2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн орчимд болсон шингэрүүлсэн хийн дэлбэрэлттэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Д...” ХХК-ийн жолооч Ч.Р нь компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн автомашинаар 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Ниссан Патрол (Nissan Patrol) загварын автомашинтай шүргэлцсэн байна.
Улмаар их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдсан бөгөөд тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан холбогдох үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн гэж үзжээ.
Ослын улмаас долоон хүн амиа алдаж, олон хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан.
Прокурорын байгууллагаас Ч.Р-д Эрүүгийн хуулийн:
10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/
11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/ гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлджээ.
Хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
Эх сурвалж: УЕПГ