Монгол Улсын 5–18 насны гадаадад суралцаж буй хүүхдийн тоо 2024-2025 оны хичээлийн жилд 2,744 болж, өмнөх хичээлийн жилээс 1,085 хүүхдээр буюу 65.4 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь сүүлийн жилүүдэд гадаадад суралцах хүүхдийн тоо өсөж байгааг харуулсан үзүүлэлт болжээ.
Үндэсний статистикийн хорооны “Монгол Улсын хүүхэд хамгааллын статистик” танилцуулгад дурдсанаар гадаадад суралцагчдын тоо
- 2021-2022 оны хичээлийн жилд 1,421
- 2022-2023 онд 813
- 2023-2024 онд 1,659
- 2024-2025 онд 2,744 болж өссөн байна. Энэ нь өмнөх хичээлийн жилд суралцагчдын тооноос 1.65 дахин их хүүхэд суралцсан гэсэн үг.

2024-2025 оны хичээлийн жилд гадаадад суралцаж буй 2,744 хүүхдийн 1,653 нь охид, 1,091 нь хөвгүүд байжээ. Нийт суралцагчдын 60.2 хувийг охид, 39.8 хувийг хөвгүүд эзэлжээ.
Гадаадад амьдарч буй хүүхдийн тоо 27.5 мянга байна
Гадаадад суралцагчдын тоог гадаадад оршин суугаа нийт хүүхдийн тооноос тусад нь авч үзэх шаардлагатай. ҮСХ-ны 2025 оны хүн ам, орон сууцны завсрын тооллогын дүнгээр гадаадад амьдарч буй хүүхдийн тоо 27,478 байна.
Энэ үзүүлэлт
- 2021 онд 17,98
- 2022 онд 17,665
- 2023 онд 20,341
- 2024 онд 29,329
- 2025 онд 27,478 болжээ. Өөрөөр хэлбэл, 2025 оны гадаадад амьдарч буй хүүхдийн тоо өмнөх оноос буурсан ч 2021 оныхоос 9,498-аар өндөр байна.
Мөн 2025 онд 0–19 насны 316,212 хүүхэд улсын хилээр гарчээ. Энэ нь өмнөх оноос 25.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнд суралцахаар, аялахаар, бусад зорилгоор хил нэвтэрсэн хүүхдүүд хамаарна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хорооноос гаргасан Монгол Улсын хүүхэд хамгааллын статистик, 2026 он