Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр /2026.06.24/ боллоо.
Хуралдаанд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, Н.Жигмэддавагт холбогдох 1 хавтаст хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэв.
Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн эсэхийг магадлах шүүх хуралд шүүгдэгч Жигмэддагва, түүний өмгөөлөгч М.Гомборагчаа, хохирогч С нарт мэдэгдсэн боловч шүүх хуралд оролцоогүй бөгөөд шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ч.Хосбаяр, Ц.Оч, Т.Өсөхбаяр, Б.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ нар ажиллалаа.
Завхан аймгийн Тосонцэнгэл суманд амьдардаг шүүгдэгч Ж нь 2025 оны 7 сарын 23-26-ны өдрийн хооронд тус сумын Рашаант багийн нутагт байсан Зил-131 машины кабинаас ОХУ-д үйлдвэрлэсэн ТОЗ-8 маркийн бууг тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүй, хууль бусаар хулгайлж, иргэн С-д 1 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс “Автомашиныг тусгайлан хамгаалсан орон байранд тооцохгүй” гэж үзэж Прокурорын ирүүлсэн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчилсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгчдэгч Ж-г “хүч хэрэглэхгүй, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан” гэм буруутайд тооцож, 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсэн. Оногдуулсан ялыг өдөрт 8 цаг гүйцэтгэхээр тогтоон шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн. Давж заалдах шатны шүүх хэргийг хүлээн аваад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хангасан.
Гол дүгнэлт нь, Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Бууг автомашинд түр зуур хадгалж, хамгаалсан байдалд агуулах, саванд тооцох байдалд хууль зүйн дүгнэлтийг буруу хийсэн гэж үзсэн.
Шүүгчдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа, Хяналтын журмаар гомдол гаргасан. Гомдлын агуулга нь Анхан шатэы шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэсэн. Зил-131 машины зүүн хаалганы суудал доор буу байна гэснийг бууны эзэмшигч С-ээр заалган зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргав. Машины баруун хаалга нь дотроосоо, зүүн хаалга нь гаднаасаа цоожлогддог гэх ба цоожийг түлхүүрдэн шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байв.
Шүүгчдэгч Ж-н үйлдэл баримтаар хангалттай нотлогдоогүй тул шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгож өгөхийг хүсэж гомдол гаргасан.
Шүүгч Ч.Хосбаяр, “Бид Зил-131 автомашины түгжээтэй кабин тусгайлан хамгаалсан орон байр мөн үү” гэдэгт анхаарч дүгнэлт хийх юм байна.

Прокуророос Ж-д холбогдох хэрэгтэй танилцаад, дараах дүгнэлт гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцээд, эд зүйлсийг хамгаалсан байр, агуулах сав нь өмчлөгчөөс бусад этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөөгүй, эсвэл тухайн хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай юм. Ж-н холбогдсон хэргийн тухайд цоожтой байсан автомашины бүхээгээс буу хулгайлсан үйлдэл нь хууль бус нэвтрэлтийн шинжийг илт агуулсан гэж дүгнэн, Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй байна. Гэвч Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлэхээр буцаасан нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж дүгнэж байна.
Шүүгч, Түлхүүр тааруулж машинд нэвтэрсэн нь тогтоогдоогүй гэж өмгөөлөгч гомдол гаргасан. Нотлох баримт байна уу?
Прокурор, Яг түлхүүр тааруулж машинд нэвтэрсэн гэх хангалттай нотолгоо байхгүй. Мөрдөн шалшах ажиллагааны явцад туршилт хийхэд цоожтой хаалгыг өөр түлхүүрээр онгойлгох боломжтой нь тогтоогдсон тул Прокурор “түлхүүр тааруулж нэвтэрсэн” гэх агуулгаар яллах дүгнэлт үйлдсэн.
Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн агуулгыг зөвтгөж шийдвэрлэжээ.
Шүүгч Ч.Хосбаяр уг шийдвэрийн талаар, Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн агуулгыг зөвтгөж шийдвэрлэв. Прокурорын хэлсэн, эд бараа, буу зэвсгээ хийж цоожилсон машины кабин бол тухайн хүндээ Эрүүгийн хуульд заасан “тусгайлан хамгаалсан орон байрт” хамаарна гэж үзсэн.
Гэхдээ бид шийдэл тодорхойлохгүй. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэж, шийдэх байх. Хэргийн талаар санаа тавих эрх нь Прокурорт байгаа.
Магадлал бол анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоод орхино. Хэргийг дахин шийдвэрлэж, үнэн зөв тогтоолгох асуудал нь Прокурорын санаачилгаар хэрэгжинэ. Шүүх санаачилгаараа хэргийг нэг нэгэн рүүгээ буцаахгүй гээд Шүүх хуралдаан хаасныг мэдэгдлээ.