Хууль зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн 4000 гаруй оюутныг хиймэл оюун ухаанд суурилсан онлайн англи хэлний төсөлд хамруулж, ойрын хугацаанд эхлүүлэх саналыг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд илэрхийлжээ.
Тодруулбал, “Ef Efekta” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Стефания Жианини хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKTA” төсөлд салбарын алба хаагчдаа хамруулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхээ илэрхийлсэн байна.
Efekta нь EF Education First-ийн 60 жилийн туршлагатай, 116 улсын 24 сая гаруй хүнд англи хэл заасан, дэлхийн хамгийн том хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын платформ аж.
Энэ үеэр, "Англи хэл бол ДЭЛХИЙН ХЭЛ, дэлхий дээрх 8.3 тэрбум хүнээс 1.5-1.6 тэрбум хүн нь Англи хэлээр ярьж, бичиж, ойлголцдог. Олон улсын судалгаанаас харахад \EF English Proficiency Index-ийн” 2024-2025 оны тайлан\ Монгол Улсын англи хэлний түвшин “БАГА” түвшинд буюу нийт хүн амын 5-10 хувь нь англиар ярьдаг, дэлхийн 116 орноос 84-р байранд эрэмбэлэгддэг талаар танилцуулжээ.
Тиймээс Монгол улсын нийт хүн амын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд EF EFEKTA төсөл үр дүнгээ өгнө гэдгийг талууд уулзалтын үеэр онцолсон байна.
Дээрх уулзалтад \2026.04.13\ ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Английн “EF EFEKTA” компанийн Засгийн газрын харилцаа, судалгаа хариуцсан ерөнхийлөгч Др Стефания Жианини, EF EFEKTA боловсролын Группийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Саранжит Сангар, EF EFEKTA боловсролын группийн Сургалт хариуцсан захирал Др Кристофер МакКормик, Монгол дахь албан төлөөлөгч Т.Хишигжаргал нарыг оролцжээ.
Эх сурвалж: ХЗДХЯ