Улс төрийн аймшигт хэлмэгдүүлэлтийн улмаас амь насаа алдсан, эрх чөлөөгөө хасуулсан олон мянган иргэнийхээ дурсгалыг жил бүрийн есдүгээр сарын 10-нд хүндэтгэн дурсдаг.
Энэ өдөр хэлмэгдүүлэлтийн түүхийг эргэн санаж, тухайн цаг үед амьдарч байсан хүмүүсийн туулсан зовлон, ар гэрт нь үлдсэн хүнд сорилтыг эргэн дурсахын зэрэгцээ ийм явдал дахин давтагдахгүй байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахыг сануулдаг юм.
Өнөөдрийн байдлаар Улс төрийн хэрэгт хэлмэгдэж шийтгэгдсэн иргэдээс 31 695-ыг нь цагаатгажээ.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барьж, хэлмэгдэгсдийн үр сад нэхэмжлэл гаргах эрхийг дахин нээхээр ажиллаж байна. Хуулийн төслийг мэргэжлийн хуулийн баг боловсруулж байна гэв.
Хэлмэгдүүлэлтийн хохирогчийн ар гэрийн төлөөлөл "Миний гэр бүл болох өвөө, эмээ, ах минь хэлмэгдэлтэд өртсөн. Ахыг минь лам байхад 1937 оны гуравдугаар сарын 15-ны өдөр баривчлан, хэрэг тулгаж тарчлаасаар 10-р сарын 10-ны өдөр цаазалсан. Сүүлд ардчилсан хувьсгалын хүчээр 2001 онд л цагаатгасан.
Ахынхаа амины төлөөс гэж хэдэн төгрөг авах юм бол нэг ч төгрөгөөр нь талхны булан авч идэж болохгүй шүү. Хонин чинээ цагаан чулуун дээр дурсгал бичиж, төрсөн газарт нь тавьж үлдээгээрэй гэж үр хүүхдүүдэдээ захидаг" хэмээлээ.
Тэд гэр бүлийнхээ түүхийг ярьж, хэлмэгдсэн хүнийхээ нэрийг дурсах нь зөвхөн өнгөрсөн үеийг эргэн санах бус, тухайн үеийн бодит түүхийг мартахгүй байх, хүний эрх, эрх чөлөө ямар үнэ цэнтэй болохыг ойлгуулах зорилготой гэв.
Энэхүү өдөр хэлмэгдэгчдэд хүндэтгэл үзүүлэн, авто машиныхаа гэрлийг асааж замын хөдөлгөөнд оролцохыг нийт жолооч нарт уриалжээ.