Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдээ
Энэ сарын 16-ний өдрийн байдлаар
- Орхон голын дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул голын адагт, зүүн хажуугаас эхтэй Онон гол,
- Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Хараа /Дархан хот/, Онон /Дадал сум/, Хэрлэн /Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг/, Халх/Сүмбэр сум/, Ховд /Мянгад сум/, Хархираа /Тариалан сум/, Туул /Лүн сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Халх / Ялалт баг/ гол үерийн аюултай түвшинг 15 см давсан, хүчтэй үерлэж байна.
Өнөөдөр Туул гол Лүн сум орчимд усны түвшин 10 см, Онон гол Дадал сум орчимд 10 см, Хэрлэн гол Чингис хот /Өндөрхаан хот/ орчимд 15 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулах, голын ус руу орохгүй байхыг анхааруулж байна.