Балбын үерээр дөрвөн давхар байшингийн нурангид дарагдсан 64 настай эмэгтэйг 10 хоногийн дараа эсэн мэнд олж, гаргажээ.
Чандика Кумари Шрестаг есдүгээр сарын 5-нд Балбын Зэвсэгт цагдаагийн хүчний алба хаагчид Бетравати тосгонд эрэн хайх ажиллагаа явуулж байхдаа олсон байна. Тэрбээр нурсан байшингийн дээд давхарт, шавар усны дунд үүссэн хөндийд амьд үлджээ.

Аврагчид байшингийн ойролцоо ажиллаж байхдаа эмэгтэйн тусламж хүссэн дууг сонссон бөгөөд аврах ажиллагаа 45 минут үргэлжилсэн байна. Цагдаагийн ажилтан Махендра Дарналын мэдээлснээр дөрвөн давхар байшин үерт урсан, шавар нурангид дарагдсан байсан аж.
Шрестаг гарган авсны дараа нисдэг тэргээр цэргийн эмнэлэгт хүргэжээ.
Итгэл найдвар тасарсан гэр бүлийнхэн нь түүнийг үерт амь үрэгдсэн гэж бодон, талийгаачдын араас гашууддаг уламжлалт 11 хоногийн ёслолоо хүртэл эхлүүлсэн байжээ. Харин арав хоногийн дараа түүнийг амьд олсон байна.
Балбад наймдугаар сарын 26-нд мөсөн гол нуран унаснаас үүдсэн хүчтэй үер, шавар нуранги олон газрыг сүйтгээд байгаа бөгөөд есдүгээр сарын 5-ны байдлаар 1,300 гаруй хүн амиа алдаж, ойролцоогоор 5,000 хүн сураггүй хэвээр байна.
Эх сурвалж: Reuters