gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     2.12
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 0
Зурхай
 2.12
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 2.12
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
35 мм-ийн дуранд

35 ММ-ийн дуранд: Үнэ цэн нь өнгө мөнгөнд биш утга учирт багтдаг баяр

Г.Өнөболд
35 мм-ийн дуранд
3 цаг 25 минутын өмнө
19
Twitter logo
Г.Өнөболд
19
Twitter logo
35 мм-ийн дуранд
3 цаг 25 минутын өмнө

Хүмүүсийн хувьд ч илүү харагдахдаа бус, эвийг сахиж, утга учрыг нь ойлгож тэмдэглэхийг эрхэмлэж байна.

Хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгоход хэдхэн хоног үлдлээ. Цагаан сар хаяанд ирсэн энэ өдрүүдэд идээ шүүсээ базаах их ажилд хэн хүнгүй ханцуй шамлан орж, жилд ганц тохиох хүндэтгэлт баяртaa хэр чадлаараа бэлдэцгээнэ.

Сар шинийн дуу хангинаж, бэлэг сэлт, тавгийн идээ, дээл гоёлоо зэхсэн олны бужигнаан дунд “Амар байна уу” үзэсгэлэнг зорилоо. Тэнд баярын хөл хөдөлгөөн ид буцалж байна.

Хөгшин настай ижий, ааваа дагуулсан хүмүүс, сугадалцсан хосууд лангуунаас лангуу дамжин бараа сонирхож, үнэ ханш сураглана.

Архангайн Өндөр-Улаанаас ирсэн хөх торгон дээлтэй малчин ах сүүн ааруулаар тав тойруулж, тэвхийтэл өрсөн идээгээ зарж зогсоно.“Хотод ирээд сар орчим боллоо. Үлдсэн жаахан идээгээ борлуулчихвал нутаг буцаж, шинэдээ бэлдэнэ дээ. Амт гэж ванлий амтлаад үз” хэмээн маасайн инээх нь хээгүй атлаа хэзээний мэт дотно.

Өөр нэгэн лангуунд Говь-Алтайн Эрдэнэ сумын малчдын бэлтгэсэн ингэний шоолуурыг иргэд сонирхон амтална. Ингэний сүүг халааж өтгөрүүлэн, тун ч зөөлөн амттай болгожээ.

Шимийн архины коктейль, самраар дарсан нэрмэл, түмэн янзын хийц загвартай дээл гоёл, үндэсний үйлдвэрлэлийн чихэр, гар урлал, гарын бэлгийг чамин сав баглаа боодлоор худалдаалах болжээ.

Үзэсгэлэнгийн өнгө төрх, иргэдийн сэтгэл ханамж ч өөдрөг. Үгийн солионд үндэсний үйлдвэрлэлээ магтах хүн олон. Үнэ нэмүү ч , үзэмж сайжирсан тул бололцоондоо тааруулж авна хэмээн ярилцана.

Тавгийн ааруулаа авахаар зогсох хоёр ахмадтай үг солилоо. Тэтгэвэр буумагц хоёул бэлтгэлээ базааж, цагаан идээгээр тавгаа засахаар зорьж яваа аж. “Хүүхдүүдийнхээ тусламж, тэтгэврийн хэдээрээ хэр хэмжээндээ бэлтгэлээ базааж болоод л байна. Монголчуудын онцлогийг харуулсан энэ сайхан баяраа үр ач нараараа өргөн дэлгэр тэмдэглэх чинь сайхан шүү дээ" хэмээнэ.

Дунд эргэм насны нэгэн гэр бүл  мөн л шинийн бэлтгэлээ базааж явна. “Ижий минь мэнд сэрүүн байхад цагаан сар мөн ч өргөн дэлгэр болдог байлаа. Ижийгээсээ хойш ёс төдий өнгөрөөх бус, урьдын адил хөл болж хамаатан саднаараа зочлохыг хичээдэг.

Үр хүүхдэдээ ураг удмын холбоогоо таниулах, ахан дүүсээрээ учрах  хүндэтгэлтэй баяр шүү дээ. Завгүй энэ цагт цагаан сараар л ганц уулздаг учир утга учир өгч бэлтгэлээ базаадаг гэв.

Үзэсгэлэнгийн энэ хөл хөдөлгөөн дунд  үнэ ханшийн яриа сонсогдох авч баярын жинхэнэ утга тэнд бус бололтой. Цагаан сар нь үнэтэй бэлэг, ганган гоёлдоо бус  амны билэгтээ, ахан дүүсийн учралд, ураг төрлийн хэлхээ холбоонд оршдог.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан