Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, эрхийн асуудлыг хөндсөөр ирсэн. Хүүхдүүдийг цахимаар бүртгэж, заавал даатгал хийлгэхийг шаардах болсон зэргээр ахиц дэвшлүүд гарсан.
Мөн өвөл, хаврын морин уралдааныг хориглож, унаач хүүхдийн насыг найм болгосон. Гэсэн ч унаач хүүхдүүд амиа алдах, хүнд бэртэх тохиолдлууд гарсаар байна. Иймд энэ жилийн улсын болон аймаг, сумдын наадмаар унаач хүүхдүүдэд хэрхэн анхаарах шаардлагатай талаар Х.Баасанжаргал гишүүнээс тодруулсан юм.
-Өнгөрсөн жил би Улсын баяр наадмын өмнөх өдөр буюу 07.10-ны өдөр “Ийгл” телевизийн сэттгүүлч Г.Улсболдын хийсэн, унаач хүүхдийн асуудлыг хөндсөн нэвтрүүлгийг үзсэн юм. Арай ч ийм биш байлгүй дээ гэж бодсон. Юу нь болохгүй байгааг өөрөө харъя гээд 07.11-ний өдөр Хүй долоон худагт ажилласан.
Мөн Өвөрхангай аймгийн Даншиг наадам эхлэхээс хоёр хоногийн өмнө очиж, бэлтгэл ажилтай нь танилцан ажиглаж, шаардлагаа тавьсан.
Энэ үеэр юу ажиглагдсан гэхээр бид морьдын асуудалд онцгой их анхаардаг юм байна. Морины сэрвээний өндөр, эрүүл мэнд, монгол морь уу, эрлийз үү гэх мэт. Гэтэл цаана нь хүүхдийн асуудал байгааг төдийлөн анзаардаггүй. Хэлэхээр бүхэл бүтэн хүүхдийн байгууллага бий шүү дээ гэдэг.
Наадмын комисст 14-15 байгууллагаас томилогдсон хүмүүс ажилладаг. Нэг л хүн хүүхдийн байгууллагынх, бусад нь өөр салбарын хүмүүс. Энэ нь тэдгээр хүмүүст хүүхдийн асуудал хамаагүй гэсэн үг биш. Хамаатай сэдэв мөн.
УРАЛДААНЫ ЗАМ
-192918-8287360801.jpeg)
Уралдааны зам даваа гүвээ, жалга ихтэй бол зас гээд шаардлага тавьдаг. Өнгөрсөн жил Өвөрхангайн Даншгаар маш их үлийн цагаан оготнотой газар уралдуулсан. Нутгийн уяачид үүнийг мэдэх тул морьдоо уралдуулаагүй. Өөр газраас ирсэн уяачид мэдэхгүй тул уралдуулсан.
Уг нь уралдаанаас өмнө оготнын нүхнүүдийг бөглөх, дээгүүр нь индүүний машин явуулах арга хэмжээ авч, засаж болно. Гэвч ийм саадыг давж уралдах нь монгол морины онцлог, саад тотгор уралдаанд чухал гэдэг. Морины шандас, хүүхдийн авхаалж самбааг ингэж шалгадаг гэж тайлбарладаг.
Бартаатай замд морь бүдэрвэл, унавал унаач хүүхэд бэртэх эрсдэлтэй. Аль нь илүү чухал вэ гэдгийг бид шийдэх хэрэгтэй.
Өнгөрсөн жил Увс аймгийн Тариалан сумын 100 жилийн ойн наадмын бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулсан. Хамгийн урд явсан тугтай машин жалга руу орж, араас нь 7-8 морь орсон. Унаач хүүхдүүд нь бэртсэн, унасан. Би орон нутгийн удирдлагуудтай холбогдож, юу болов, яагаад тугтай машин замаасаа гарч, жалга руу оров гэж асуусан. Тугтай машиныг хүүхдүүд шууд дагадаг шүү дээ.
Хүй долоон худагийн уралдааны замд хоёр эвгүй жалга бий. Хэрэв үер болбол гуу жалга үүсэх эрсдэлтэй. 07.09-ний шөнө замаа засдаг юм билээ.
Өвөрхангайн Даншиг наадмын замд нэг огцом эргэлт байсан. Шахуу эрэг байсан тул олон морьд багшралдвал доош унах эрсдэлтэй байв.
Шороогоор эргээ дүүргэе гэж хэлээд зассан. Дааганы гараа гэхэд эхний 500 метр орчимд ургаа хад их байв. Хүүхдүүд бие биеэ шахаж, гараан дээр их унадаг. Иймд гарааг хадгүй газраас эхлүүлсэн. Гэтэл зул задрахгүй, орж ирнэ гэсэн. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр 10 км-т уралдвал морьд бөөнөөрөө баринд орно. Тэгэхээр уралдаан сонин биш болно гэсэн. Би аймгийн Засаг даргатай нь ярьж, хүүхдүүд унавал юун Даншигтай манайтай болно гээд урд өдөр нь дааганы гараагаа өөрчилсөн.
Энэ бүхэнд би хүрэлцэхгүй, би бүх наадмаар явж амжихгүй. Уралдаан зохион байгуулж буй хүн бүр “Миний хүүхэд байвал яах вэ, ямар эрсдэл байна” гэсэн бодлоор хандвал эрсдэлийг шийдэх боломжтой байдаг.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос Н.Номтойбаяр сайд руу албан тоотоор шаардлага хүргүүлсэн. Үүний мөрөөр эрх зүйн акт гарах байх гэж найдаж байна.
УНААЧ ХҮҮХДИЙН ХУВЦАС

Ямар хувцас өмсөх ёстойг бид бүгд мэднэ. Унаач хүүхдүүдийн хувцсыг дахин шинэчлэх шаардлагатай. Хүүхдүүд өөрсдөө түрийтэй гутал өмсөх дургүй. Хөл халууцдаг, сугарч унадаг гэдэг. Пүүз хөлийг нь бариад эвтэйхэн байдаг юм байна.
Гэтэл олон улсын стандартаар унаач хүүхэд/хүмүүс заавал урт түрийтэй гутал өмсөх ёстой. Энэ нь шагай, шилбийг нь хамгаалах зорилготой. Унасан үед шагай, шилбэ нь их гэмтдэг юм байна.
Олон улсын унаачийн хувцасны стандартыг шууд авъя гэхээр дандаа насанд хүрэгчдэд зориулсан. Манайд хүүхдэд зориулсан, унаачийн, зориулалтын гутал байхгүй тул энгийн үед өмсдөг түрийтэй гутал өмсүүлж байна.
Гэтэл үнэндээ тэр гуталд нь шилбэний ямар ч хамгаалалт байхгүй. Харахад түрийтэй гутал. Уг нь шилбийг нь хамгаалах гээд байгаа шүү дээ. Уяачид хүүхдэд зориулсан хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Учир нь уяачид надаас “Чи хий” гэж шаарддаг. Миний санхүүгийн боломж ямар билээ?
Би шаардлагаа л тавина. Хүүхдийн аюулгүй байдалд мөнгө зарцуулах хэмжээний байж л хүүхдээр морь унуулах ёстой гэж хүний эрхийн, иргэний нийгмийн байгууллагууд шаарддаг. Энэ нь ч зөв.
УНААЧ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД

Хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт огт оруулахгүйгээр уралдуулдаг. Өрхийн эмчийн “Эрүүл бойжиж байна” гэсэн бичгийг л үндэслэж байна. Тэр бичиг нь Дорж гэж хүүхдийнх мөн гэдгийг батлах ямар ч боломжгүй.
Тэрийг шалгадаг систем манайд огт байхгүй. Өнгөрсөн жил Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн төвийнхөнтэй ярьж байгаад эмчийн үзлэгт хүүхдүүдийг хамруулсан. Эмч нар гадна үзлэг л хийсэн. Гэтэл удалгүй, бид эмчээ буцааж татмаар байна. Эрсдэл их байна. Хүүхдийн зөвхөн гадна үзлэг хийгээд, эрүүл гэж оношлох нь эрсдэлтэй.
Бэртэл гэмтэлтэй, асуудалтай хүүхдүүд их байна гэсэн. Хүүхдийг мордуулчихдаг, гэтэл хүүхэд замдаа ямар нэг юм болбол эмчид хариуцлага нь ирнэ. Дотор бэртэлтэй хүүхэд байвал яах вэ, эмчээ оролцуулмааргүй байна гэсэн.
Тэгээр тэнд ямар эрсдэл байсныг эмч нар харсан. Нэг талын нүүр нь бүтэн шалбарсан хүүхэд ирсэн. Харваас ил бэртэлтэй хүүхдийг уралдуулахгүй гэсэн дүрэм байхгүй.
Хүй долоон худагт 103-ынхан, Цэргийн эмнэлгийнхэн ажилладаг. Мориноос унасан хүүхдүүдийг тугтай машинаар авчирдаг. Тэдгээр хүүхдэд түргэн тусламжийг яаралтай үзүүлэх л үүрэгтэй. Мордохоос нь өмнө, барианд орсны дараа үзлэг хийдэггүй.
Унаач хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээ ямар ч стандартгүй тул хангалтгүй үзүүлж байна. Энэ бүхнийг Н.Номтойбаяр сайд руу хүргүүлсэн. Улсын баяр наадмаар бидний тавьсан 14 шаардлагыг хүлээж авах боломжтой. Бид цоо шинэ машин ав гээгүй. Дандаа зохион байгуулалтын л ажлууд бий.
Гаднаас нь харахад хүүхэд хамгаалалтын малгай өмссөн боловч тайлаад харахад дотроо зарим нь хагарчихсан байдаг. Ийм малгайтай уралдуулахгүй гэж хэлдэг болмоор байна.
УНААЧ ХҮҮХДИЙН ДААТГАЛ
-085449-3195553901.jpeg)
Уяач нь хариуцлагатай хүн бол унаач хүүхэд уналаа, бэртлээ гэхэд нөхөн төлбөрөө авдаг. Уяач нь хариуцлагагүй, цахим бүртгэл нь эрээвэр хураавар бол авч чадахгүй. Ийм тохиолдлууд бий.
Өнгөрсөн гуравдугаар сард Хөвсгөл аймагт хүүхэд амиа алдсан. Тэр хүүхдийн даатгал олдоогүй. Ээж аав нь болохоор даатгуулсан, өнгөрсөн жил уралдсан гэсэн.
8-аас дээш насны хүүхэд уралдах ёстой. 8 настай гэж бүртгүүлсэн ч жижиг биетэй нэг хүүхэд ирсэн. Төрсний гэрчилгээн дээр нь 8-тай гэсэн байв. Гуравдугаар ангийн хүүхэд гэсэн үг шүү дээ. Би үүнийг унш даа миний хүү гээд уншуулах гэтэл уншиж чадаагүй. Тэр хүүхэд 8 нас хүрээгүй эсвэл сургууль завсардсан гэсэн үг. Энэ хүүхдийг шалгана гэтэл уяач нь намайг загнаад, элдвээр хэлээд, өнөө хүүхдийг аваад явсан.
Төрсний гэрчилгээн дээр зураг байдаггүй тул тухайн хүүхэд мөн, эсэхийг батлах боломжгүй. Хэн ч таних боломжгүй. Мөн байлаа гэхэд хүүхдийн даатгалын гэрээг аав ээжтэй нь байгуулсан, эсэхийг батлах нь мөн боломжгүй.
Морины комиссынхон гэрээг олноор нь хэвлээд тавьчихсан байдаг. Уяачид авч гараад л гэрийн гадаа бөглүүлээд авчирдаг. Иймд заавал нотариатаар баталгаажуулсан байх ёстойг унаач хүүхдүүдийн ээж аавуудад анхааруулж байна. Ингэж баталгаажуулаагүй атлаа уралдааны дараа уяач амласан мөнгөө өгсөнгүй гэх маргаан их гардаг.
Энэ мэтээр унаач хүүхдүүдэд үзүүлэх бүх үйлчилгээг нарийвчлах шаардлагатай байна.