gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүнсний зарим бүтээгдэхүүний гаалийн тарифыг тэглэх саналтай байна /ЗГ-ын хуралдаан/

Улс төр
2008-04-30
0
Twitter logo

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Импортын гол нэрийн хүнсний зарим бүтээгдэхүүний гаалийн тарифын хувь хэмжээг өөрчлөн тогтоох талаар “Засгийн газарт эрх олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

Дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэж, үнэ өсөж байгаатай холбоотойгоор хүнсний зарим гол нэрийн бүтээгдэхүүний импортын гаалийн татварын хэмжээг түр хугацаагаар өөрчлөн тогтоох эрхийг Засгийн газарт олгох талаар энэхүү тогтоолын төсөлд тусгасан байна.

Засгийн газар улаан буудайн болон хөх тарианы гурил, гоймон, бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тос, цөцгийн тос, ногоон цай, гахай, шувуу, загасны махны гаалийн тарифын хувь хэмжээг 2008 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд “0” хувь байлгах саналтай байгаа юм.

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулав
“Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2004 оны хоёрдугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулан Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр тосгон, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд гал унтраах анги, Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын харьяанд “Шуурхай бүлэг-105”-ыг байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжив.

“Шуурхай бүлэг-105”-ыг иргэдийн амь нас, аюулгүй байдлыг болзошгүй аюул ослын үед авран хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх үүрэгтэйгээр 2007 онд Эрхэлсэн сайдын тушаалаар ажиллуулж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд тус бүлэг чухал үүрэг гүйцэтгэж, цаашид ажиллуулах зайлшгүй шаардлагатай нь нотлогдсон тул эрх зүйн хувьд ийнхүү баталгаажуулж байгаа ажээ.

“Шуурхай бүлэг-105” 33 хүний бүрэлдэхүүнтэй, гамшиг, ослын дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын дэргэд байрлан, ажиллах юм.

Тусламж, хөнгөлөлтийн хэмжээг тогтоолоо
Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудын дагуу

-байнгын асаргаа шаардлагатай иргэнд улиралд нэг удаа олгох нөхцөлт мөнгөн тусламжийн хэмжээг 30.000 төгрөгөөр

-гурав ба түүнээс дээш тооны бага насны (14 хүртэлх насны) хүүхэдтэй өрх толгойлсон эх (эцэг)-т жилд нэг удаа олгох нөхцөлт мөнгөн тусламжийн хэмжээг 60.000 төгрөгөөр

-18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн болон гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсон өрхөд гэр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор олгох нэг удаагийн мөнгөн тусламжийн хэмжээг 500.000 төгрөгөөр

-орон сууцны хөлсний болон түлшний хөнгөлөлтөд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 140.000 төгрөгөөр

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин болон дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т улирал бүр олгох мөнгөн тусламжийн хэмжээг 50.000 төгрөгөөр

-Монгол Улсын гавьяат болон төрийн соёрхолт, Улсын ударник, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад настанд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 100.000 төгрөгөөр

-насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа, холбооны зардалд сар бүр олгох хөнгөлөлтийн хэмжээг 10.000 төгрөгөөр

-нийслэл болон хот суурин газарт нийтийн тээврийн хэрэгслээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд нь хүргэж өгч, авдаг асран хамгаалагч, харгалзан дэмжигч нэг хүнд олгох унааны зардлын хөнгөлөлтийг жилд нэг удаа 90.000 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэв.

Энэхүү тогтоолыг 2008 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд 2008 оны төсөвт тооцсоноос гадна нэмж 1.8 тэрбум төгрөг шаардагдах юм.

“Техникийн зохицуулалт”-ыг батлав
Засгийн газрын 2008 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн ээлжит бус хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яам, Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс боловсруулсан “Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалт”-ын төслийг хэлэлцээд дэмжиж, батлахаар тогтов.

Энэхүү Зохицуулалтад спирт, архи, дарс, шар айрагны үйлдвэрлэлд тавих шаардлагыг тусгасан байна.

Согтууруулах ундааны бүх төрлийн үйлдвэрлэлд тавих нийтлэг шаардлагад
-бүтээгдэхүүний чанарын асуудал эрхэлсэн алба, нэгжтэй байх

-үйлдвэрлэлийн дамжлагын болон түүхий эд, бэлэн бүтээгдэхүүний хяналтын лабораторитай байх

-бүтээгдэхүүний цуврал бүрийг чанарын сертификат үйлдэн баталгаажуулж, худалдаа үйлчилгээнд гаргаж байх

-архи, спиртийн үйлдвэрлэлийн шугамыг тоолууржуулсан байх

-согтууруулах ундааны үйлдвэрийн технологич, мастер, лабораторийн ажилтнууд нь бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх

-үйлдвэрлэлийн үндсэн ажилчид нь мэргэжлийн дамжаа, сургалтад хамрагдсан байх

-эрх бүхий байгууллага буюу нийлүүлэгч, үйлдвэрлэгчээс олгосон чанарын баталгаа, гэрчилгээгүй түүхий эд, материал, бодис, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд ашиглахыг хориглох зэрэг заалтууд багтсан байна.

Техникийн зохицуулалтын хэрэгжилтэд тавих байнгын хяналтыг төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага хэрэгжүүлэх ажээ.

Шувууны томуугаас урьдчилан сэргийлнэ
ДЭМБ-аас 2008.04.14-нд гаргасан мэдээгээр Ази, Африк, Европ тивийн 25 оронд шувууны томуу өвчин гараад байгаа аж.

2008 он гарсаар шувууны томуу өвчний H5N1 хэвшлээр Египет, Хятад, Вьетнам, Индонез зэрэг улсуудад хүнд дамжин халдварласан тохиолдол 28 удаа гарснаас 22 нь нас барсан тадаар ДЭМБ-аас албан ёсоор мэдээлсэн байна.  Энэ бол хүнд халдварласан тохиолдолд нас баралт 80-100 хувь байна гэсэн үг.

Шувууны томуу өвчний өнөөгийн тархалт нь өндөр хоруу чанартай H5, H7 хэвшлийн вирусээр ахуйн хавьтал болон агаар дуслын замаар нүүдлийн, тэжээвэр шувуу болон хүнд дамжин халдварлаж байна.

БНХАУ-ын Лианин, Чинхай, Гуандун, Шинжаан Уйгурт, хамгийн сүүлд Түвдийн Басу мужийн тахианы аж ахуйд томуу өвчин гарчээ. ОХУ-ын Краснодар, Калуга, Москва, Ростов мужид уг өвчний халдвар илэрч, 2008.04.11-нд Приморийн хязгаарт шувуу өвчилсөн нь тогтоогджээ.

Манай оронд хил залгаа улсуудаас болон нүүдлийн шувуудаар дамжин халдвар тархах эрсдэл байгаа юм. Үүнтэй холбогдуулан

-амьд шувуу, төрөл бүрийн шувуу, тахианы мах, үржлийн болон таваарын өндөг, бусад шувууны гаралтай хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг БНХАУ-ын шувууны өвчлөлөөр тайван бус нутгаас импортлохыг тодорхойгүй хугацаагаар хориглох арга хэмжээ авах

-шувуу олноор цуглардаг гол, мөрөн, нуур, цөөрөм бүхий газруудад ажиглалт, тандалт хийх, нүүдлийн шувуудын гол замын зураглалыг нарийвчлан гаргах, шувууг ахуй, үйлдвэрлэлийн зориулалтаар барих, агнах зөвшөөрөл олгохгүй байх, олгосон зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Ингэснээр шувууны гаралтай бүтээгдэхүүний үнэ өсөх, хэрэглээ хангамжид доголдол үүсэх сөрөг нөлөөлөл гарахгүй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлттэй танилцав
2008 онд улсын хөрөнгө оруулалтаар нийт 1500 гаруй барилга байгууламжид 571.3 тэрбум төгрөгийн барилга, их засварын ажил хийгдэнэ.

Оны эхний улирлын гүйцэтгэлээр зураг төсвийн гүйцэтгэл захиалагч яам, газруудын дүнгээр 73.0 хувь, аймаг, нийслэлийн дүнгээр 62.3 хувь байна.

Гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт яам газруудаар 27.3, аймаг нийслэлээр12.4 хувьтай байгаа бөгөөд энэ оны барилгын ажлын эхлэлт салбарын дүнгээр 30, орон нутгийн дүнгээр 14.5 хувьтай байна.

Хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний биелэлтийн талаар Засгийн газрын хуралдаанаар тусгайлан хэлэлцэх шаардлагатай гэж үзэв.

Товчхон:
-Төрийн захиргааны нэр бүхий зарим албан хаагчдад төрийн захиргааны эрхэлсэн түшмэлийн зэрэг дэв олгох тухай асуудлыг хэлэлцээд Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

-ОБЕГ-ын дэргэдэх Онцгой байдлын албаны эрдэм шинжилгээний хүрээлэнг Гамшиг судлалын хүрээлэн болгон зохион байгуулж, ОБЕГ-ын харьяанд байгуулах Засгийн газрын тогтоол гаргахаар болов.

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-аас орон нутгийн 2008 оны төсөв баталсан тухай танилцуулгатай Засгийн газрын гишүүд танилцав.

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан