gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УНТЭ-ийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барилга барьжээ

Э.Оргил
Нийслэл
2019-09-07
108
Twitter logo
Э.Оргил
108
Twitter logo
Нийслэл
2019-09-07

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн гадна талбайн тохижилтын ажлын явцыг газар дээр нь очиж шалган, холбогдох албан тушаалтнуудад тохижилтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу чанартай, хурдан шуурхай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгчээ.

Хотын Захирагчийн хамт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, зураг төслийг боловсруулсан “Мод арч” ХХК, гадна зам талбайн гүйцэтгэгч “Жи Пи экспресс финанс” ХХК-ийн төслийн инженерүүд, захиалагчын хяналтын тавьж буй Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын холбогдох мэргэжилтнүүд байлцав.

Эмнэлгийн өмнөх тохижилтын ажлын хүрээнд хийгдэх усан оргилуурын шугам хоолойг зураг төсөвт тусгагдсан материал хийцээр хийж гүйцэтгэх ёстой байтал PVC хоолойгоор гүйцэтгэснийг Хотын  захирагч шүүмжлэлтэй хандаж, хөлдөж хагарах, даралттай ус даахгүй задрах нөхцөл үүссэнийг хэлж, үүнд хяналт тавьж ажилласан байгууллага, инженерүүд эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандахыг сануулж, тус хоолойг зураг төслийн дагуу металл хоолойгоор солихыг шаардлаа.

Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн урд талын газарт зөвшөөрөлгүй барилга барьсан барилгын компани эмнэлгийн зөвшөөрөлтэй газрыг оршин суугчдад хашаалж өгснөөр газрын маргаан үүсээд байсныг Хотын Захирагч шийдвэрлэн, тухайн газрыг хэсэгчлэн хувааж, нэг хэсгийг  иргэд, оршин суугчдад ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай болгон тохижуулж ашиглах, нөгөө хэсгийг нь эмнэлэг ногоон байгууламжаар тохижилтын ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх чиглэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оны намраас эхлүүлэн үе шаттайгаар тохижуулж байна. 2019 онд Налайх, Багануур, Багахангай дүүргийн нэгдсэн эмнэлэг, УНТЭ, ШШҮХ, СЭМҮТ-ийн гадна зам талбайг тохижилтын ажлыг хийхээр төлөвлөж, эмнэлгийн гадна зам талбайн тохижилтын ажлуудыг эхлүүлсэн.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган зам, ногоон байгууламж, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин, эмнэлгийн орчмын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлж, иргэд түгжрэлгүй, аюулгүй, эрүүл орчинд эмнэлгийн үйлчилгээ авах, үйлчлүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Эдгээр ажлуудыг хүйтрэхээс өмнө амжуулж дуусгахыг холбогдох албан тушаалтнуудад хандан Хотын захирагч үүрэг болголоо хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан