Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс өмнө нь лавлагаа, тодорхойлолтыг зөвхөн англи хэл дээр гаргадаг байсан бол одоо 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг Орос, Англи, Хятад, Солонгос, Франц гэсэн 5 хэл дээр авах боломжтой болжээ.
Өөрөөр хэлбэл та өөрт хэрэгтэй лавлагаа, тодорхойлолтоо заавал орчуулгын төв орох шаардлагагүйгээр 5 хэлээр гаргуулан авах боломжтой гэсэн үг юм.
Ямар лавлагаа, тодорхойлолт 5 хэл дээр гарах вэ?
- Төрсний бүртгэлийн лавлагаа;
- Иргэний үнэмлэхийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
- Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
- Дархлаажуулалтад хамрагдсан тодорхойлолт гэх мэт 12 төрлийн лавлагаа, тодорхойлолт гарч байна.
Эдгээр үйлчилгээ лавлагаа, тодорхойлолт танд ямар хэрэгтэй вэ?
- Хэрэв та гадаадад сургуульд элсэн суралцах, ажилд орох, эсвэл виз мэдүүлэхэд өмнө нь орчуулга хийлгэх шаардлагатай байсан бол одоо шууд E-Mongolia-аас олон хэл дээр өөрт хэрэгтэй лавлагаа,тодорхойлолтоо олон хэл дээр авч ашиглах боломжтой.
- НҮБ-ын 4 хэл (Англи, Франц, Орос, Хятад) дээр гардаг учраас олон улсын жишигт нийцэж байна. Мөн манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог улсын хэл болох Солонгос хэл нэмэгдсэн.
Иргэд үйлчилгээ авахаар ирэхдээ иргэний үнэмлэх, гар утастайгаа л ирэхэд ямар ч асуудалгүй үйлчилгээ авах боломжтой.
Итгэмжлэлээр үйлчилгээ авч байгаа тохиолдолд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байх, итгэмжлэл дээр тухайн авах гэж буй үйлчилгээ тусгагдсан байх шаардлагатай.