Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн (2019.01.29) хуралдаан 14 цаг 53 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын найман гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлцгийг хийлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан. Хуралдаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Мөн хуулийн төслийн Нэгдүгээр бүлэгт сургуулийн хоол, үйлдвэрлэл, үйлчилгээнд суралцагчийг тэгш хамруулах, эрүүл аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог хангах зэрэг агуулга бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэхээр боллоо.
Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллуулах, зөвлөлийн чиг үүргийг тодорхойлсон 8 дугаар зүйл, сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдах зохион байгуулах, хяналт тавих, хоолны цэс боловсруулж, сургуулийн захирлаар батлуулах, хоол үйлдвэрлэгчид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зэрэг агуулга бүхий 9 дүгээр зүйлийг тус тус шинээр нэмэхээр тогтов.
Ингээд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Эх сурвалж: Parliament.mn