АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр /06.14/ 80 нас хүрчээ.
Тэрбээр АНУ-ын түүхэн дэх хамгийн өндөр настай ерөнхийлөгчдийн нэг бөгөөд өмнөх Ерөнхийлөгч Жо Байден албан тушаалаа 82 настайдаа хүлээлгэн өгснөөр хамгийн өндөр настай төрийн тэргүүнээр бүртгэгдсэн юм.
Насжилтын асуудал нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр улс төрийн гол сэдвүүдийн нэг болж байсан бөгөөд энэ нь Байденыг дахин сонгуульд өрсөлдөхөөс татгалзахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг гэж ажиглагчид үздэг.
Трамп 80 нас хүрч буйтай холбогдуулан түүний эрүүл мэндийн талаар зарим хууль тогтоогч болон иргэдийн дунд асуулт, болгоомжлол гарч байгаа юм.

Гэсэн хэдий ч хоёр долоо хоногийн өмнө хийлгэсэн эрүүл мэндийн иж бүрэн үзлэгийн дараа эмч нь түүнийг “эрүүл мэнд маш сайн” хэмээн дүгнэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Трамп өндөр насандаа төрийн тэргүүний үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж буй дэлхийн улс төрийн цөөн удирдагчдын нэг болоод байна.
Эх сурвалж: CNN