2008 оны инфляцийн түвшин 20
хүрээд байгаа нь 2007 оны ифляцийн дундаж түвшин 9.0 хувьтай харьцуулахад
дунджаар бараг 2 дахин нэмэгдсэн байна. Энэ
үзүүлэлт нь юунаас болов. Өдөр тутам ард түмний хэрэглэдэг хүнсний
бүтээгдэхүүн тэр дундаа мах, талх, гурилын үнэ болон өргөн хэрэглээний барааны
үнэ өсөлтөнд орлоо. Бензин шатахууны үнийн өсөлт, түүний бараа бүтээгдэхүүний
суурь үнэ болдог онцлог байдлаас үүдэн сүүлийн 2 жилд инфляци нэмэгдлээ.
Үүнтэй холбогдуулан энэхүү
асуудлаас яаж гарах арга замыг олох талаар МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хувийн
хэвшлийнхэнтэй уулзлаа.
“Талх
чихэр”
ХК-ийн ерөнхий менежер Янжин;
Өнөөдөр биднийг тэр ялангуяа
талх үйлдвэрлэгчид биднийг хүлээж авч уулзаж байгаад баяртай байна. Талх
үйлвэрлэгчдийн хувьд маш хүнд байдалтай байна. Өчигдөр энэ байдлыг хэвлэл
мэдээллийн хэрэгслэлээр Ерөнхий сайд ярилцлага өгч байгааг бид бүгд сонссон.
Энэхүү уулзалтанд ”Үйлдвэрлэгчдийг дуудсан, тэд ирээгүй ээ” гэсэн. Бид
мэдээгүй, үйлдвэрлэгчдийг дуудаагүй гэдгийг хэлмээр байна. Олон юмыг
тайлбарлаад хэлэх шаардлагагүй, үйлдвэрлэл явуулахад үндсэн түүхий эд материал
хэрэгтэй байдаг. Бид зах зээл хаашаа хандах нь уу, яах нь уу гэдгийг урьдаас
харж мэдэрч байдаг. Бид 2007 оны 5 сараас эхлээд гурилын үнэ өсч байна гэдгийг
мэдэрч эхэлсэн, мэдрээд бид 2007 оны 7 сарын 25-нд үнийн өсөлтийн тухай албан
бичиг ХХАА Сайд асан Тэрбишдагвад өгсөн. УБ хотын захирагч Батбаяр даргад бас
өгсөн. Бичиг эхээрээ бидэнд байна. Энэ бичгэн дээр ”5 сараас эхэлж гурилын үнэ
өсөх гээд байгаа тухай, гурилын үнийн өсөлтөн дээр анхаарна уу.
Бид нар 7 сар хүртэл харъя” гэж бичсэн. Яагаад гэвэл татвар чөлөөлөх асуудал яригдаж байсан учраас үүнийг хүлээе гэж шийдсэн. Хэрвээ 7 сарын 30 гэхэд асуудал шийдэхгүй бол бид нар бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэх нь байна шүү гээд заагтай өгсөн. Бид талхны үнээ гурил ингэж өсвөл ингэж өсгөнө гээд өгсөн. Тэгээд биднийг хүлээн авч уулзсан. НӨТ-ын татвараас чөлөөлөх асуудал, нөөц бүрдүүлэх асуудал нь Их хурал дээр яригдана Их хуралд энэ асуудал хэлэлцэгдэнэ гээд хугацаа алдсан. Ингээд хамгийн сүүлд гурилын үнэ өссөөр л байсан тэгээд биднийг 2008 оны 1 сард дуудаад ”Засгийн газрын хэмжээнд Их хурал дээр яриад шийдэгдчихлээ 85000 тонн буудай, 40000 тонн гурил, 15000 тонн гурилын асуудал шийдэгдэж байна. Та бүхэн цагаан сараар хэвийн боовныхоо үнийг 990 төгрөгөнд бариачээ. Хөнгөлөлттэй зээлийн шугамаар гурил өгнө. Мөнгөө төл” гэсэн. Бид 4100 тонн гурил хэрэгтэй байна гэсэн. 2008 оны 2 сарын 19-нд 1000 тонныг өгье гэснээ, 840.5 тонн гурил өгсөн. Энэ чинь манай 1 сарын хэрэгцээ ч биш, бид цагаан сараар 990 төгрөгөөр хэвийн боовоор хангасан. Хөнгөлөлттэй 40.000 тонн хаачсан бэ бүү мэд, бидэнд өгөхдөө 840 тонн гурилыг кг-ийг нь 495 төгрөгөөр өгсөн.
Бид банкны зээл авсан. Үнээ хөөрөгдөж байна гэдэгтэй бид хүлээн зөвшөөрөхгүй, инфляциа дагаж өсч байгааг үнийн өсөлт гэж ярих хэрэгтэй. Хөөрөгдөл гэдэг нь боломжтой үнэ багатай бараагаа хуйвалдаад нэмэхийг хэлдэг. Нөгөө орж ирсэн гурил маань үйлдвэрлэгчид гааль, татвар гэсээр байгаад кг нь 504 төгрөгний өртөгтэй орж ирсэн. Хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгнө үү. Бид гурил орж ирэх юм чинь гээд 4 сарын 12 хүртэл явсан. Гурилын нөөцгүй шүү, зах зээлд гурилын үнэ 760 төгрөг боллоо шүү гэдгийг 4 сарын 4-нд Алкоголийн бус үйлдвэрлэгчдийн Холбоогоор дамжуулж хэлсэн. Талхны үнэ 650 төгрөг орчим болох нь байна, үнэ нэмэгдэх нь байна гэдэг мэдээллийг өгсөн юм. Хүнсний би өөрөө хэрэглэгч учраас талх 1000 болоосой гэж хэзээ ч бодохгүй. Бид Яаманд Нөөцийг бүрдүүлээчээ гэдгийг асуудалтай удаа дараа тавьдаг, цаашид ч тавьна. Нөгөө 40.000 тонн гурилаас бидэнд өгөөд байгаа нь алга байна.
Энэ гурил хаачсан бэ гэдэг
асуудал бас гарч ирж байна.
Компанийн ажилчид мэдрэмж
сайтай байдаг, бодьтой мэдээллийг иргэдэд өгнө үү. Хэрэв гурилаа бидэнд өгсөн
бол бид үнээ нэмэхгүй байж болох байсан. Танхимаасаа хүсэхэд биднийг ард
иргэдэд, төр засагт зөв ойлгуулж өгөөч ээ гэж хүсмээр байна. Энэ нь бидний эрх
ашгийг хамгаалаад өгөөч гэж байгаа юм биш бодьтой мэдээллийг хэрэглэгчдэд
ойлгуулж өгөөч ээ. Уг нь төр засаг бидэнд туслах гээд бас оролдоод байгааг
үгүйсгэх аргагүй юм л даа, гэхдээ тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ажлаа мэддэггүй
юм уу эсвэл мэдсэн мөртлөө будилаад байгаа юм уу бүү мэд. Ирсэн гурилаа авах
гэсэн чинь та нар шинжилгээнд ороогүй гурил хэрэглэх гэж байна гээд лацдаад
явчихсан, уг нь бол гурил нийлүүлж байгаа ХХААЯам маань шинжилгээнд оруулсан
гурилыг бидэнд нийлүүлэх ёстой байсан. Үүнийг бид асуудал болгоогүй ээ.
МҮХАҮТ-ын
дарга С.Дэмбэрэл;
Гурилан бүтээгдэхүүн хийхэд
ордог орцыг бүгдийг импортоор авдаг. Орцын гадаад үнэ нь байнга өсч байна. Та нар бас зээл
авлаа гэсэн. Зээлийн хүүгийн зардал бас нэмэгдэнэ. Ингэхээр энэ бүхэн чинь бүгд
талхны үнэнд нөлөөлж байгаа биз дээ.
“Атөр
өргөө”
ХК-ийн гүйцэтгэх захирал Сайнжаргал;
1 удаагийн бараа таталтаас
болж орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдэж байна. Усыг л
ганцхан бид дотоодоос авч байна. Бусад нь бүгд импортынх болоод байна. Импортын
үнэ байнга нэмэгдэж байна.
Импортын татвараас
чөлөөлөгдөж 40.000 тонн гурил яг орж ирсэн. Манай үйлдвэр 6000 тонн авахаар
ХХААЯамтай гэрээ хийсэн. 647 тонн гурил авсан. Энэ гурилаараа талхаа хийгээд
дууссан. 4 сарын 15-аас талхны үнэ нэмсэн. Ингэж гаргахаас өөр аргагүй болсон.
Бид бас адилхан банкны зээл авч байгаа.
“УБ
гурил”-ын
гүйцэтгэх захирал Энхбаяр;
Энэ оны 1 сарын эхээр
НӨТ-өөр чөлөөлөгдсөн гурилыг оруулж ирэх хэрэгтэй болсон, учир нь цагаан сар
болох гэж байсан гурилны хэрэгцээ маш их өссөн, ард түмний энэ их хэрэглээг
гурил үйлдвэрлэгчид нийлүүлж чадахгүй нөөц нь ч байхгүй байсан. Ингээд манай
компаний зүгээс УИХ-д бичиг явуулсан. Энэ бичгийн утга нь ард түмний энэ их
хэрэглээ, үнэ нэмэгдэх вий гэж болгоомжлоод 40.000 тонн гурил оруулж ирэхийг
бид дэмжиж байна гэсэн утгатай байсан. 40.000 тоннын хувьд компанийн нэр тоо
хэмжээг хязгаарлаагүй хэн дуртай нь
оруулж ир гэсэн. Энэхүү процесс нь маш хурдан болж өнгөрсөн. Хил дээр бараг
хүлээж байсан. Сар хүрэхгүй хугацаанд дууссан. Энэхүү гурилыг зах зээл дээр зараагүй.
Тодорхой хугацааны дотор дарж байгаад одоо гарч байгаа юм уу бүү мэд. Ер нь
40.000 хэрэглээд дуусч байгаа юм шиг байгаа юмаа. Харин 15000 тонны хувьд хувиарлалт нь яаж
явсныг мэдэхгүй байна. Одоо бас 9000 гээд яриад байгаа.
Буудайны асуудлаар манайх
ямарч нөөцгүй болсон. Бид 300-аад ажилтантай. Энэ хүмүүсийн өмнө хүлээсэн маш
том хариуцлага байдаг. Төр засаг маань 85000 тонн буудай оруулж ирнэ гэсэн бид
үйлдвэрлэгчид учраас хүлээлт бий болсон. Үнийг тогтвортой барина, ард түмний
амьжиргааг сайжруулна гэсэн.
Бид нар ерөөсөө үгсэн
хуйвалдсан юм байхгүй. Үндэслэлгүйгээр үнэ нэмсэн юм байхгүй. Гэтэл
сонсгуультай холбоотой ч юм уу бүү мэд. Алтан тариа компанируу хэдэн ахмадуудыг
явуулчихсан, турхираад л. Энэ бол маш болчимгүй асуудал юм. Ажилчдынхаа цалинг нэмсэн, урсгал зардалууд
маш их нэмэгдэж байна. Вагоны зардал нэмэгдэж байна. Ажилчид одоо сул зогсож
байна. Хөрөнгө оруулалт орж ирнэ, шинэ технологи нэвтрүүлэх гээд их л хэцүү
байдалтай байна.
Бид 2007 оны 11 дүгээр сарын
үед Казакстаны нэг компанитай 15.000 тонн буудай авах гэрээ хийчихсэн байснаа
хойшлуулсан. Төр засаг нь буудай оруулж ирнэ гэсэн бид хүлээсээр л байсан. Төр
засаг буудай оруулаад ирвэл бид шатчих гээд байсан учраас хүлээсээр л байсан.
Бид төр засагтай итгэхгүй өөр хэнд итгэх вэ, яамны сайд нь хүртэл тэгж хэлээд
байсан. Хэрвээ төр засаг нь буудай оруулаад ирвэл бид хямд гурилаа хийгээд ард
түмнээ хангая гэж бодож байсан. Ийм л сэтгэлтэй байсан. Гэтэл өнөөдөр чинь
бараг 5 сар болж байна, энэ буудай байхгүй байна. Төр засгийг хүлээсэн
хохиролыг яах вэ. Талх нарийн боов үйлдвэрлэгчдийг ойлгож байна. Төмөр зам ямар
их хүлээлттэй байгаа билээ. Хэрхэн яаж уддагийг та нар мэдэж байгаа. Миний
хувьд хэлэх юм ийм байна.
“Өгөөж
Чихэр Боов”
ХК-ны захирал С.Түмэнгэрэл;
Одоо ер нь хөдөлмөрлөсөн нь
хэрэгтэн болоод, хашгирсан нь ардын баатар болдог цаг болсон юм шиг байна.
Үнийн өсөлт, үнийн хөөрөгдөл 2-ыг ялгахгүйгээр нилээн юм яриад байна. Нарийн
боов хийхэд гурилнаас гадна өөр дагалдах зөндөө бүтээгдэхүүн ордог. Жишээлбэл;
элсэн чихэр, маргарин, далдуу модны тос ордог.
Эдгээр түүхий эд материалууд
нь бүгд өссөн. Цаашид юу хийх вэ, эхлээд бид нар хүнсний хомсдол үнийн өсөлтийг
зогсоох зорилгоор татварын бодлого дээрээ өөрчлөлт оруулаач ээ, татвар
тэглэчих, НӨТ-өө тэг болгочих, зөвхөн хил дээрхи татвараа 0 болгочихоод, эцсийн
бүтээгдэхүүн дээрхи татвар хэвээрээ байвал утгагүй байна. Яг гурилан дээр
ингэсэн. Хил дээрхи татвараа 0 болгосон мөртлөө яг хэрэглэгчдийн гар дээр
очиход талхыг НӨТ-ийн 10 хувиар нэмчихсэн. Ингэхээр чинь хэрэглэгчид үнэтэй
талх авна, хэрвээ НӨТ-өө 0 болгосон бол ядаж НӨТ-ний 10 хувиар бага үнэтэй талх
очих боломж байсан.
Ойрын үед авах арга хэмжээ
бол татварын бодлогоо эргэж нэг хараач ээ, үүгээрээ нийтэд нь нэг үр дүнд хүрч
чадна. Бүгд ажиллаж сурах хэрэгтэй байна. Өөрөө өөрсдийгөө хангадаг болмоор
байна. Хэрвээ талбай дээр очоод хашгираад үнэ буудаг бол хашгирая. Хэнч чадна.
Хөдөлмөрлье хүмүүс ээ.
МҮХАҮТ-ын
дарга С.Дэмбэрэл;
Авч байгаа татвараа
тэглэчихвэл ард түмэн дээр очих талхны үнэ багасна.
“Батбайгаль”
ХХК-ийн технологич Батмөнх;
Манай компаний 2007 оны 7
сараас хойш бүтээгдэхүүний үнээ нэмээгүй байна.
Манай хийж байгаа
бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ 84 хувь нэмэгдсэн. Бид одоогоор түүхий эдийн
үнэ нэмэгдсэн ч гэсэн манай бүтээгдэхүүний үнээ нэмээгүй байна. Манай компани
одоо бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс өөр аргагүй болоод байна. Үнээ нэмэхийг
компани өөрөө мэддэг. Манай компани олон ажилтантай, тэдгээрийнхээ цалинг ч
тавьж чадахааргүй хэмжээнд хүрээд байна.
Мөн манайх бүтээгдэхүүний
орцоо урдаас авдаг. Тэдгээрийгээ авахын тулд урьдчилаад шинжилгээнд өг гэдэг.
УМХГазар шинжилгээнд өгөхөд маш их уддаг. Ингэсээр байтал бүтээгдэхүүний
ашиглалтын хугацаа дуусах гээд байдаг. Маш хэцүү байдалтай байна.
“Дорнод
гурил” ХК-ийн гүйцэтгэх захирал Болор-Эрдэнэ;
Өнөөдрийн байдлаар Сибирь
Франковагон 9000 рубль болчоод байна. Энэ нь 450 мянган төгрөг гэсэн үг,
дээрээс нь 105 евроны татвараа төлнө. Өөрөөр хэлбэл 40 хувь гэсэн үг.
Манай үйлдвэрийн хашаанд 700
мянган төгрөгөөр улаанбуудай ирэх болоод байна. Тэгэхээр бид тооцож үзээд гурил
маань 900 төгрөгөөр манайхаас гарах болоод байна. 1 сард л 310 долларын үнэ
байхад л 85000 тонн улаанбуудай оруулж ирнэ гэж засгийн газраас оруулж ирнэ гэж
ярьсан. Төрөөс энэ буудайг оруулаад ирчихвэл бид шатчихна ш дээ. Ингээд бид бас
хүлээсэн. Одоо бид 40 хувийн татвар төлөөд гурил үйлдвэрлэнэ гэж утгагүй
болчоод байна. Угаасаа гурил нь ОХУ-д 40 хувийн татвар байхгүй шүү дээ. Бид 4
сарын 1-ээс 40 хувийн татвараас чөлөөлөгдөнө гэж харсан чинь 7 сарын 1 хүртэл
сунгачих юм. Улсад стратеги гэж байдаг бол намар 5000 рубль байсан буудайг
нөөцлөөд авах байсан. Тэр үед нь
худалдаж аваад хэрэгтэй үед нь гаргаж ирэхгүй яасан юм бэ, ийм
хүндрэлтэй үедээ гаргаж ирээд хэрэглэвэл үр дүнтэй юм уу гэж бодож байна.
МҮХАҮТ-ын
дарга С.Дэмбэрэл;
Яагаад хүмүүс сайд, яам руу
яагаад захиа бичдэг вэ, аргагүйдээд л бичдэг. Сайд ойлгоод цохоод явсаар
байгаад. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхдээ Монголбанкны судалгааг харж
байхад 30 хувиар нэмэх гэж байгаа бол үүнийгээ
2 хувааж нэмвэл инфляцид нөлөөлдөггүй. Гэтэл шууд 50 хувиар нэмсэн. Хамгийн гол
нь инфляци нь олон төрөл байдаг. Мөнгөний болон мөнгөний бус хүчин зүйлээс
шалтгаалж байдаг. Түүний дотор буруу үйл ажиллагаанаас болоод засгийн инфляци,
ҮЭ-ийн инфляци гэдэг ойлголт байдаг, үүнтэй ижил засаглалын инфляци нэг зүйл
Монголд яг тулгараад байна. Засаглалын инфляц хийсэн хүмүүс нь муугаар бодоход
зугтахын тулд буруутныг олох хэрэгтэй. Буруутан нь та бид болчихоод байна.
Баримтжуулах хэрэгтэй байна. Улам хугацаа аваад асуудал шийдэгдэхгүй удаад байна.
2008 оныг дуустал хүнсний
сагсанд орж байгаа гол гол нэрийн бүтээгдэхүүнүүдэд Импортын татвар, НӨТ-ыг
чөлөөлөх, мөн нэг гараараа мөнгө авах гээд байсны хэрэггүй, хүмүүст 1000
төгрөгний талх очих нь дээр үү 500 төгрөгний талх очих нь дээр үү. Махан дээр
бас нэг иймэрхүү хандлага байгаа байх.
“Өгөөж
чихэр боов”
Компанийн захирал С.Түмэнгэрэл;
Би нэг юм тодруулчихъя. 6000
тонноос манайх 2000 тонныг авсан. ҮҮнийг бид зүгээр аваагүй ээ, худалдаж авсан.
Хямдхан ч аваагүй, тухайн үеийн зах зээлийн үнээс 10 төгрөгний доогуур авсан.
“УБ
гурил”-ын
гүйцэтгэх захирал Энхбаяр;
ОХУ-иас улаанбуудайд 40
хувийн татвар тавьчихлаа. Энэ нь үндсэндээ улаанбуудайгаа гаргахгүй гэсэн үг
шүү дээ. Казакстан одоо квот тавьж байна. Бид нар одоо ямар ч шаансгүй болоод
байна. Одоо төр засагтаа найдахаас өөр аргагүй болоод байна. 100.000 тонныг
оруулж ирнэ гэсэн төр засаг маань. За 100 мянгыг хямдхан оруулж ирье гэхэд үнээ
хүчээр бариад нэг өдөр дуусна. Намар гэхэд дуусна. Намар буудай дуусангуут
улаанбуудайны бодит үнэ гараад ирнэ, тэр үед үнэ 2 дахин нэмэгдэх аюултай. Энэ
бол маш аймшигтай. Ингэж хүчээр зах зээл рүү ороод одоо тэр 40.000 гээд байгаа
нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтооно гэсэн санаа шүү дээ. Энэ нь
ерөөсөө үр өгөөжөө өгөөгүй замбараагүй
юм болсоон. Яамныханы санаа нь уг нь зөв, бидний төлөө гэсэн. Гэхдээ маш удаан.
Хаана нь ажил нь явж байгаа нь мэдэгддэггүй. Утсаар ярихаар нэг юм ярина, очоод
уулзахад нэг өөр юм ярьдаг.
“Монхангай” Трейдийн Компанийн захирал Сэргэлэн;
Үнэ өсөх нь ойлгомжтой. Энэ
бол шинэ асуудал биш. Ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хямрал
маш гүнзгий байна. Хямралыг судлах хэрэгтэй. Төртэйгөө стандарт бус хэлбэрээр
ажиллах хэрэгтэй. Одоо энэ давалгаа яваад ирэхэд энэ жижиг үйлдвэрүүд бүгд
дампуурна. Томыгоо шууд дэмжих хэрэгтэй, яаж өрсөлдөөнийг давах уу гэдэг байна
л даа. Татвараар зохицуулах юм уу, том компаниудаа дэмжих юм уу.
“Жаст” Группын гүйцэтгэх захиарл Энхбат;
Дэлхий дээр үнэгүй юм
байдаггүй ээ, хямрал нийтэд нь байна. Дэлхийн нийт хүсний бүтээгдэхүүний үнэ 55
хувиар өсөөд байна. Монголын эдийн засгийн юань, рублиэр импортоо хийдэг. Юань,
рублийн ханш чангарч байна. 15 сая тонн түлш эрдэнэшиш ашиглаж хийсэн. Гадна
талд хамаг юм өсөөд байна. Атрын аян эхлүүлье гээд байна. Ногоогоо тарья, тариа
буудайгаа тарья.
Махан дээр ярихад махны үнэ
нэг их өсөөгүй ээ. Гайгүй байгаа гэж үзэж байна. Аж үйлдвэрийн аргаар
үйлдвэрлэсэн махны 10 хувийг, ахуйн аргаар хийсэн махны 70-80 хувийг ашигладаг
ард түмэн учраас энэн дээр ченжүүд орж ирэхээс өөр аргагүй байдаг. Махан дээр
харин бэлтгэлийнхээ аргыг сайжруулах хэрэгтэй. Мал дагаж яваа малчидын зардал
бас өсч байна. Ер нь үнэ дэлхийн зах зээлийн үнэ рүү явна гэж бодож байна.
Богино хугацаан дээр импортын татварыг тэглэх гэдгийг зөвшөөрч байна. Төсвийн
бодлогоо бас бодох хэрэгтэй.
“Өгөөж
чихэр боов”
Компанийн захирал С.Түмэнгэрэл;
2 асуудал л байна. Нэг нь
импортын таварыг тэглэх, нөгөө нь нөөцлөх асуудал байна. Тоо заахгүй хаях
хэрэгтэй байсан.
МҮХАҮТ-ын
дарга С.Дэмбэрэл;
Орлох бүтээгдэхүүнийг оруулж
ирэхэд татварыг тэглэх ч юмуу баймаар байна. Жишээ нь цагаан будааг ч юмуу
оруулж ирж буй бүтээгдэхүүн дээр импортын татварыг тэглэх хэрэгтэй.
“Талх
чихэр”
ХК-ийн ерөнхий менежер Янжин;
Эцсийн бүтээгдэхүүний
татварыг чөлөөлдөггүй. Хэрэглэгч дээр очиж байгаа үнэ нь хэвээрээ байвал
тэглээд нэмэргүй шүү дээ. Татварын хүн надаас асууж байсан. НӨТ-ийг чөлөөлье
гэхээр цахилгааныг яах юм бэ гээд байдаг.
“УБ
гурил”-ын
гүйцэтгэх захирал Энхбаяр;
НӨТ-ийг чөлөөлөх талаар
ярьсан. 85000 тонн буудайнаас НӨТ-өөс болон гаалиас чөлөөлсөн. Төсвөөс мөнгө
гаргахыг нь зөвшөөрсөн. Гэхдээ хаанаас мөнгө нь гарах нь ойлгомжгүй
болчихсон.
“Өгөөж
чихэр боов”
Компанийн захирал С.Түмэнгэрэл;
Нөөцлөх хэрэгтэй. Нөөцлөхөд
нэг хэсэг л явна. Засгийн газартай хувийн хэвшлийнхэн суугаад ярьмаар байна.
“Траст
трейд”
ХХК-ний гүйцэтгэх захирал Одонтуяа;
Хавар хавартаа махны үнэ
өсдөг. 2007 оныхтой харьцуулахад харьцангуй гайгүй байгаа. Дотоодынхоо
үйлдвэрлэлийг дэмжээчээ гэж хэлмээр байна. Дэмждэг юм гэж байхгүй. Дэмжихгүй
байна. Банкныхан хүртэл төгрөгийн зээлээ хүртэл зогсоочихлоо. Импортын орлох
бүтээгдэхүүнийг монголдоо хөгжүүлэхэд дэмжмээр байна.
МҮХАҮТ-ын
дарга С.Дэмбэрэл;
Хувийн хэвшлийнхэн инфляцийг
яаж бууруулах тухай ярьж байхад, УИХ дээр мөнгийг яаж ард түмэнд өгөх вэ гэж
ярих юм. Танхимын хувьд сонгууль болохоос өмнө бид 2 намтай Хамтын ажиллагааны
гэрээнд гарын үсэг зурна. Бодлогын хүүгээ битгий нэмээ одоогийн байгаа
мөнгөнийхөө нийлүүлэлтийн түвшинг барьчих яагаад гэвэл хүмүүст мөнгө хэрэгтэй
байнаа мөнгөө бүтээлч капитал руу оруулаач ээ, ажлын байр бий болгодог. Харин
бүтээлч бус капитал руу мөнгөний урсгал их байна. Хатуу мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэггүй,
нөгөө талаас долларын төгрөгтэй уячихсан. Долларын хөдөлгөөн үүсэхээр төгрөгийн
хөдөлгөөн өсдөг буурдаг. Манай улсын валютын дэглэмийг чөлөөтэй хөвөх валютын дэглэм гэдэг. Гэтэл түрүүн хэллээ юаниар наймаа хийж байна,
рублиэр наймаа хийж байна гэж ингээд явж байхад улс орон нь юу хийдэг вэ гэхээр
зохицуулалттай хөрвөдөг ханшны дэглэм буюу валютын сагсан дотор монгол улсын
гол худалдаа наймаа хийж байгаа гол гол валютуудыг хийгээд жигнээд дунджийг
гаргаад сагсны дундаж гаргаад эндээс нь компаниудын өөрийнхөө шийдвэрийг гаргаж
байдаг. Бүх юм доллартай холбоотой болчихоор долларжих үйл явц болоод энэ маань
инфляцидаа нөлөөлөөд байдаг. Төгрөгийн ханш сулраад байдаг. Уг нь иймэрхүү юмыг
дандаа дунд хугацаанд авах ёстой юмаа. Монголбанкны мөнгөний бодлого болохгүй
байнаа гэдгийг би хэд хэдэн удаа хэлсэн.
“Атөр
өргөө”
ХК-ийн гүйцэтгэх захирал Сайнжаргал;
ХАА-н бүтээгдэхүүнийг биржийн
аргаар борлуулдаг аргыг хийгээч ээ гэмээр байна. Тэгвэл засгийн газар бирж дээр
үнээ бариад байна гэж бодож байна.
Төр хянадаг болмоор байна.
Тэгэхэд хянах байтугай мэдэх ч үгүй байна ш дээ.
МҮХАҮТ-ын
дарга С.Дэмбэрэл;
ХХААЯ хөдөө аж ахуйн бирж байгуулна
гээд яриад байгаа юм байна лээ. Манай танхим хүнсний шинжилгээний аппарат
худалдаж авсан. Үүгээр та бүхэн шинжилгээ хийлгүүлж болно шүү. Хүнд сурталгүй
хяналтыг бий болгож болно. Хөндлөнгийн хяналтыг бий болгож болно. 30 минутын
дотор хариу нь гарч ирнэ. Ирсэн явдалд бүгдээрэнд баярлалаа.
Протокол хөтөлсөн: Ж.Алтанцэцэг