Монгол Улс дахь АНУ-ын ЭСЯ-наас АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойн баярыг өчигдөр тэмдэглэлээ. “Эрх чөлөө 250” тусгаар тогтнолын баяраа Монгол Улсын Засгийн газар, улс төрийн зүтгэлтнүүд болон бусад орны Элчин сайдууд, найз нөхдийн хамт тэмдэглэжээ.
“Эрх чөлөө 250” Тусгаар тогтнолын баярын арга хэмжээнд Элчин сайд Ричард Л. Буанганы хэлсэн үгийг хүргэж байна.

Эрхэм Тэргүүн Шадар сайд, хүндэт зочид, Монгол Улсын Засгийн газар болон дипломат корпус, Улсын Их Хурлын гишүүд ээ, эрхэм анд нөхөд, түншүүд, миний эх орон нэгт америкчууд та бүхэн тавтай морилно уу. Америкийн Нэгдсэн Улсын Тусгаар тогтнолын 250 жилийн ойг бидэнтэй хамт тэмдэглэхээр ирсэнд баярлалаа.
Та бүхнийг хүлээн авах нь АНУ-ын Элчин сайдын яамны хамт олон болон миний хувьд нэр төрийн хэрэг юм. Өнөөдрийн хүлээн авалт бол зөвхөн Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэх арга хэмжээ биш. Энэ нь манай улс үндэстнийг өнгөрсөн хоёр зуун тавин жилийн туршид дэмжиж, сайжруулж ирсэн нөхөрлөлийг тэмдэглэх баяр юм. Өнөө орой энд, Улаанбаатарт бид АНУ-Монголын бат бэх, өнө удаан жилийн нөхөрлөлийг тэмдэглэх боломж тохиож байна.

1776 оны 7-р сарын 4-нд үзэл санаа, алсын хараагаар нэгдсэн хэсэг эрхмүүд нэгэн тунхаглалд гарын үсэг зурсан бөгөөд түүндээ хүн бүр тэгш эрхтэй байхаар бүтээгдсэн, тэд Бүтээгчийн өгсөн амьдрах, эрх чөлөөтэй байх, аз жаргалыг эрэлхийлэх салшгүй эрхтэй, мөн ард иргэдийнхээ дэмжлэгээр эрх мэдэлд хүрсэн төр засаг эдгээр суурь эрх чөлөөг хамгаалах үүрэг хүлээнэ гэсэн дэвшилтэт санаануудыг тунхаглав.
Эдгээр үгс олон үеийг дамжин урам зориг төрүүлж ирсэн нь америкчууд тэдгээрийг үргэлж төгс биелүүлж чадсан учраас биш, харин тэр үгс бидэнд өөрсдийгөө хэмжих стандартыг тогтоож өгсөн учраас юм. Бидний түүх бол тасралтгүй шинэчлэлийн түүх байсаар ирсэн. Учир нь амьдрал, эрх чөлөө, аз жаргалыг эрэлхийлэн үргэлж том мөрөөдөж, эр зоригтой амьдарсан хүмүүс энэ түүхийг бичиж ирсэн юм. Энэ бол тэсвэр хатуужил, шинэчлэл, зориг тэвчээр, өөдрөг үзлийн түүх юм. Энэ бол авьяас чадвар, санаа бодол, хүсэл тэмүүллээ нийтийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулсан бүх иргэдийн бүтээсэн түүх юм.

Америкчууд тусгаар тогтнолоо тэмдэглэдэг нь бидний түүх бүтэн болсон учраас биш. Бидний түүх дуусаагүй, одоо ч бичигдсээр байгаа учраас юм. Америкчуудын хойч үе болгон тусгаар улсаа, эрх чөлөөгөө сахин хамгаалах, эх орондоо төдийгүй дэлхий даяар эрх чөлөө, шударга ёсны төлөө үүрэг хариуцлага үүрэхэд бэлэн хэвээр байна. Ардчилал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян юм.
Энэ аян замд дөрөө нийлсэн ардчилсан улсуудын түншлэлээ бид өнөөдөр тэмдэглэж байгаа юм. Гуч гаруй жилийн турш Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс харилцан хүндэтгэл, ардчиллын хамтын үнэт зүйлс, тусгаар тогтнол, бие даасан байдал, хууль дээдлэх ёсонд тууштай байх нийтлэг зарчмууд дээр суурилсан бахдам нөхөрлөлийг бүтээж ирлээ.

Манай хоёр орон газар зүйн хувьд хол боловч үзэл санаагаар холбогддог. Монголын ардчиллын замнал дэлхий дахины хүндлэл бишрэлийг хүлээсэн. Монголын ард түмний зориг, тэмүүлэл нь бүс нутагтаа үлгэр жишээ болсон амьд ардчиллыг бий болгосон. Америкийн Нэгдсэн Улс Монголын итгэлт Гуравдагч хөршийн хувьд мөр зэрэгцэн зогсож, та бүхний хүсэл тэмүүллийг дэмжихийн зэрэгцээ гайхалтай туршлагаас тань суралцдагаараа бахархдаг.
Манай Стратегийн гуравдагч хөршийн түншлэл улам бэхэжсээр байгаа нь зөвхөн дипломатч нар, төр засаг бус, харин ард иргэд түүнийг бүтээсэн учраас юм.

Энэ түншлэл Америкт суралцаж төгсөөд, шинэ санаа өвөртлөн эх орондоо буцаж ирсэн монгол оюутнуудад бий. Энэ түншлэл Монголын үзэсгэлэнт орон даяар хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч буй Энх тайвны корпусын сайн дурынханд бий. Энэ түншлэл шинэ боломжийг хамтдаа бүтээж буй манай бизнес эрхлэгчид, хамтарсан судалгаа явуулж буй манай эрдэмтэд, Ирак, Афганистанд хамт алба хаасан манай цэргүүд, соёл урлагаа таниулан сурталчилдаг манай уран бүтээлчид гэх зэргээр олон жилийн турш америкчууд, монголчуудын хооронд бий болсон тоо томшгүй нөхөрлөлийн хэлхээ холбоонд бий.
Миний хувьд Монголын талаар хамгийн их биширдэг зүйлүүдийн нэг бол өөрийн уламжлал, ондоошлоо гүн гүнзгий хадгалсан хэвээр мөртлөө дэлхийтэй харилцахдаа өөртөө бат итгэлтэй байдаг чанар юм. Монголчуудыг тодорхойлдог нээлттэй байдал, тэсвэр хатуужил, найрсаг зочломтгой зан чанар нь энэ улсыг зөвхөн Америкийн Нэгдсэн Улсын үнэтэй түнш болгоод зогсохгүй, бүс нутгийн болон дэлхий дахины энх тайванд чухал хувь нэмэр оруулагч болгожээ.

Манай хоёр улс газар зүй, соёл, хэмжээний хувьд ялгаатай байж болох ч бидийг илүү тогтвортой нэг зүйл нэгтгэдэг. Эрх чөлөөт иргэд ирээдүйгээ бүтээж чадна, хамтын ажиллагаа дарамт шахалтаас илүү хүчтэй, найдвар айдсаас илүү хүчирхэг гэсэн итгэл үнэмшил.
АНУ-Монголын харилцааны дараагийн бүлэг бичигдэхээр хүлээж буй бөгөөд итгэл найдвараар дүүрэн байна. Бид чухал ашигт малтмал, эрчим хүч, технологи, боловсрол, нийгмийн эрүүл мэнд, батлан хамгаалах, иргэд хоорондын солилцооны чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжтой. Хамгийн чухал нь, бидний хойч үеийн америкчууд болон монголчуудад үзгээ аваад бидний түүхийг үргэлжлүүлэн бичих, энэ гайхалтай түншлэлийг үргэлжлүүлэн цогцлоох урам зоригийг өгөх боломж бидэнд байна.
Америкийн тусгаар тогтнолын 250 жилийг бид хүндэтгэл, талархал, бас зөвхөн өөрсдийн ирээдүйд биш, харин Монгол зэрэг анд нөхөдтэйгээ хамтран бүтээж чадах тэр ирээдүйд итгэх итгэлтэйгээр тэмдэглэж байна.

Америкийн Нэгдсэн Улсын ард түмний нэрийн өмнөөс та бүхний нөхөрлөлд, түншлэлд талархаж байна. Мөн бие биенээсээ алс хол хэдий ч улс орнууд эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлт, энх тайвны төлөө хамтран зогсож чадна гэдгийг харуулсанд баярлалаа.
Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын нөхөрлөл улам хөгжин бэхжих болтугай. Мөнх тэнгэрийн хүчин дор Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улсын нөхөрлөл мандан бадраг. Монгол Улсыг бурхан ивээг, Америкийн Нэгдсэн Улсыг бурхан ивээг гэжээ.