Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдээс мөнгө залилан авахыг завдсан, мөн мөнгө шилжүүлэн авсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.
Тодруулбал, этгээдүүд 96100899, 80570899, 91004717, 94650899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа. Танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын шалгалт хийхээр алба хаагчид очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэнэ үү” гэх худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхийг шаардсан байна.
Зарим тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжүүдээс мөнгө шилжүүлэн авсан бол, заримд нь залилан үйлдэхийг завдсан талаар Онцгой байдлын байгууллага мэдээллээ.
ОБЕГ-аас алба хаагчид сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн төлбөр, хандив, мөнгө авах нь хуулиар хориглодог болохыг онцлон анхаарууллаа.
Иймд дээрх болон үүнтэй төстэй дуудлага, мэдээлэл хүлээн авсан тохиолдолд Онцгой байдлын байгууллага болон Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж, хувь хүн болон байгууллагын данс руу мөнгө шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлэв.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар