Өнгөрч буй 7 хоногт улс, оронд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна
БАЯН-ӨЛГИЙД КАЗАХСТАНЫ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭХ АСУУДАЛ ИРГЭДИЙГ ТАЛЦУУЛАВ

Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд Консулын газар байгуулах нь бүс нутаг, иргэний харьяаллыг өөрчлөхтэй огт холбоогүй болохыг онцлов. https://gogo.mn/r/woxv5g
ЭЕШ ЭХЭЛЛЭЭ

Шалгалт зургаадугаар сарын 25-ны пүрэв гарагт Түүхийн хичээлээр эхэллээ. Энэ жилийн элсэлтийн шалгалтад 49014 шалгуулагч бүртгүүлжээ. Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн нийт шалгуулагчийн хичээл сонголтын тухайд хамгийн өндөр хувийг Математикийн хичээлийн шалгалт эзэлж байна. Харин хамгийн бага сонголттой хичээл нь Орос хэл байна. https://gogo.mn/r/17w34v
ДҮНЖИНГАРАВЫН ОСОЛ, ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн орчимд болсон шингэрүүлсэн хийн дэлбэрэлттэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, “Д...” ХХК-ийн жолооч Ч.Р нь компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн автомашинаар 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Ниссан Патрол (Nissan Patrol) загварын автомашинтай шүргэлцсэн байна.
Улмаар их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдсан бөгөөд тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан холбогдох үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн гэж үзжээ. https://gogo.mn/r/n6l4v9
"НИТХ-ЫН ГИШҮҮД 792 МЯНГАН ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ"

Мэдээллийн зарим сувгаар НИТХ-ын гишүүдийн цалингийн талаар худал мэдээлэл цацсан гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа залруулав.
Тэрбээр НИТХ-ын гишүүдийн бодит цалингийн мэдээллийг өнөөдөр өглөө. НИТХ-ын гишүүдийн цалинг 792 мянган төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоожээ. Үүнээс нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын шимтгэл, суутгалууд хасагдана гэв. https://gogo.mn/r/d36n5x
ЭНЭТХЭГИЙН ГАДААД ХЭРГИЙН САЙД С.ЖАЙШАНКАР МОНГОЛД АЙЛЧЛАВ

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкарын 2026 оны 6 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийв.
Доктор Жайшанкар гэж хэн бэ? Тэрбээр орчин үеийн Энэтхэгийн гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан нөлөө бүхий дипломатчдын нэгээр олон улсад үнэлэгддэг юм байна. https://gogo.mn/r/9l81g8
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛЫН ГАДААД ТОМИЛОЛТ

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр явав.
БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийжээ. https://gogo.mn/r/woxvek
МАЛЧИД СОНСГОЛД ОРОЛЦОВ

“Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх” сэдвээр сонсголыг 2026.06.23, 24-ний өдөр зохион байгууллаа. Энэ сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалав. https://gogo.mn/r/8ljx17
НААДМААР АРАВ ХОНОГ АМАРНА

Засгийн газрын хуралдаанаар “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал ирэх сарын 16,17-ны ажлын өдрийг (пүрэв, баасан) амралтын өдөр рүү шилжүүлэхээр шийдлээ.
Ингэснээр дээрх хоёр өдрийг шилжүүлж, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД долоодугаар сарын 10-наас 19-нийг дуустал нийт арав хоног амарна. Эдгээр өдөр нөхөн ажилла зохицуулалтыг сайдууд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, төрийн болон орон нутгийн өмчит компанийн захирлуудад даалгалаа. https://gogo.mn/r/ljenlw
Ш.ЭНХИЙН-ОД БА NBA ДРАФТ

Ш.Энхийн-Од АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (NBA) 2026 оны драфтад албан ёсоор нэрээ дэвшүүлсэн. Гэвч тэрбээр энэ удаагийн драфтад сонгогдож чадсангүй.
Ш.Энхийн-Од энэ жил Лос-Анжелес Лэйкерс, Милуоки Бакс, Орландо Мэжик, Даллас Маверикс, Мемфис Гриззлис зэрэг NBA-ийн таван багийн бэлтгэлд хамрагдсан. Монголын сагсан бөмбөг сонирхогчид түүнийг драфтын хоёрдугаар тойрогт сонгогдох магадлалтай хэмээх хүлээлттэй байсан ч багуудын сонголтод багтсангүй. https://gogo.mn/r/yk5q92
ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭВ

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 71 гишүүн 2025.09.19-ний өдөр өргөн мэдүүлсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. https://gogo.mn/r/v1652x