gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Үдийн цай” хөтөлбөрийн мөнгийг сурагчдынхаа тоонд хуваан бэлнээр тараажээ

Боловсрол
2011-08-06
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2011-08-06
Юун үдийн цай бичээд унав гэж бодож байж магадгүй. Нэгхэн сарын дараа хичээл эхлэх гэж байна. Энэ цагт энэ тухай бүр ч нарийн ярих хэрэгтэй. Сайн муу хэлүүлэн байж Монгол Улсын Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны зардлыг өдөрт 400 төгрөгөөр тогтоож сургуулиудад олгож байгаа.

Хүнсний чанарын асуудал байнга л хэл ам татладаг ч сурагчид төрөөс өгч буй үдийнхээ цайг уух дуртай. Харин уг хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдийн тоо олгогдож буй мөнгө, тайлан зэрэг нь зөрүүтэй байсан нь жаахан урам хугалж байна.

Одоогоор мэдэгдэж байгаа нь "Үдийн цай" хөтөлбөрийн санхүүжилтийг 81009.4 мянган төгрөгөөр илүү төсөвлөж нэг хүүхдэд ногдох зардлыг 14 төгрөгөөр нэмжээ. Хүүхдийн тоог төлөвлөхдөө хичээлийн дундуур гарсан шилжилт хөдөлгөөн, анги дэвшилтийн дундажийг зөв тооцдоггүй, түүнд тавих хяналт хангалтгүй, нэг хүүхдэд ногдох зардлыг илүү тооцсон зэргээс санхүүжилтийг нэлээд хэдэн арван саяар илүү төлөвлөсөн байх юм.

Нийслэлийн аудитаас үүний нийт сургуулиас түүвэрлэн шалгалт хийжээ. Түүвэрлэлтэд хамрагдсан БЗД-ийн 53 дугаар сургууль "Үдийн цай" хөтөлбөрийн үлдэгдэл 4589.7 мянган төгрөгийг сургуулийн урсгал засварт, СБД-ийн 2 дугаар сургууль 623.0 мянган төгрөгийг ойн арга хэмжээнд зориулалт бусаар тус тус зарцуулж хөтөлбөрт зарцуулснаар тайлагнасан байна. Үдийн цайны гүйцэтгэлийн мэдээ, тайлан, хичээлийн ирцийн мэдээтэй тулгаж үзэхэд "Кинг кидс" сургууль үдийн цай хөтөлбөрт олгосон санхүүжилтийг хүүхэд өдрийн гүйцэтгэлээр тооцолгүй 1-5 ангийн 163 сурагчдад тэнцүү хувааж бэлэн мөнгөөр тараасан байна.

Мөнгө авсан бага ангийн хүүхдүүд хаачих нь ойлгомжтой. Бүгдээрээ нийлж дэлгүүр хоршоогоор явна. БСШУ-ны болон ЭМ сайдын хамтарсан 2006 оны 379/341 тоот тушаалаар батлагдсан ЕБС-ийн "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмыг "Кинг кидс" сургуулийн захирал Ж.Мягмарсүрэн яах аргагүй зөрчиж.

Түүвэрлэлтэд хамрагдсан зарим сургууль санхүүжилтийг зориулалт бусаар зарцуулж, буруу тайлагнасан байна. Аудитад хамрагдсан таван дүүргийн сургуулиуд санхүүжилтийг хүүхэд өдрийн гүйцэтгэлээр тооцдог ч 6681.6 мянган төгрөгөөр санхүүжилтийг илүү тооцож олгосон нь тогтоогджээ. Үдийн цай хөтөлбөрт олгосон санхүүжилтийн үлдэгдлийг буцаан төвлөрүүлэх үүрэгтэй.

“Үдийн цай” хөтөлбөрийн санхүүжилтээс 2011 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар харилцах дансанд 55363.1 мянган төгрөгийн үлдэгдэл байгааг буцаан төвлөрүүлээгүй байна. Үүнээс гадна зориулалт зөрчиж хөрөнгө захиран зарцуулдаг байдал ч ихсэж. Дүүргийн боловсролын хэлтсүүд дээрх журмыг хэрэгжүүлж хяналт тавьж ажиллаагүй байна. Сургуулиуд орон тооны бус хяналтын зөвлөлийг зохих журмын дагуу байгуулсан ч ихэнх хяналтын зөвлөлд байгаа эцэг эхийн төлөөлөл тогтоосон хэмжээнээс цөөн, хяналтын зөвлөл тодорхой ажил хийгээгүй байна.

Эцэг эхчүүд хүүхдэд нь өгдөг "Үдийн цай"-ны чанарт эргэлздэг хэдий ч сургуулиас өгсөн хуваарийн дагуу ирж хяналт тавих ажилдаа хойрго ханддаг. Тухайлбал 35 дугаар сургуулийн ОТБХЗөвлөл 3 удаа хоолны амталгааг зохион байгуулсан, 97 дугаар сургууль бүтээгдэхүүн нийлүүлэх компани сонгоход 3-4 удаа хяналтыг хэрэгжүүлсэн байна. Гэтэл түүвэрлэлтэд хамрагдсан сургуулиудын дийлэнх нь хяналтын зөвлөл байгуулсан боловч хийх ажлын төлөвлөгөөг гаргаагүй, хийсэн ажлын тайлан, тэмдэглэл байхгүй байна.

Аудитад хамрагдсан 5 дүүргийн БЗД, СБД-т төрийн болон төрийн өмчийн бус 38 сургуулийн 20757 сурагчийн баримтад шалгалт хийжээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2010-2011 оны хичээлийн жилд "Үдийн цай" хөтөлбөрт төрийн өмчийн 16 сургуулийн 10381 хүүхэд, төрийн өмчийн бус 25 сургуулийн 3930 хүүхэд хамрагдсан байна.

Шалгалтаар төрийн болон төрийн өмчийн бус бүх сургуулиудын цайны газрын тоног төхөөрөмж, үдийн цайны гэрээ байгуулсан байдал, хоолны цэс зэрэгт судалгаа хийж, үнэлгээ өгөх, тогтмол хяналт тавих, сургуулиудын цайны газруудын үйл ажиллагаанд эрүүл ахуйн нөхцөл, хоол үйлдвэрлэл үйлчилгээ, "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийг шалган дүгнэлт гаргасан байлаа. Түүвэрлэлтэд хамрагдсан сургуулиудын бэлтгэн нийлүүлэгчид эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлж байна.

Сургуулиуд бэлтгэн нийлүүлэгчийг зөвлөмжийн дагуу сонгон, гэрээг дүгнэн ажилласан байна. "Үдийн цай "хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцлийг хангасан гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулж мөрдсөн, зохих журмын дагуу гэрээг сунгаж ажилласан байна. СБД-ийн "Хобби" сургууль "Мон сүү" ХХК, 58 дугаар сургууль "ГУМ" ХХК, "Витафит", "Атар Өргөө" ХК, 35 дугаар сургууль "Коко десерт", "Мон сүү" ХХК, 25 дугаар тусгай сургууль "Олбевериж" ХХК, "Коко десерт" ХХК, 16 дугаар сургууль, "Эвтэй намсрай" ХХК, СБД-ийн 2 дугаар сургууль "Витафит", "Мон сүү","Талх чихэр", "Томбат" ХХК-иудтай, "Сакура" сургууль "Сүү" ХК, "Атар Өргөө" ХХК-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж хамтран ажиллаж байна.

Хадгалалтын хугацаа дуусаагүй байх, тээвэрлэлтийн нөхцлийг хангасан эсэхэд тавих хяналт сул байгаа байдал зарим сургууль дээр ажиглагдаж байлаа. Тухайлбал, СБД-ийн тусгай сургалттай 25 дугаар сургууль "Олбевериж" ХХК-иас ирсэн ундаа үйлдвэрлэсэн огноо байхгүй, БЗД-ийн 84 дүгээр сургуулийн гал тогоог түрээсээр эзэмшигч "Коко десерт" ХХК хүүхдүүдэд өгдөг хоолны сав халуун хоол цай хийхэд тохиромжгүй хуванцар саванд хүүхдийн хоол цай өгч байна.

СБД-ийн төрийн өмчийн 2, 16, 35, 58, тусгай сургалттай 25 дугаар сургуулиуд, хувийн хэвшлийн "Үй цай", "Сакура" БЗД-ийн 84 дүгээр сургууль, тусгай сургалттай 55 дугаар сургуулиудаар орж үдийн цайны хэрэгжилттэй танилцахад өөрийн цайны газартай сургуулиуд долоо хоногийн 2-3 өдөрт “Үдийн цай”-ны үнийн дүнд багтсан хоол бусад өдрүүдэд бэлэн бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчээс авч өгдөг байна.

Харин өөрийн цайны газаргүй төрийн өмчийн болон өөрийн сургуулийн байргүй хувийн хэвшлийн сургуулиуд үдийн цайнд дан бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэгчээс авч хүүхдүүдийн үдийн цайг хангаж байна. Бэлтгэн нийлүүлэгч байгууллага гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэх талаар сургуулиуд гэрээндээ харилцан адилгүй тусгадаг. Зарим гэрээнд нь хариуцлагын тухай заалт ч алга.

Зарим сургуулиуд өөрсдийн цайны газраас үдийн цай нийлүүлдэг ч хоолны орц, илчлэгийг тогтоож чаддаггүй, сурагчдын үдийн цайгаар авах бүтээгдэхүүн үндсэн шимт бодис ба илчлэгт нийцэж байгаа нь тодорхойгүй байна. Судалгаанд хамрагдсан сургуулиуд бэлтгэн нийлүүлэгчээс авч байгаа бүтээгдэхүүний орц, илчлэгийг тогтоосон жагсаалтын хамт авдаг байна.

Харин сургуулийн цайны газраас бэлтгэдэг үдийн цайны цэсийг 7 хоногоор батлуулсан ч, тухайн бүтээгдэхүүний орц нормыг тогтоосон технологийн карт хөтлөөгүй, илчлэг хэмжээг журмын дагуу гаргаж мөрдөөгүй сургуулиуд олон байна. Мөн бүтээгдэхүүний цэсээс харахад мантуун бууз, бантан, будаатай шөл, гурилтай шөл, гоймонтой шөл, будаатай хуурга зэрэг хоол түлхүү өгч байна.

СБД, БЗД, НД, БХД, БНД-ийн 893 эцэг эхчүүдээс авсан "Үдийн цайнд өгч буй бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хэрэгтэй юү" гэсэн асуулгад 91.2 хувь нь тийм, 63 хүн буюу 7.0 хувь нь үгүй гэсэн хариултыг өгсөн байна. Сургуулийн цайны газар, анги танхимын орчны эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа ч зарим ангид байгаа гарын угаагуур бохир байгаа нь өдөр тутмын орчны эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж чадаагүй байна.

2, 58, 16, 55, 35, 84, дугаар сургуулиуд цайны газартаа бүтээгдэхүүнийг бэлтгэдэг байна. Эдгээр сургуулийн цайны газар, анги танхимын орчны эрүүл ахуйд сургуулийн эмч өдөр тутмын хяналт тавьдаг, орон тооны бус хяналтын зөвлөлийн гишүүд тодорхой хугацаанд хяналт тавьж ажилласан байна.

58, 84,35,16, Үй цай сургуулиудын цайны газар бэлтгэлийн өрөөтэй, аяга тавгийг 3 дамжлагаар угааж цэвэрлэн ариутгаж шарах шүүгээнд хатаадаг, үдийн цайг тусгай саванд хийж ангиудад өгдөг нь сайшаалтай. Мөн сурагчид үдийн цайгаа уухаасаа өмнө гараа санитолоор ариутгаж, нойтон салфеткаар арчиж хэвшжээ.

Тусгай сургалттай СБД-ийн 25, БЗД-ийн 55 дугаар сургуулийн хүүхдүүдэд ердийн хүүхдүүдээс арай илчлэг өндөртэй хүнс өгөх шаардлагатай. Суралцаж байгаа сурагчдын тоо цөөн, мэргэжлийн багш, асрагч багштай ойр байх шаардлагатай тул өдөрт сургууль дээр байх хугацаа урт зэрэг онцлогуудыг үндэслэн тусгай сургалттай сургуулиудын 1-9 дүгээр ангийн хүүхдүүдийг үдийн цай, шимт бодис болон илчлэгтэй халуун хоолоор үйлчлэх талаар судлах шаардлагатай санагдана.

Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд чанарын баталгаатай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгдэж байгаа талаар БЗД, СБД, БНД, БХД, НД-ийн 15 сургуулийн 301 багшаас санал асуулга авчээ.

-Үдийн цайнд сурагчдад чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн өгч байна уу? гэсэн асуултад хамрагдсан 301 багшаас 153 багш буюу 50.8% нь зарим талаар санал нийлнэ, 119 багш буюу 39.5% нь бүрэн санал нийлнэ, 22 багш буюу 7.3% нь огт санал нийлэхгүй гэсэн хариултыг өгсөн байна.

-Танай сургуулийн сурагчдын үдийн цайг хэрхэн бэлтгэж өгдөг вэ? гэсэн асуултад 193 багш буюу 61.4% өөрийн сургуулийн цайны газарт тодорхой хоол хийж өгдөг, 92 багш буюу 30.6% гэрээгээр өөр байгууллагаар бэлтгүүлдэг, 23 багш буюу 7.6% бэлэн бүтээгдэхүүн худалдан авдаг гэсэн байна.

-Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтээр Танай хүүхэд сургуулийнхаа үдийн цайнд хэр сэтгэл хангалуун байдаг вэ? гэсэн санал асуулгад 893 эцэг эхчүүд хамрагдаж дараах хариултыг өгсөн байна.

• маш сэтгэл хангалуун 161 хүн буюу 18.0%,
• ер нь хангалуун 390 хүн буюу 43.6 %,
• дунд зэрэг 263 хүн буюу 29.4%,
• тааруу 53 хүн буюу 5.9%,
• огт хангалуун биш 14хүн буюу 1.6%

Судалгаанд хамрагдсан багш, эцэг, эхчүүдийн дийлэнх нь "Өвлийн улиралд хүйтэн ундаа, тараг өгдгөөс хүүхдийн хоолой их өвддөг, нийлүүлэгдэж буй гурилан бүтээгдэхүүн чанаргүй, амин дэм багатай, орц найрлага хангалтгүй, нэр төрөл цөөн, сүү цагаан идээг түлхүү өгөх хэрэгтэй" гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.

Мөн зарим санал асуулгад хамрагдсан эцэг эхчүүд бүтээгдэхүүний талаарх мэдээлэл дутмаг байдаг гэсэн хариултыг өгсөн.

"Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгох нь зөв үү? Сургуулиудад тийм боломж бий юу?
Цайны газар, нийтийн хоолны тоног төхөөрөмжөөр бүрэн хэмжээнд хангагдсан сургууль гэвэл бараг байхгүй. Дээр нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан мэргэжлийн тогооч, порцлогч шаардлагатай. Хамгийн гол нь чанарын асуудал байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн өмчит 102 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас Хан-Уул дүүрэгт З, /114, 59, 63/ Сонгинохайрхан дүүрэгт хоёр /104, 106/, Чингэлтэй дүүрэгт нэг /61/, Сүхбаатар дүүрэгт нэг /71/, Баянгол дүүрэгт дөрөв /93, 38, 19, 46/, Баянзүрх дүүрэгт дөрөв /111, 87, 97/ нийт 15 сургууль цайны газаргүй гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээлсэн.

Тиймээс энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө сайтар судлах хэрэгтэй болох нь. Улсын хэмжээнд "Үдийн цай" хөтөлбөрийг "Үдийн хоол" болгох загвар болгон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ердөө хоёр сургууль байдгийн нэг болох Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуульд Монгол-Солонгосын хамтарсан "Шим тэжээл судлалын төв"-өөс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд сургуулийн цайны газарт 127 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 23 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийжээ.

Ажиллагчдын орон тоог сургуулийн бүтцэд оруулж өгчээ. Боловсон хүчний хувьд ийнхүү шийдвэрлэлээ гэхэд цайны газрын хувьд асуудал тулгарч л таарах нь. Үдийн цай хоолоор солигдоход мөн л хөрөнгө мөнгөний тухай асуудал хөндөгдөнө. Үдийн цай хэлбэрээр нь үргэлжлүүлсэн ч нэг хүүхдэд ногдох үнийн асуудлыг анхаарах, хүүхдүүдийн насны ялгааг ангилах, шим тэжээлийг судалдаг тогтоодог болгох, эрүүл ахуй, аюулгүй байдлыг байнгын хяналттай болгох хэрэгтэй байна.

ҮАГ-аас боловсруулсан санал асуулгын "Үдийн цай хөтөлбөр хэрэгжсэнээр ямар ахиц гарсан бэ" гэсэн асуулгад нийт 301 багш хамрагдсанаас 53.8 хувь нь хичээлийн ирц сайжирсан, 32.2 хувь нь сурагчдын хичээлийн идэвх, сурлагын чанар нэмэгдсэн гэсэн хариултыг өгсөн байна. Сургуулиудын удирдлага, багш, эмч нар "Үдийн цай хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дийлэнх хувь нь ядуурал, ажилгүйдэлд нэрвэгдсэн. Манай улсын хувьд нэн ядуу, орлогогүй эцэг эхчүүдийн нуруун дээрх ачааг хагас боловч хөнгөлдөг. Хүүхдүүддээ өгөх хоол байхгүй болохоор сургууль дээрээ оччихвол үдийн цайгаа уучихна гэсэн эцэг эхчүүд ялангуяа захын гэр хорооллын сургуулиудад элбэг байдаг" гэсэн байна.

"Үдийн цай" хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчдад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь бага ангийн сурагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, сурах эрмэлзлэл дээшилсэн зэрэгт зохих нөлөө үзүүлэх ажил болжээ. Харин сургууль завсардалтад эерэг нөлөө үзүүлсэн талаар багш, сургалтын менежер, захирал, нийгмийн ажилтнуудаас тодруулахад "Сургууль завсардалтын асуудал нийслэлийн хэмжээнд ерөнхийдөө цэгцэрсэн асуудал. Энэ үдийн цайнаас хамаараад буурсан асуудал биш" хэмээн тайлбарласан байна.

Сургууль завсардалтын асуудалд үдийн цай тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлсэн байх талтай гэж байсан. Тухайлбал, хотын захын гэр хороололын амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, цөөн хөдөө орон нутгаас шилжин ирээд эцэг эхчүүд нь ажилгүй хүүхдүүдээ сургуульд явуулах сонирхолгүй хүмүүс хүүхдүүдээ үдийн цай уулгахын тулд хичээл сургуульд хамруулдаг байхыг үгүйсгэхгүй.

Япон, АНУ, БНСУ-ын бага сургуулиуд нь хүүхдийн нас, биеийн жин, хүйс, бие махбодийн өсөлт хөгжил, хэрэгцээт шимт бодисын хэмжээг тодорхойлж байгаль цаг уурын нөхцөлд нийцүүлэн үдийн цай, хоолоор үйлчилдэг байна. Япон, АНУ, БНСУ-ын бага сургуулиудад үдийн хоолоор үйлчилдэг бөгөөд сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоог нэвтрүүлэхэд шим тэжээлийн менежмент чухал үүрэгтэй байдаг байна. Шим тэжээлийн менежмент нь хоол үйлдвэрлэл үйлчилгээг амжилттай явуулах үндэс болж илчлэг, шимт бодисын зөвлөмж хэмжээнд нийцсэн хоолны цэс төлөвлөх, стандарт жор, технологийн заавар боловсруулахад чиглэгддэг.

Ийнхүү тооцохдоо биеийн жин, нас хүйс, бие махбодийн өсөлт хөгжлийн онцлог, хооллох дадал, хэв маяг зэрэг хүчин зүйлийг харгалздаг юм байна. Түүнчлэн тухайн улс орны цаг уурын болон газар зүйн байршлын онцлог, өв уламжлал, зан заншил зэрэг нь бие махбодид хэрэгцээт шимт бодисын хэмжээг тодорхойлоход чухал нөлөөтэй байдаг байна. Тиймээс бид ч гэсэн яагаад ингэж ажиллаж болохгүй гэж.

С.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан