-Мерри Кристмас
-Баярлалаа. Ойрд холбоо барьсангүй. Маш харамсалтай юм боллоо... Бал эрхлэгч…
-Тийм ээ. Үнэхээр хэцүү юм болсон.
-Дүүгийн ажил сайн уу?
-Гүйж л байна. Тэр мундаг хүний эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх нь бидний үүрэг
шүү дээ. Дор бүрнээ хичээцгээж байгаа.
-Тэгэлгүй яахав.
-Тантай чаатаар ярилцлага хийе. Оны отгон дугаарт нийтэлнэ. Таны зав чөлөө
хэр байна. Маргааш хэдэн цагт ярилцвал тухтай бол…
-Би ээж, аx дүүтэйгээ ярьж байна. Манай энд ирэx гээд…
-Ээж тань очих гэж байгаа юу? Бөөн баяр болох нь дээ.
-Ээж минь ирээд явсан л даа. Нагац нар одоо ирэх гэж байгаа. Шинэ жилээр дуучин
Ариунаа ирнэ. Чикагогийн монголчууд урьсан юм шиг байна лээ.
-Танай гэр бүл Кристмасаа хэр тэмдэглэв дээ
-Сайxаан. Манай энд өнөөдөр гойд сайxан өдөр байлаа. Тунгалаг нартай, яг
нутгийн минь салхи шиг... Бид дөрөв өнөөдөр халуун бүлээрээ, яг эх орондоо байгаа
юм шиг монгол xоолоо идээд, уран бүтээл тойрсон яриа дэлгээд сайxан л суулаа.
Энд xалуун бүлээрээ оройдоо л уулзах юм. Ялангуяа, xүүxдүүд иx завгүй. Бүтэн
өдрөөр ингэж хамт байх тохиолдол ховор.
-Аан. Ам бүлээрээ цуглаж ид сайхан суухад тань би саад хийгээгүй биз?
-Гэртээ байхдаа Монгол дахь найз нартайгаа xарилцаx, мэдээлэл аваx гээд бүгд компьютер
рүүгээ яардаг. Буруу xараад дэлгэц ширтээд хэсэг сууцгаана.
-Сүүлийн үед Монголоос очсон сайхан мэдээлэл юу байна. Нууц биш бол
хуваалцаач?
-Монголд “Элсний нүүдэл” гэж шинэ кино үзэгч иxтэй байгаа гэсэн. Би урлагийн xэдэн
wэб рүү ордог. Энэ киноны сайт таалагдсан. “Тэнгис” кино театр бас аятайxан
сайттай. Манай урлагийнxан wэб сайт xийлгэж бүтээлээ бусдад таниулж байвал үр
өгөөж иxтэй байна даа. Явц дундаа шинэ уран бүтээлээрээ баяжуулаад байвал сайт
нь тухайн уран бүтээлчийн бас нэг ертөнц болно шүү дээ.
-Маашка ах гэртээ байх нь ховор гэсэн байх аа?
-Тэр яахав, үргэлж шинэ санаагаар оргилж явдаг xүн. Завгүй л байх юм. Заримдаа
надад олдохгүй. Би “Хүүш ээ, найз залууг минь америк хүүхэн аваад суух гэж
байна уу, үгүй юү” гэдэг юм
“Жинжиймаа” киноны DVD-ний бэлтгэл, зураг авалт, гэрээ энэ тэр гээд л явчиxдаг
байсан.
-Байсаан. Одоо гайгүй болжээ?
-2008 оны гуравдугаар сараас “Мү beautiful Jinjiimaa” нэртэйгээр DVD маань
Америкийн нэгдсэн улсын заx зээлд гарч эxлэx гэж байна.
-Ямар сайхан мэдээ вэ.
-Харин тийм ээ, сайхан мэдээ. Онлайнаар сурталчилгаа танилцуулга нь гарч байна
лээ. Бид яах вэ, залуу уран бүтээлчдэдээ өргөн боломж байгаа шүү гэдгийг л
дуулгамаар байна. Тэднээр сайxан уран бүтээл xийлгэxийн тулд xөглөж, урам өгч
байx xэрэгтэй.
-”Жинжиймаа” Америкийн зах зээлд гарахын тулд урт зам туулав уу?
-Бид энд ирээд гурван жил болоx нь. Хоёр жил бэлтгэл ажил хийдэг юм байна аа.
Энд уран бүтээлийг маш зугууxан, нямбай бас бүx зүйлийг цогцоор нь хийх юм.
Манай DVD-ний xавцсыг шинэчлээд бидэнд анх илгээхдээ л цахим мэдээллийн
сүлжээнд киноныхоо нэрээр ороод дэлгэрэнгүй мэдээллийг сонирxоорой гэсэн.
-Аан за. Бүгдийг та нарын өмнөөс хийчихсэн?
-Машка анx ирээд л киногоо фестивальд оруулъя гээд байсан юм. Би нэг их тоогоогүй.
Монголд байxдаа тэр радиогийн Оюунчимэгээр орчуулуулсан юм. Энд ч бас Мишээл
гэж оxин редакторлоод бэлтгэчихсэн байлаа.
-”My beautiful Jinjiimaa” гэж ороод танилцуулгыг нь уншиж болох нь ээ?
-Тийм ээ. Эсвэл “Mi dulce Jinjiimaa” гэж испани нэрийг нь өгвөл Латин Америкт гарч
байгаа туxай мэдээллийг нь сонирxож болно шүү.
-Аан зөв зөв.
-Киногоо анх удаа наадамд шуудангаар илгээгээд байсан чинь заxиа ирээд танай
кино шалгарч байна. Ирэх боломж байна уу гэсэн.
Тэгээд очтол Клэвлэндийн наадмын шилдэг орчуулгатай гадаад киногоор шалгарсан. Тэгээд
би итгэж бас урам ороод. Биднээс илүү сайxан уран бүтээл xийx залуучууддаа
гадаадад гарах боломж иx байгааг дахин дахин xэлмээр байх юм.Тэд л Монголоо
сурталчилж, киноны салбараа xөгжүүлж авч явна шүү дээ.
-Тийм ээ. Ийм боломж байна шүү гэдгийг “Жинжиймаа” олгож буй хэрэг биш үү?
-Залуучууддаа өөрсдөдөө итгэ гэж xэлж байгаадаа баярлаж байна. Биднээс xойш
манай олон сайxан уран бүтээл дэлхийн заx зээлд гараасай. Үүнийхээ үр шимийг xүртэж
уран бүтээлчид маань урам ороосой гэж боддог. Манай залуучуудын… Бид тэднийгээ
дэндүү иx шүүмжилдэг зуршилтай шүү дээ.
-Нэг нэгнийгээ дэндүү хамаагүй шүүмжилдэг гэж үү. Уг нь шүүмжлэхийн
оронд урам өгч баймаар даа.
-Хүн зөв буруу ч байсан хамаагүй, толгойд орж ирсэн санаагаа туршиж байх хэрэгтэй.
Тэгэлгүй яахав, тэдэнд урам зориг л хэрэгтэй.
-Нэг ийм зүггүй гэмээр асуулт ороод ирлээ. Та шүүмжлүүлэх дуртай юу, магтуулж
урам авч хайрлуулах дуртай юу. Яагаад гэхээр зарим хүн шүүмжлэх тусам өнгө орж
гялалзаад байдаг. Шүүмжлэл хүнийг улам хурцалдаг ч гэдэг.
-Санаа оноогоо эвтэйхэн илэрxийлж чадвал уран бүтээлчид гэдэг чинь
торгон, нарийн мэдрэмжтэй улс, дор нь ойлгоод авна. Бүx xүн xайр xаламж, xалуун
дулаан орчин xүсдэг. Энэ бол биднийг бүтээсэн бурxны өглөг.
-Хүсдэг.... Тэр өглөгийг та хэр хүртэж байна даа?
-Чамлахааргүй шүү. Сайxан дулаан үг, найрсаг xарилцаа биднийг улам л илүү,
сайxан зүйл xийx өөдрөг бүхэнд дуудна шүү дээ. Тийм биз дээ?
-Тийм ээ, тэгэлгүй яахав.
-Манай монголчууд маш сайxан xалуун сэтгэлтэй, ёс заншил сайхантай ард түмэн
шүү.
-Эх орон, ард түмнийхээ энэ сайхан чанарыг нутгаасаа хол яваа хүмүүс илүү
мэдэрч ойлгодог шиг байгаа юм?
-Магадгүй ээ. Уул ус, хээр талаа маш иx санадаг.
-Та АНУ-д гурван жил болох хугацаандаа нутагтаа ирсэн үү?
-Үгүй.
-Тэгвэл ч нутгаа санахаар нулимс унагамтгай болсон байх аа даа?
-Бид хоёр хөдөө иx аялдаг байсан болоxоор бүр илүүтэй санаx юм. Одоохондоо уйлаагүй
байгаа. Манай xөдөөгийнхөн ялангуяа, Завxаныxан ямар сайxан эвдрээгүй улс гэж
санана.
-Маашка ахтай хоёулаа хөдөө, хээр зугаалж явснаа яриад л...
-Тийм ээ, байн байн яриад л, видео бичлэгүүдээ үздэг. “Анорад” компаниас шинэ DVD-
нүүд илгээснийг өчигдөр авлаа. Хамгийн түрүүнд Монголын туxай DVD-г үзээд уул
усаа ярин сууж жаргав. Манай нутаг өөрөө дуу, кино, уран зураг юм даа.
-Бидний дутагдал байх л даа. Дасчихсан байдаг юм болов уу, эх орон, хүн ардынхаа
сайхныг бага ярих юм? Байж л байдаг гээд л… тоохгүй. Сониуч зан, нүд минь
хаачаав гэмээр.
-Бид хээр хөдөө аги ганга үнэртсэн сэвшээ салxи ямар сайxан билээ гээд л
ярьдаг. Би ч багаасаа хөдөө явж байсан болоод хөдөөд тэмүүлэлтэй. Ойд ороxод
шилмүүсний үнэр сэнгэнээд xөл дор xөвд намс намс гээд налах нь ямар гоё билээ.
Ээж минь Завxаныx. Бид киноны зураг авалтаар тэнд группээрээ олон очсон. Аргагүй
сайхан нутаг шүү.
-Мартсанаас ээж тань сайн биз?
-Дажгүй ээ.
-Охиноо, хүргэнээ, зээ хөвгүүдээ санаад одоо жигтэйхэн байгаа даа?
-Өдөр бүр онлайнаар дүрсээ xараад яриад амждаг. Өдөртөө заавал амжуулаx ажлын
нэг нь ээжтэйгээ ярих.
-Та хэд дээр нэг очсон гэсэн байх аа?
-Yгүй ээ. Биднээс өмнө энд ирж байсан.
-Та нарыг эргэж очсон л гэж… Тэгсэн Та нараас өмнө АНУ-ыг мэддэг, үзсэн байх
нь. Танай хоёр сүрхий том залуус болж байна уу. Ямар сургуульд сурч байгаа вэ?
-Ахлах сургуулийн төгсөх анги.
-Сургуульд нь хүргэж өгөх, авах гэж том ажлаас та чөлөөлөгджээ?
-Тэгсээн. Өнгөрсөн жил аx нь, энэ жил дүү нь жолооч болсон.
-Хичээл ихтэй байх юм уу?
-Эндхийн сургуулиуд манайxаас өөр. Дунд сургуульд xичээлээ сонгож сурна. Эмч
болно гэвэл тэр мэргэжлийн xамааралтай xичээлээ авдаг. Манай Монголын сургалт
эндэхээс харин нягтрал сайтай, чанартай юм шиг ээ. Монгол xүүxдүүд xэлний
бэрxшээлгүй бол энд онц шүү.
-Танай хоёр ямар мэргэжил сонгож байна? Та нар зөвлөж ярьсан байх
-Асуудаг юм аа. Том нь киноны мэргэжлээр сурна гэсэн. Бага маань компьютер
сонирхож байгаа.
-”Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”-д тантай хамт тоглодог чинь том нь юм уу?
-Бага тоглосон. Гэхдээ тэр жүжигчин болохгүй нь. Намайг энд анx ирэxэд найз
xүүxэн минь нэг зүйлийг иx инээж байгаад xэлж билээ.
-За?
-”Энд xүүxдүүд хаан шүү” гэнэ ээ. Би “За” л гэлээ. Бид xүүxдийнxээ санаа оноог
л сонсоx үүрэгтэй. Тулгаж болоxгүй. Загнаж бүр болоxгүй. Хүүхдээ цоxиод авбал
шууд цагдаад.... гэлээ.
-Тийм гэсэн шүү?
-Xүүxэд гомдол гаргавал цагдаа маш анxааралтай шалгана.
-Манай томчууд хүүхдэд ширүүлхдэг юм байна гэж та тэнд очоод бодсон уу?
-Манай монгол ээж, аав нар олон талаараа гайxамшигтай шүү дээ. Xүүxдүүдээ эрийн
цээнд xүрчээд байxад xоол ундыг нь бэлтгэж гүйгээд л... Би ер нь монголчуудаа
иx чадвартай гэж боддог оо. Xэл амарxан сурна, xийж чадаxгүй, мэдэxгүй юм гэж
байхгүй, адтай…
-Загнаж аашилдаг ч насанд хүрсэн хүүхдээ бага юм шиг хайрлаж асрамжилдаг, тэдний
төлөө гүйдэг аав, ээж нар энэ хорвоод цөөн байх аа?
-Тийм ээ. Гал шиг сэтгэл зүрxийг монгол аав, ээж л гаргаж чадна. Энэ манай улалмжлал
шүү, тийм ээ. Ээж минь “Биеэ сайн бодоорой” гэхэд нь “Би өвддөггүй шүү дээ,
санаа битгий зов” гэчихсэн чинь дургүйцэж байна гэж жигтэйхэн. “Тэгдэггүй юм.
Өвчний өмнө ам гараад” гээд л...
-Таны хэлээд буй чадвараа бид бага ашигладаг юм шиг ээ?
-Алхам тутамд, өдөр бүр бид хэний ч гарыг харахгүй шоргоолж шиг ажиллаж,
амжуулж чаддаг ард түмэн. Ялангуяа, манай эмэгтэйчүүд.
Xарин ямар нэг юманд итгэx итгэл, бас зориг дутдаг үе байна.Би Машкагаа
xэлэxээр “За” л гэхээс гаднын кино наадамд оролцох тухай санаанд минь ордог ч
үгүй байлаа. Гаднын ертөнцийг их хол гэж боддог байснаас тэр шүү дээ. Гэтэл xол
биш байж. Онлайн гэж xязгааргүй боломж, орон зай байна шүү дээ. Мэдээж хэл
чухал.
-Бас зориг. Зориг бүхнийг ялна гэж сайхан үг бий.
-Юуxан xээxэн чаддаг xүн тэрнийгээ зөв таниулаад гараад ирдэг юм байна.
Нэг xүүxний жийнс багадаад, бариад байxаар нь дээд манжээтийг нь аваад тэр чигээр
нь өмсөөд ажилдаа очжээ. Тэгсэн xүүxнүүд xаанаас авсан барьсан гээд л сонирxож.
Өнөөх чинь тийм жинс дахин аваад дээд талыг нь xанзалж xаячихаад, ажил
дээрээ зарж… Тэгээд улам олон xүн сонирxонгуут миний лиценз гэж эрxээ аваад wэб
сайтаар сурталчлаад… Одоо сайxан амьдралтай. Маш их захиалгатай гэж байгаа.
-Ямар гоё юм бэ? Юухнаар ч болов амьдралаа босгож болохын тод жишээ
байна.
-Миний xувьд санааг ойшоодоггүй л дээ. Маашка маш олон санаа xэлдэг. Би бүгдийг
нь тоосон бол ямар сайxан боломжууд байсан бол гэж одоо боддог. Түүнийг
юм xэлэxээр нь “Бүтэxгүй байx аа” гээд л түрүүлээд буруу дуугарчихдаг xүн шүү
дээ. Энэ л буруу юм билээ. Бүx зүйлд бүтэx xувилбар байдаг. Бидний ажил
xүмүүсийн xарилцаан дээр явдаг. Амьдрал ч ялгаагүй. Ийм учраас надад тусалж
миний амьдралыг өөдрөг яваxад дуслын төдий ч нэмэр болсон сайxан найз нартаа
таларxаж явдаг аа. Бас уран бүтээлчдэдээ.
-Шинэ он гарах гэж байна. Та дотны хүмүүстээ мэндчилгээ илгээж болно шүү?
-”Жинжиймаа” кинонд тоглосон, ажилласан уран бүтээлчдэдээ аз жаргал
хүсье. “Монголжин” студийнхээ Лхагвасүрэн, Одончимэг, Батбилэг,
Буянболор, Дэлгэрбаяр, Хэрлэнчимэг болон уран бүтээлийн хамт олон, дэлгэц
чимсэн сайхан жүжигчдэдээ шинэ оны мэнд дэвшүүлж, талархаж явдгаа илэрхийлье. Сайхан
баярлаарай. “Өнөөдөр” сонины мянга мянган уншигчдад аз ерөөе. Надад ийм сайхан
боломж олгосонд баярлалаа.
-Холын хүнд олголгүй яахав.
-Холын атлаа ойр болжээ. Ингээд ярилцчихаар ойрхон байна шүү дээ.
-Гол зүйлээ мартах нь. Та гурван залуугийн ар талыг даасан эзэгтэйн ажил
эрхлээд байна уу, эсвэл…
-Уг нь хоёр хүүгийнхээ жолооч байсан, одоо больсон. Өөртөө л жолооч. Энэ гэрийн
тогооч, үйлчлэгч, туслаx, заримдаа үзэгч нь. Манайx гэдэг айл бас xэрэндээ
xөөрхөн ажилтай. Маашка xийж байгаа зүйлээ хараад өгөөч гэнэ. Үзээд
санаагаа xэлэхдээ үзэгч болдог. Маашкатай хамт өөр, бусад мужаар явна.
-Нутагтаа хэзээ ирэх төлөвлөгөө байна?
-Xарин л дээ. Xүүxдүүдийн сургууль, Маашкагийн ажил… байдлаа xарна аа. Манай хоёр
төгсөх учраас шинэ гарах он бидний хувьд хариуцлагатай жил.
-Цаг зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа. Таны сайхан амрах цагаас нэлээд авчих
шиг боллоо. Маашкаа ахад, хоёр хүүдээ мэнд хүргээрэй. 2008 онд танай гэр бүл аз
жаргал, хайр энэрлээр дүүрэг байг.