УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:
-Би энэ хуулийг дэмжиж байгаа. Малчны асуудлыг ярихын тулд маш олон зүйлийг нэгтгэх хэрэгтэй. Хүүхдийн боловсролын асуудлаас эхлээд залуу малчдыг тогтоож барих дэд бүтэц, эмнэлэг үйлчилгээ, зах зээл гээд. Бид сая махны асуудал дээр нэлээд том цохилт авлаа. Малчид махаа үнэтэй зараад, ашиг олоод байгаа зүйл үгүй. Аль намар л махаа килограммыг нь 10 гаруй мянган төгрөгөөр үнэлээд ченжид хүргээд өгчихдөг. Нийлүүлэлтийг л найдвартай, тодорхой, хэрэглэгчтэй шууд холбож замыг богиносгох чухал байгаа.
Зарим газарт айлуудын ирэх намрын идэшний үхрийн захиалгыг урьдчилан аваад бэлтгээд махыг хайрцаглаж, савлаж боогоод явуулж байна. Тэгэхээр сумын төв зэрэг газар махны жижиг цехүүд бий болгоод, онлайн шоп шиг үйлчилгээ рүү оруулмаар байна. Бид хаа байсан БНХАУ-аас бараа хайж захиалаад тэр нь 7 хоногийн дотор ирээд болж байна. Дотооддоо ийм зүйл хийхийг хуульд яаж тусгасныг асуумаар байна.