gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.06
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.06
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн асан Ц.Сүхбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов

Н.Мөрөн
Улс төр
2011-07-04
0
Twitter logo

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн асан Ц.Сүхбаатар нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Сонгинохайрхан дүүргийн шүүхээр хэлэлцээд хэргийг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн асан Ц.Сүхбаатар УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тус газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ц.Дашдондог болон Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нартай хамтран 1998 оны зургадугаар сарын 18-нд “Голомт” банкны салбарт байршуулсан тус газрын данснаас 100 сая төгрөгийг иргэн Д.Будангийн нэр дээр шилжүүлсэн, 2000 оны арваннэгдүгээр сарын 17-нд Худалдаа хөгжлийн банкин дахь тус газрын данснаас 220 сая төгрөг “Алтжин” компанийн данс руу, тус компанийн данснаас “Евро-Од” компанийн данс руу дамжуулан шилжүүлж, 77 сая төгрөгийг нь Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нарт өгч, Нийгмийн даатгалын сангийн 320 сая төгрөгийг завшиж үрэгдүүлсэн.

Мөн дампуурсан ХОТШ, Сэргээн босголт банктай өр авлага барагдуулах гэрээ гэгчийг байгуулж, тус банкны эрх хүлээн авагч нараас шилжүүлсэн 2.3 тэрбум орчим төгрөгийн үнэтэй хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нар худалдах, барьцаанд тавих зэргээр үрэгдүүлсэн хэрэгт холбогджээ.

Дээрх хүмүүст Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан итгэмжлэн хариуцсан этгээд хөрөнгөө завшиж үрэгдүүлсэн гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байж. Харин Сонгинохайрхан дүүргийн шүүх саяхан энэ хэргийг хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Учир нь энэ хэргийг 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх ёсгүй, харин 1986 оны Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь зүйтэй гэж шүүгчид үзжээ. Улмаар уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байсан бөгөөд 10 жил нь өнгөрсөн бол хариуцлагад татаж болохгүй гэж заасныг үндэслэсэн гэнэ.

Гэвч Ц.Сүхбаатар, Ц.Дашдондог, Б.Жаргалсайхан, Б.Ганбаатар нарын хувьд ногдох хөрөнгөөс 88 саяас дээш төгрөгийн хөрөнгө гаргуулж, УНДЕГ-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан