gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     9.15
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 9.15
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

А.Эрдэнэбат: Өвөг эцгийнхээ бүтэн жил байцаагдахдаа өгсөн мэдүүлгүүдтэй танилцахыг хүсдэг

Э.Энхмаа
Түүхэн зураг
3 цаг 47 минутын өмнө
Twitter logo
Э.Энхмаа
Twitter logo
Түүхэн зураг
3 цаг 47 минутын өмнө
А.Эрдэнэбат: Өвөг эцгийнхээ бүтэн жил байцаагдахдаа өгсөн мэдүүлгүүдтэй танилцахыг хүсдэг Зүүн гар талаас Ц.Баатарсэнгээ

Монгол сурагч, оюутнууд Өрнөдөд суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Төр засгийн бодлогоор улс орны хөгжилд хэрэг тус болох янз бүрийн салбарын мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө гаргасны дагуу анхны 35 сурагчийг 1926 онд Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан дагуулан Герман улсыг зорьжээ. Сурагчдыг Берлиний ойролцоох тосгонд зургаан сар орчим байлгаж, герман хэл заасны дараа тэднийг Герман, Франц улсад сургахаар хуваарилсан байна.

18 настай Ц.Баатарсэнгээ нь С.Лувсандамдины хамт Германы Лайпциг хотноо хэвлэлийн чиглэлээр суралцахаар хуваарилагдав. Ц.Баатарсэнгээг Лайпциг хотын Arno Price & I.B.Hirschfeld хэмээх хэвлэлийн пүүст ажиллуулан дадлагажуулж, улмаар Хэвлэлийн сургуульд шилжүүлжээ.

Удалгүй, 1929 онд Өрнөдөд сурч буй хүүхдүүдийг эргүүлэн татах шийдвэр гарсны дагуу  Ц.Баатарсэнгээ Германаас 1930 онд ирж, Хэвлэлийн хороонд ажилласан манай улсаас гадаадад суралцсан үйлдвэрийн анхны инженерүүдийн нэг билээ. Тэрбээр Хэвлэлийн хорооноо тасралтгүй ажилласан ба Техникийн эрхлэгчийн алба хашиж байхдаа 1938 оны 3-р сарын 10-ны орой ажлаасаа баривчлагжээ. Баривчлагдсанаас хойш нэг жилийн дараа буюу 1939 оны 3-р сарын 18-ны өдөр “Гэндэн Дэмидийн эсэргүү бүлгийн хэрэг”-т буруутгагдан 31-хэн насандаа цаазаар авахуулсан байна.

Ц.Баатарсэнгийн аав Б.Цэрэнг хүүгээс нь хоёр сарын өмнө буюу 1938 оны 1-р сард хилс хэргээр баривчлан буудаж хороожээ. Эцэг, хүү хоёр “эсэргүү” хэмээгдэн хоёрхон сарын зайтай баривчлагдаж, цаазаар авахуулсан их хэлмэгдүүлэлтийн харанхуй сүүдэрт энэ гэр бүл нэрвэгдэж, үлдсэн гэр бүл үр хүүхдийнх нь амьдрал орвонгоороо эргэв. Баатарсэнгээгийн хүү Амгалан нь аавыгаа цаазлуулахад таван настай үлдсэн ба овгоо өөрчилж, Баатарын Амгалан нэрээр сургуульд орж, улмаар Ленинград хотноо суралцан цахилгааны инженер мэргэжил эзэмшин иржээ. Түүний хүү Амгалангийн Эрдэнэбаттай уулзаж, хоёр үеэрээ хилс хэрэгт хэлмэгдэн цаазлагдсан өвөг дээдэс, удам судрынх нь талаар ярилцлаа.

-Ц.Баатарсэнгээ гэдэг хүн хэдэн хүүхэдтэй байсан бэ?
-Гурав, миний аав Амгалан дундах нь. 1938 оны 1-р сард Баатарсэнгээгийн аав Цэрэн, мөн оны 3-р сард бидний өвөг эцэг Баатарсэнгээ баривчлагдсан. Өвөөг баривчлахад аав таван настай үлдсэн. Эмээ минь хоёрхон сарын зайтай хадам аав, нөхрөө баривчлагдахыг харж, гурван өнчин хүүхдүүдтэйгээ маш өрөвдөлтэйгээр хоцорсон. Эмээ Сангийн яаманд тооцооны нягтлан бодогч хийж байсан ч удалгүй “эсэргүүгийн гэр бүл” гэж ажлаас нь халсан. Түүнээс хойш том охин, бага хүү хоёр нь өвчний улмаас өөд болж, эмээ минь дунд хүү Амгалан буюу аавтай минь хоёулхнаа үлдсэн. Ийм хүнд хэцүү цаг үе!

-Өвөө тань баригдсанаас хойш жил гаруй хоригдож байгаад цаазлагдсан гэдэг. Энэ хугацаанд сураг чимээ дуулж, уулзаж учирсан юм болов уу?
-Эмээ, аав хоёр минь энэ тухай юу ч яриагүй учир бидэнд мэдэх юм үнэндээ байхгүй. Ц.Баатарсэнгээ нь Германаас ирүүт Улсын хэвлэх үйлдвэрт томилогдон, техникийн эрхлэгчээр ажиллаж байr. 1938 оны 3-р сарын 10-ны орой орос хэлний сурах бичиг хэвлэж байхад нь баривчилсан гэдэг. Баривчлагдсанаас хойш бүтэн жил байцаагдаад 1939 оны 3-р сарын 18-ны өдөр “Гэндэн Дэмидийн эсэргүү бүлгийн хэрэг”-т буруутгагдан 31-хэн насандаа цаазаар авахуулсан.

Хоёр хүүхэд өнгөрсний дараа эмээ Сүхбаатарын гэргий Янжмаатай уулзаж, учир байдлаа хэлж байж Арьс ширний үйлдвэрт нярав, нягтлангаар орсон гэдэг.

-Ээжтэйгээ хоёулхнаа үлдсэн хүнд цаг үе, их хэлмэгдүүлэлтийн тухай аав тань хүүхдүүддээ огт ярьж байгаагүй гэж үү?
-Манай аав 1933 онд төрсөн, 1992 онд намайг хугацаат цэргийн албанд байхад нас барсан. Эмээ 1991 онд бурхан болсон. Эмээг байхад аав өөрөө асуухаас халгаж, эгчид “Өвөөгийн талаар яриулаад өгөөч” гэж байсан гэдэг юм билээ. Эмээ, аав хоёр минь их л дуу цөөтэй намуухан хүмүүс байсан, тэд маш их зүйлийг өөртөө хадгалсаар бурхны оронд одсон.

Бидэнтэй олон жил хамт амьдарсан ч эмээ, аав хоёрын хэн нь ч энэ талаар бидэнд дурсаж, ямар нэгэн зүйл ярьж байсангүй. Бага залуудаа аавтайгаа аялж зугаалж, ааваасаа юм сонсож чадаагүйдээ харамсах үе их бий. Аав юм ярьдаггүй, харин их бичдэг. Хуучны 5-ын зузаан дэвтэрт хэдэн дэвтэр сургааль үгс, хүүхдүүддээ хэлэх гэсэн бүхнээ бичиж үлдээсэн. Тэгэхдээ удам судрынхаа талаар нэг ч дурдаагүй. Хоёр үе нь хилс хэрэгт хэлмэгдэн хороогдсон, эгч, дүү хоёр нь нас барсан тэр цагт аав, эмээ хоёр юу туулсныг хэлж мэдэхгүй ч төсөөлөхөд үнэхээр бэрх.

Бид аав, ээжээс наймуулаа, би таван эгч, нэг ахтай долоо дахь нь. Нэг охин дүүтэй. Эмээ үлдсэн ганц хүүгээ сургуульд сургахын тулд аавын овгоос Баатарсэнгээгийн “Сэнгээ”-г нь хасаж “Баатарын” болгон өөрчлүүлж, дунд сургууль, улмаар Ленинградад сурах боломж нь нээгдсэн байдаг. Тэгж л аав цахилгааны инженер болж ирсэн. Ирээд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1968 онд Сэлэнгэд ДЦС байгуулагдахад томилогдож, манайх Сэлэнгэ рүү нүүсэн. Би Сэлэнгэд төрсөн. Насаараа Цахилгаан станцдаа ажиллаж, инженер, боловсон хүчин, үйлдвэрийн дарга хийсэн аав минь цаг тайван болсон ч “Баатарын” гэх зохиомол овгоо өөрчлөөгүй, сольж амжаагүй.

ААВД УДАМ СУДАР, ҮҮХ ТҮҮХЭЭ ҮР ХҮҮХДЭДЭЭ ЯРИХ ЦАГ ҮЕИЙН БОЛОМЖ ГАРААГҮЙ ДЭЭ

-Өвөг эцэг, аав хоёр нь цаазаар авахуулсан. Өөрөө насан турш аавынхаа нэрийг нууж, аавыгаа дурсах, бахархах эрхгүй амьдарсаар хорвоог орхисон гэхээр аав тань адилхан насан турш хэлмэгдэж хохирсон хүн байна даа?

-Насан туршдаа аавынхаа нэрийг, буриад гэдгээ нууж, үр хүүхдүүддээ ч ярьж үлдээхгүй, өөртөө хадгалсан. Цаг үе өөрчлөгдөж, нийгэм солигдсон ч 1990-ээд оны ороо бусгаа, хаашаа эргэх нь тодорхойгүй цаг үед үлдсэн үр хүүхдүүддээ бас л гай зовлон болох вий гэж болгоомжилсных болов уу гэж боддог. Аавд удам судар, үүх түүхээ үр хүүхдэдээ ярих цаг үеийн боломж ч гарсангүй дээ. Аавын дуугүй, бодлогоширонгуй байдлаас олон хүүхэдтэй эцэг хүн, хүнд хэцүү амьдрал туулсан бие хүний хатуу үзэл бодол харагддаг юм.

Аав тухайн үед МАХН-ын гишүүн, Сэлэнгэ аймгийн намын гишүүдэд “нам төр”-ийн тухай лекц их уншдаг байв. Тийм хүн хэлмэгдлийн талаар үг цухуйлгах боломжгүй байх. Аав минь өндөр настай ээжийн хамт, сайн ханьтай, олон хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарсан ч дотоод ертөнцдөө өөртэйгөө зөрчилдөж явсан байж магад. Хааяа халахаараа “Хүний цөөн зовдог, үндэстний цөөн дарлуулдаг” гэж хэлдэгсэн. Энэ үгнийхээ утгыг яс махандаа шингэтэл ойлгосон байж магад. Түүнээс өөрөөр эмээ, аав хоёр таг дуугүй, хэлэх үгээ “залгиж” амьдарсан хүмүүс.

Одоо бидний эгч ах, тэдний үр хүүхдүүдийг ажиглахад маш нээлттэй, тийм дуугүй ноомой хүүхэд байдаггүй. Аавын ажил төрлийг харахад ч насаараа олны өмнө илтгэл, лекц уншсан,  дуугүй хүн биш. Үнэхээр үг дуу цөөтэй хүмүүс бол зарим нэг хүүхдэд нь өвлөгдөнө дөө. Тэгэхээр тэр дуугүй байдаг нь олдмол шинж гэж боддог.

-Таван настай үлдсэн гэхээр аавынхаа талаар нэлээн мэдэх ёстой. Аавтайгаа авахуулсан зураг үлдсэн болов уу?
-Байхгүй. Цэрэн, Баатарсэнгээ нарын талаар болон туулсан амьдралынхаа түүхийг тээж үлдсэн хүн бол бидний эмээ. Гэвч эмээ энэ талаар юу ч хэлдэггүй, “дуугүй Дулмаа” гэдгээрээ алдартай хүн. Эмээ, аав хоёрын хоёулхнаа үлдсэн цаг үе нь дуугүй байхаас өөр сонголтгүй болгосон байх. Манай том эгч эмээтэй өссөн, дараа нь би бас хэсэг хугацаанд эмээтэй цуг байсан. Тэгэхэд ч юм ярьж байсангүй. Ер нь дуугүй байсан нь хожих цаг үе байж.

Насаараа Цахилгаан станцдаа ажиллаж, инженер, боловсон хүчин, үйлдвэрийн дарга хийсэн аав минь цаг тайван болсон ч “Баатарын” гэх зохиомол овгоо өөрчлөөгүй.

Хэлмэгдүүлэлтийг явуулсан арга нь тэр шүү дээ, нэгээр нь нөгөөг хэлүүлдэг. Үг, ам алдах ямар аюултайг тэр цаг үеийнхэн яс махандаа шингэтэл ойлгосон байж дээ, янз нь. Одоо ч чөлөөтэй болж, юу дуртайгаа ярьдаг болж. Тэр үед хэн чимээгүй байсан нь хожно.  

-Удам судар нь ямар хүмүүс байсныг мэдвэл үлдэх үр хүүхдүүдэд гай болно гэж зовлон үзсэн хүний хувьд болгоомжилж дээ?
-Тэгж боддог юм. Эмээгийнх товхийсэн жижиг дүнзэн байшинтай. Байшингийнхаа арын амбаарт гурил, будааг шуудай шуудайгаар нь нөөцөлдөг. Тэндээсээ хэрэглэвэл буцаагаад л нөхөж тавьдаг. Бидний хүүхэд нас тийм дутуу хомс байгаагүй, гэтэл эмээг хараад гайхдагсан. Хүнд хэцүү цаг үе, дутуу гачуугийн хатууг үзсэн хүний болгоомжлол тэр байсан болов уу.

-Тэгвэл ээж тань нөхөр болон хадам ээжийнхээ талаар ямар нэг юм ярьсан уу?
-Нэг сонин юм байдаг. Ээж ааваар ямар ч ажил хийлгэдэггүй. Гэрт засвар хийхэд аав ном сэтгүүл уншаад сууж байдагсан. Ээж өөрөө засвараа хийлгэдэг. Эмээ ч тэр ааваар юм хийлгэдэггүй. Аав хүүхэд байхдаа ямар зовлон зүдгүүр туулсныг эмээ ээжид хэлсэн байж магадгүй. “Үздэгээ үзсэн хүн шүү дээ” гэсэн шиг эмээ ч, эмээгээс уламжлаад ээж ч бөөцийлдөг байсан бололтой.  

1990 оноос картын бараанд орлоо. Тэр үед ээж өвдсөн юм. Тэгэхэд гэрт юу ч хийдэггүй байсан аав маань хоол хийдэг, гэрээ цэвэрлэдэг, картын бараанд очерлодог, бүхнийг хийдэг болсон гэж эгч нар ярьдаг. Аав тамхи татдаг, нөмөрдөг хар арьсан  даханд нь тамхины үнэр шингэсэн байдагсан. Аав 50 насныхаа ойгоор тамхи татахаа больсон.  

Захирал Б.Ишдорж, туслах багш Г.Далай нар монгол, герман сурагчдын хамт. Виккерсдорф. 1927 он

-Эмээ тань бэрдээ л сайн ойлгуулж дээ.
-Магадгүй. Энэ талаар ээж ч бидэнд юм яриагүй. Бид хэлмэгдлийн талаар юу ч мэдэхгүй өссөн учир асуух лавлах тухай ой тойнд орохгүй. Хожим 2000 оны үед хуучны улаан паспорт солигдоход ээж “Та нар халх биш, буриад шүү” гэж хэлж, бид анх буриад гэдгээ мэдсэн. Улаан паспорт дээр бидний “яс үндэс халх, нутаг ус Улаанбаатар” гэсэн байдаг. Гэтэл явсаар өвөг эцэг маань буриад, нутаг ус Дорнод аймгийн Дашбалбар сум, цаашлаад Агын буриад Забайкалский район, Зугаалай гэх тосгонд төрсөн хүмүүс болж таарав.

Харин манай өвөг эцэг герман, орос, монгол хэл, бичигтэй, Монголын анхны хэвлэлийн мэргэжилтэн байсныг мэдсэн. 1917 оны Октябрын хувьсгалаас хойш улаан, цагаан цэргүүдийн дээрэм, тонуулд нэрвэгдэж цөхөрсөн буриадууд Ага нутгаасаа нүүдэллэх тэр үед Баатарсэнгээ эцэг, эх, ах нарынхаа хамт одоогийн Дорнод аймгийн Дашбалбар суманд ирж суурьшсан.

-Өвөг дээдсээ ямар хүн байсныг тодруулах эрлийг Та юунаас эхлэв?
-Ээж 2001 онд өөд болсон. Тэр үеэс бид зах зухаас нь сонсож, би 2010 он гарснаас хойш л удам судраа судалж, эрэл хайгуул хийж эхэлсэн. Миний аав Баатарын Амгалан. Баатар гэж хэн бэ? гэтэл Баатар биш, Баатарсэнгээ болж таарав. Баатарсэнгээ нь буриад гэдгийг ээжээс мэдсэн. Аав Цэрэн нь бас хэлмэгдэж, хороогдсон болов. Тэгсэн Цэрэн, Баатарсэнгээ хоёрыг цагаатгасан шүүхийн тогтоол аль 1993 онд гарсныг 2010 онд мэдсэн.

-Та нар мэдэхгүй байхад хэн хөөцөлдөж, бичиг баримтыг нь бүрдүүлж цагаатгуулсан юм бол?
-Эмээтэй өссөн хоёр дахь эгч маань “Аавын аав хэлмэгдсэн, буриад хүн байсан” гэдгийг эмээгээс хагас дутуу сонссон байдаг. Яваандаа аавын талын хамаатнууд Дорнодод байдаг гэсэн чиг гарлаа. Тэгж байтал эгч “1970-аад оны үед Дорнодоос эмээгийн садан гэж нэг буриад хүн ирж байсан” гэж ярив. Цагаатгах хүсэлт гаргасан хүн нь Дорнодын Дашбалбар сумын дунд сургуулийн нягтлан гэв үү, нэг эмэгтэй байна гэдгийг олж мэдээд эрэл сурал болж тэдэнтэйгээ холбогдсон.

Тэд нар өвөөгийн аав Цэрэнгийн дүүгийн хүүхдүүд буюу бид үеэлүүдийн хүүхдүүд болж таарав. Тэгэхэд Дашбалбар сумын дунд сургуульд ажилладаг аавын үеэлийн охин Тунгалаг эгч хөөцөлдөж цагаатгуулсан байдаг. Тэгж өвөөгийнхөө хамаатан саднуудыг сүүлд 2013 оноос хойш мэдэж, 2014-2015 оны үед уулзаж, танилцсан. Тэдний ээж нь “Ахынх нь хүү Баатарсэнгээ, Баатарсэнгээгийн хүүхдүүд гэж байх ёстой, баруунд сурч байсан. Дүү минь таг сураггүй болчихлоо, Герман руу дүрвэсэн ч байж магад” гэж таамаглаж байсан гэдэг. Хүүхдүүд нь ээжийнхээ ярьсны дагуу 1990 оноос хойш хайгаад, үр хүүхэд нь үлдээгүй юм байна гэж бодсон юм билээ. Баатарсэнгээ нь хороогдсон, хүү нь овгоо өөрчилж Баатарын Амгалан болсон байхад яаж олох вэ дээ. 

Аав минь өндөр настай ээжийн хамт, сайн ханьтай, олон хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдарсан ч дотоод ертөнцдөө өөртэйгөө зөрчилдөж явсан байж магад. Хааяа халахаараа “Хүний цөөн зовдог, үндэстний цөөн дарлуулдаг” гэж хэлдэгсэн.

-Та хаана ажиллаж байсан бэ?
-Би 1992 онд исургууль төгссөнөөс хойш 2013 он хүртэл хуулийн салбар, зургаан жил гадаад харилцааны чиглэлээр ажилласан. Сүүлийн дөрвөн жилд хувийн хэвшилд ажиллаж, одоо харьцангуй нээлттэй  болж байна.

2010-аад оны үеэс зах сэжүүр нь сонсогдож, богино хугацаанд олон зүйлийг мэдэж авсан. Тэр цагаас хойш энэ талаар үргэлжлүүлэн судалж, судлаач Ч.Болдтой танилцсан. 2016 онд баруунд анх сурсан хүүхдүүдийн 90 жилийн ойгоор Ч.Болдын эрхлэн гаргасан “Алс газар сурахаар одогсод” цуврал номын хоёр дахь дэвтэрт Ц.Баатарсэнгээгийн тухай орсон байдаг. Би 2015 оноос аавынхаа зарчмаар бодож санаснаа бичиж эхэлсэн. Аавтайгаа цагийг өнгөрүүлж, ааваасаа юу ч сонсож чадаагүйгээ санаж, одоо сардаа нэг удаа хүүхдүүдтэйгээ гадуур хооллох, аялах зэргээр хүүхдүүдтэйгээ аль болох хамт байхыг хичээдэг. Өвөг дээдэс маань хэн бэ гэдгийг ойлгуулж үлдээхийг хүсдэг, хожим харамсахгүйн тулд тэр л дээ.

-Таны өвөг эцэг Ц.Баатарсэнгээ хаана яваад баруунд сурах 35 хүүхдийн нэгээр сонгогдсон юм бол?
-Бидний өвөг эцэг бол Бадамын Цэрэнгийн Баатарсэнгээ гэж хүн. Бадамынх дөрвөн хүүхэдтэй. Том охин Жалам нь Орост /одоогийн ОХУ-д/ үлдсэн. Бадамын Цэрэн нь Дорнодод, Бадамын Ширнэн нь Хөлөнбуйр руу, Бадамын Бат нь бүр Япон руу гараад явчихсан байдаг. Нэг айлын дөрвөн хүүхэд дөрвөн тийшээ салж дөрвөн өөр улсад таран суужээ.  

1917 оны Октябрын хувьсгалаас хойш буриадууд хаана тайван амгалан газар байгааг судлуулахаар залуучуудаа явуулсан, тэр залуучуудын дунд Цэрэнгийн дүү Ширнэн явсан байдаг. Ширнэн нь хожим ах Цэрэнгийн хүү Баатарсэнгээг Дорнодоос авчирч, Герман руу явах шалгалтад оруулсан. Баруунд сурахаар явах 1926 онд Баатарсэнгээ нь 18 настай байсан.

Ширнэн нь тухайн цаг үедээ улс төрийн идэвхтэй зүтгэлтэн байсан. Энэ хүн Дорнодод машинтай явж байгаад авто ослоор нас барсан гэдэг. Нас барсан цаг үе нь Эрдэнэбатханы баривчлагдах үетэй таардаг. Тэр үед Дорнодын талд хэдэн машин явах, ямар хурдтай явах вэ? гэж төсөөлөхөд осолдсон байх магадлал 50-иас доош хувьтай санагддаг юм.

Ширнэнгийн үр хүүхдүүд одоо Шинэхээнд байдаг. Орост үлдсэн эгчийнх нь үр удам мөн байдаг. Аавын үеэлүүд үр хүүхдүүд, ах дүүс нь ямар хүмүүс байсныг сайн хэлж ярьсны учир хүүхдүүд нь маш сайн эрэл хайгуул хийж, олж уулзаж танилцсан байдаг. Одоо Япон руу явсан гэх Батын талынхан л сураггүй байна. Бат нь Гоминданы армийн сургагч багш байсан гэх яриа ч албан бусаар сонсогддог, сайн судалж, олж баталж чадаагүй л явна.

-Ц.Баатарсэнгээ өвөөгөөс тань дурсгал болж үлдсэн зүйл байдаг уу?
-Бидний багад Германы нэг хотын зурагтай тамхины төмөр хайрцаг байв. Бас 1886 оны Герман-Орос хэлний толь бичиг хоёр боть, тэгээд л нэг зангиа нь бий. Толь бичиг нь надад, зангиа нь эмээгийн хажууд өссөнөөрөө эгчид байдаг. Харин тамхины хайрцаг нь ахад байдаг байх.

1900-гаад оны эхэн үеийн зангиа. Тэр үед баруунд сурахаар явсан хүүхдүүд мэдлэг боловсрол эзэмшсэний дээр биеэ авч явах соёлд суралцсан нь тэдний гэрэл зургуудаас тод харагддаг. Орост хэлний бэлтгэлд сураад, цааш явцгаасан Монголын анхны сэхээтнүүд.

-Хуучны зургуудыг та яаж олж авсан бэ?
-Манай хоёр дахь эгчид гурван ширхэг л зураг байсан. Хожим аавын үеэлийн хүүхдүүдтэй танилцахад ээжээс нь үлдсэн гээд Цэрэн болон бидний өвөг эцэг Баатарсэнгээ нарын цөөн хэдэн зургийг “Үр хүүхэд нь юм чинь та нар ав даа“ гээд надад өгсөн. Цагаатгалтай холбоотой материалуудыг мөн надад хүлээлгэж өгсөн. Судлаач Ч.Болд гуай бас нэлээн олон баримт, зураг олж өгсөн гэх мэтээр цуглуулсаар өвөг эцгийн зургууд цугларч байна.

ТҮҮХИЙГ ШҮҮХ ЭРХ НАДАД ҮГҮЙ 

-Таны өвөг эцгийг баруунд сурсан хүүхдүүдийн нэгэн адил баривчилсан. Харин түүний аав Б.Цэрэнг барих болсон шалтгаан юу байв?
-1938 онд Оросоос нүүж орж ирсэн буриадууд дотроос овог дотроо нөлөө бүхий хөгшчүүлийг барьсан байдаг. Тэднээс 22-ыг нь 10 жил хорьж, 30-ыг нь жалганы аманд тууж аваачаад буудаж хороосон гэдэг.

Б.Цэрэн нь баривчлагдаж мэдүүлэг өгөхдөө үр удамдаа нөлөөлүүлэхгүйн тулд хүү Баатарсэнгээг Баатарсүх, бэр Дулмааг Думаа гэж нэрийг мэдүүлсэн баримт ч байдаг. Гэвч аав, хүү хоёрыг баривчилсан нь хоёр өөр учир шалтгаантай. Баатарсэнгээ баруунд сурснаараа “Гэндэн, Дэмид нарын эсэргүү байгууллагын үлдэгдэл, Герман тагнуулын ... гэх хилс хэргээр баривчлагдан, цаазаар авахуулсан. Хамгийн аймшигтай нь аав, хүү хоёр хоёрхон сарын зайтай баривчлагдаж, хороогдсон.

-Та архивын материалуудыг шүүж гүйцээсэн үү?
-Чадаагүй. Үндэсний төв архив, Гадаад яамны архив материалаа үнэхээр сайн хадгалж байсан юм билээ. Гадаад явсантай холбоотой мэдээллүүд, захидал харилцаа нь Гадаад яамны архивт байдаг. Харин Тагнуулын ерөнхий газрын тусгай архивт сууна гэдэг амаргүй юм билээ.

-Танд илүү эрэл хайгуул хийх бодол байна уу?
-Ц.Баатарсэнгээ бүтэн жил байцаагдахдаа юу ярьсан тухайг олж үзэхийг их хүсдэг. Байцаагдаж байгаа хүнд нэг жил гэдэг урт хугацаа, тэнд их юм ярьсан байх. Баривчлагдсанаас хойш Монголд хоригдсон, тэгэхээр ТЕГ-т Тусгай архивт нарийн ширийн материал байх магадлалтай. Би хандаж үзээгүй байна л даа. Баруун руу явсан 35 хүүхдээс гурав нь цаазлуулсан. 10-аад нь 3-25 жил хорих ял авсан, бусад нь янз бүрийн эрхээ хасуулсан.

Миний нэг сонирхдог зүйл бол олон өгөгдөл нь ижил төстэй хүүхдүүд баруун руу явсан. Тэднээс хожим гурав нь цаазлуулсан, яагаад юм бол?.  Энд нэг логик ажиглагддаг.Хоригдож байсан, цаазлуулсан, эрхээ хасуулсан хүмүүсийн мэдүүлгүүдийг зэрэгцүүлэн судалбал их л сонин юм харагдах байх даа. Нууцын зэрэглэлтэй материалыг нууцаас гаргахгүй, хэрэв надад үзэх нас хүрэхгүй бол үр хүүхдэдээ захина даа.  

-Эцэст нь асуухад, Та удам судраа бодсон ч коммунизм, үзэл суртлын нийгмийг юу гэж дүгнэдэг вэ?
-Удмынхаа түүхийг харахад бид орос ах нарыг үзэн ядах учир шалтгаантай хүмүүс. Гэхдээ надад тийм бодол байдаггүй. Түүхийг хар л даа, түүх гэдэг сургамж болж үлддэг. Тусгаар тогтнол, өнөөдрийн эрх чөлөөтэй амьдрах эрхийг 60-70 жилийн өмнө бидний өвөг дээдэс амиа золиосолж, их гүрний бодлого, шахалтыг хүлээн зөвшөөрч ямар их үнэ цэнээр авчирсныг би өвөг дээдсийнхээ түүхээс ухаарч, эерэг талаас нь хардаг. Монгол орон их гүрний хараанд, ямар нөхцөлд байв. Монгол, Орос хоёр хөрш улсын хүчний харьцаа талаас нь харахад хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй.

Хоёр үеэрээ цаазлуулж, гурав дахь үе нь эцгийн нэр, удам судраа насан турш нууж хэлмэгдэж амьдарсныг харахад өвөг дээдсийн минь түүх эмгэнэлтэй. Аав минь овгоо өөрчилж, буриад хүн гэдгээ нууж амьдарсаар насан эцэслэсэн. Аавын минь өнгөрсний дараа жил буюу 1993 оны 9-р сард Б.Цэрэн болон бидний өвөг эцэг Ц.Баатарсэнгээг Дээд шүүхийн Цэргийн коллегийн магадлалаар цагаатгасан. Үүнийг аав минь үзэж чадаагүй нь үнэхээр харамсалтай.

Монгол Улс өнгөрсөн 100 жилд маш их золиос гаргаж, ямар их үнэ цэнээр тусгаар тогтнол, өнөөгийн ардчилал эрх чөлөөг олж, хойч үе бидэнд үлдээснийг би өвөг дээдсийнхээ түүхээс мэдэрдэг. Үүнийг энэ цагийнхан болон ирээдүй хойчдоо үргэлж сануулж байх нь зүйтэй. “Өнгөрснийг үлдээгээд ирээдүй рүүгээ эергээр хараад алхах ёстой шүү” гэж үр хүүхдүүддээ ч хэлдэг. Түүхийг шүүх эрх надад байхгүй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан