gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     9.20
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 9.20
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Би ажил аваад 75 хоног боллоо. Нэг ч хүнийг ажлаас нь халаагүй"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-06-19
Twitter logo

COP 17 хурлын бэлтгэл ажил 58 хувьд хүрчээ. Хурал 59 хоногийн дараа болно. Наймдугаар сарын сүүлээр болох энэ хуралд 4000-6000 зочин төлөөлөгч оролцохоор байна. Манай улсад болсон АСЕМ-ийн хуралд 2000 зочин оролцож байв.

Бразилд болсон хурлын үеэр гал гарсан тул НҮБ хурлын аюулгүй байдалд ихээхэн анхаарч байна. 

Манай улс энэ хурлаар "Тал хээрийн төлөвлөгөө" гэж нэрлэсэн санаачилгыг танилцуулна. Үүнд бэлчээрийн доройтол, цөлжилт гэх мэт дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг багтаажээ. 197 улс бүгд дэмжсэн тохиолдолд л энэ санаачилгыг баталдаг байна.  

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өнөөдөр сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Байгаль орчин, уур амьсгал их чухал салбар. Иймд энэ яам үндсэн чиглэлийн яам болох ёстой. Би ажил аваад 75 хоног боллоо. Нэг ч хүнийг ажлаас нь халаагүй. Манай салбарт хүний нөөцийн дутагдал том асуудал болсон тул хүн халахгүй.

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ-д хийсэн. Энэ хуулийг Ерөнхий сайд Н.Учрал өмнө нь Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах үедээ анхаарч ажилласан. Мөн УИХ-ын гишүүд ч дэмжиж байна. СОР17-оос өмнө нь энэ хуулийг батлах зорилготой. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хуультай их цөөн улс бий.            

Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт хийхийн тулд ажил нь эхлэнгүүт барьцаа байршуулдаг. Сангийн яаманд нийт 70 тэрбум төгрөг цугларчээ. Гэвч энэ нь нөхөн сэргээх шаардлагатай нийт газар нутагт хүрэлцэхгүй" гэв. 

Өмнөх Засгийн газар "Алт-3" хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан. Гэвч гол мөрний урсац газарт, ойн санд, тусгай хамгаалалттай газарт алт олборлож болохгүй. Иймд би энэ хөтөлбөрийг дэмжээгүй. Эдийн засаг хүнд байгааг ойлгож байгаа ч хууль зөрчиж болохгүй. Ерөнхий сайд Н.Учрал "БОУАӨЯ, АҮЭБЯ саналаа нэгтгээд дахин танилцуул" гэсэн чиглэлийг Засгийн газрын хуралдаанаар өгсөн байна. 

Манай улс нийт газар нутгийнхаа 30 хувийг 2030 он гэхэд тусгай хамгаалалтад авах амлалтыг олон улсын өмнө өгсөн. Гэвч энэ амлалтыг биелүүлэх боломж бага байгааг Ц.Сандаг-Очир сайд онцлов. 

Богд уулыг дархан цаазтай уул хэмээн өргөмжилж, Дэлхийн бусад улсуудаас Монголчууд анхлан байгаль орчныг хамгаалах алхам хийсэн удаатай. Гэвч энэ уулын амууд өндөр үнэтэй барилгаар дүүрсэн. Иймд Тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Богд ууланд отог барих зөвшөөрөл авсан ч орон сууц олноор барьсан.

Тэдгээрийг нураах боломжгүй тул суурьшлын бүсийг хуулиар зөвшөөрч, дахин Богд ууланд отог барих, барилга барих зөвшөөрөл өгөхгүй гэв. Богд ууланд газрын зөвшөөрлийг БОУАӨЯ, барилга барих зөвшөөрлийг НЗДТГ-аас олгодог байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан