Малайзын иргэн Абдул Разак Багинда Монголын иргэн Шаарийбуугийн Алтантуяаг санаанд багтамгүй харгисаар амь насыг нь хөнөөлгөсөн хэрэг дэлхий нийтийг цочирдуулснаас хойш жил гаруйн хугацаа өнгөрчээ. Чадал мөхөс, ганц бие бүсгүй хүнийг хэд хэдэн цагдаагийн ажилтнаар буудуулж алуулаад, цогцосыг нь дэлбэлж усгасан хэрцгий аллага ардаа ямар нууц агуулж байсныг одоо хүртэл тайлж чадаагүй, дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд элдэв таамаг дэвшүүлсээр байгаа билээ. Ш.Алтантуяаг Багиндатай хувийн харьцаатай байсан. Үүгээрээ сүрдүүлж мөнгө авахаар очсон гэх мэдээлэл их тархсан. Харин бидэнд ирсэн баттай мэдээллээр бол Ш.Алтантуяа Багиндагийн цөмийн зэвсгийн томоохон наймаанд орчуулагчаар оролцож байсан гэнэ. Багинда Ш.Алтантуяад ашгийнхаа нэг хувийг өгөхөөр тохиролцсон аж. Тэр нэг хувь гэдэг нь олон оронтой тоогоор хэмжигдэх ам.доллар байжээ. Багинда Ш.Алтантуяаг ирж мөнгөө ав гэж дуудан аваачаад амь насыг нь туйлын харгисаар хөнөөсөн байна.