gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

mobiCONNECT хэлэлцүүлэг: Бид хамтран кибер аюулгүй байдлыг хэрхэн хангах боломжтой вэ?

Б.Нямдарь
Технологи
Өчигдөр
Twitter logo

Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ чиг хандлага, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон инновацын талаар хэлэлцэх mobiCONNECT 2026 олон улсын чуулган өнөөдөр буюу есдүгээр сарын 21-нд боллоо. 

Арга хэмжээний эхлэл хэсэгт цахим эрин үеийн кибер аюулгүй байдлыг онцолж, орчин үеийн кибер эрсдэл, Монгол дахь кибер аюулгүй байдлын чиг хандлага, цахим гэмт хэрэг, санхүүгийн салбарын кибер аюулгүй байдлын талаар хэлэлцлээ. 

Тодруулбал, Дижитал эринд тэсвэртэй улс орныг цогцлоох нь буюу Кибер аюулгүй байдлын салбар хоорондын хамтын ажиллагаа сэдэвт панел хэлэлцүүлэг боллоо. Тус хэлэлцүүлэгт;

  1. Модератороор В.Ганзориг,  "Bat Solution Partners" компанийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
  2. Панелист Э.Балдансамбуу,  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга
  3. Панелист О.Ариунтулга, "Хаан банк"-ны Гүйцэтгэх Дэд ерөнхийлөгч, Байгууллагын эрсдэл ба нийцлийн асуудал хариуцсан захирал
  4. Панелист Б.Баярмаа, Мобиком Корпорацийн Технологийн асуудал хариуцсан Дэд захирал
  5. Панелист Т.Батболд,  Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Зохицуулалтын газрын дарга нар тус тус оролцлоо. 

"ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЛЭГ, МЭДЭЭЛЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ"

Мобиком Корпорацийн Технологийн асуудал хариуцсан Дэд захирал Б.Баярмаа:
Кибер аюулгүй байдлыг хангахад мэдлэг, мэдээлэл маш чухал, тэр дундаа хэрэглэгч, иргэдийн мэдлэгийг нэмэх шаардлагатай байна. Засаглал, хууль, дүрэм журамтай, тогтолцооны хувьд сайн байгаа ч бизнесийн байгууллагууд өөрсдөө, мөн хэрэглэгчийн хувийн мэдээлэл хадгалах, аюулгүй байдлын эрсдэлээ үнэлэхгүйд асуудал байгаа юм. Ингэх нь тулгараад буй асуудлаа бүрэн харж чадахгүй нэг шалтгаан болдог, хариу арга хэмжээ авах нь ч удааширдаг. 

Ямар ч технологид эрсдэл бага хүлээхийн тулд урьдчилан сэргийлэлт хамгийн нэгдүгээрт тавигдах асуудал ба ингэхийн тулд байгууллага, компаниудын хамтын ажиллагаа чухал юм. 

"БИД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БУСДЫН ҮҮРЭГ ГЭЖ ХАРАХГҮЙ ХАМТАРВАЛ ҮҮНИЙ ЭСРЭГ ИЛҮҮ ҮР ДҮНТЭЙ ТЭМЦЭЖ ЧАДНА"

"Хаан банк"-ны Гүйцэтгэх Дэд ерөнхийлөгч, Байгууллагын эрсдэл ба нийцлийн асуудал хариуцсан захирал О.Ариунтулга:
- Бид хамгийн их хамгаалах ёстой зүйл бол мэдээж харилцагчийн мэдээлэл. Тэгэхээр цагдаагаас нэхэх бүрд мэдээллийг нь өгөх боломжгүй. Нөгөө талдаа бид мөн хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болчихдог. Тэгэхээр энэхүү уялдаа холбоог хууль эрх зүйн хүрээнд зохицуулах шаардлагатай юм. Бизнесийн байгууллагууд мэдээллээ хэрхэн хуваалцаж болох эсэх нь хуулиар зохицуулагдах шаардлагатай буюу дээрээс доош чиглэлтэй, хууль эрх зүй, дүрэм журмыг бий болгох нь зүйтэй гэж бодож байна. 

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, Зохицуулалтын газрын дарга Т.Батболд
- 
Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцлөөс Монгол Улсын цахим хөгжлийн дэвшил болон кибер аюулгүй байдлын ялгаа  харагдаж байна. Хиймэл оюун ухаан ч хурдацтай, хэрэглэгчдийн сошиал платформын хэрэглээ нэмэгдэж байна. Одоогийн байдлаар Кибер аюулгүй байдлын тухай хууль батлагдаж, тогтолцоо бүрдсэн. Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчид манайхаас өгсөн үүрэг, хуульд заасан үүрэг гэж бий. Гэхдээ бид аль аль талаасаа үүнийг бусдын үүрэг гэж харахгүй, хамтарч тэмцэх зүйл гэсэн хандлагаар хамтарвал илүү үр дүнтэйгээр тэмцэж чадна. Улс орнууд хиймэл оюун ухааны зохицуулалтыг аль хэдийнэ хийгээд эхэлсэн. Монгол Улсын хувьд Өгөгдлийн тухай хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэх байх. Хэрэв батлагдвал хиймэл оюун ухааныг зохицуулах үндсэн суурь болно. 

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Балдансамбуу
- 
Эхний ээлжид байгууллагын нууцтай холбоотой мэдээллийг хиймэл оюун ухааны тусламжтай хийхгүй байхыг,  байгууллагууд ажилтнуудаа хиймэл оюун ухаанаар чадавхжуулах гэх мэт шаардлагыг тавина. Харин ямар нэгэн байдлаар шууд хаах, хорих чиглэлд ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэлээ. 

Хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг та доорх видеоноос хүлээн авна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан