gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амьгүй эмэгтэй донороос авч суулгасан саванд бойжсон анхны хүүхэд мэндэлжээ

Б.Нямдарь
Дэлхийд
2026-02-25
0
Twitter logo

Их Британид амьгүй буюу нэгэнт нас барсан донороос шилжүүлэн суулгасан саванд бойжсон анхны хүүхэд мэндэллээ.

30 гаруй настай, төрөлхийн савгүй байсан Грейс Белл өөрийн 10 долоо хоногтой хүү Хьюгог “жинхэнэ гайхамшиг” хэмээн тодорхойлжээ.

Белл болон түүний хамтрагч Стив Пауэлл нар талийгаач донор эмэгтэй болон түүний гэр бүлийн өгөөмөр сэтгэлд талархал илэрхийлж, мөн  Оксфорд, Лондон хотын эмнэлгийн багуудад баярласнаа хэлжээ. 

Мэс засалчид уг төрөлтийг түүхэн, шинэ хуудсыг нээсэн мөч хэмээж, ижил оноштой олон эмэгтэйчүүдэд итгэл найдвар төрүүлнэ гэв.

Түүх бүтээсэн бяцхан Хьюго 2025 оны Зул сарын баярын өмнөхөн Лондонгийн нэгэн эмнэлэгт төржээ.

Белл савгүй төрсөн бөгөөд сарын тэмдэг ирдэггүй ч хэвийн өндгөвчтэй байжээ. Түүний онош нь MRKH хам шинж (Майер-Рокитански-Кюстер-Хаузер синдром) бөгөөд Их Британид 5000 эмэгтэй тутмын нэгд тохиолддог байна. 

16 настайдаа тэр өөрөө хүүхэд тээж төрүүлэх боломжгүй гэдгээ сонсож байжээ.

Хосын хувьд хүүхэдтэй болох цорын ганц боломж нь эмэгтэй хүний сав шилжүүлэн суулгах мэс засалд найдах эсвэл тээгч эхийн аргыг сонгох явдал байв.

Харин амьгүй донороос сав шилжүүлэн суулгах боломжтой болсон тухай дуудлага хүлээн авах үедээ Белл маш их баярласан гэж дурсан ярьжээ.

Мөн тэр донорын гэр бүлийн өгсөн гайхамшигт бэлгийн үнэ цэнийг хамгийн ихээр ойлгосон гээд “Би донор болон түүний гэр бүлийг өдөр бүр бодож, охин нь надад амьдралын хамгийн том бэлэг, амьдрал бэлэглэснийг мэдээд сэтгэл амар байх болтугай гэж залбирдаг .Түүний нэг хэсэг надтай үүрд хамт байна” хэмээн Белл хэлжээ.

Беллийн умай шилжүүлэн суулгах мэс засал 2024 оны зургаадугаар сард Оксфордын эмнэлэгт 10 цаг үргэлжилсэн байна. Үүний дараа хосууд  үр шилжүүлэн суулгах (IVF) эмчилгээ хийлгэжээ.

Хүү нь төрөх үед Белл “Энэ бол жинхэнэ гайхамшиг байсан. Өглөө сэрээд түүний жижигхэн төрхийг нь хараад яг л зүүднээсээ сэрэх хэрэгтэй мэт санагдсан. Үнэхээр гайхамшигтай байсан” гэжээ.

Беллд амьгүй донороос сав шилжүүлэн суулгасан нь Их Британид клиникийн туршилтын хүрээнд хийгдэж буй 10 мэс заслын нэг юм. Одоогоор гурвыг хийсэн ч амьд хүүхэд төрсөн нь энэ анхны тохиолдол болж байна.

2025 оны эхээр Их Британид амьд донороос хийсэн анхны умай шилжүүлэн суулгалтын үр дүнд Эми хэмээх охин мэндэлсэн. Түүний ээж 2023 оны нэгдүгээр сард төрсөн эгчийнхээ савыг шилжүүлэн суулгуулсан бөгөөд эгч нь өмнө нь хоёр хүүхэд төрүүлсэн байжээ.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан