gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Азийн охид хаачив?

Дэлхийд
2011-06-29
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2011-06-29
Азийн охид хаачив?
Дэлхийн хүн амын саяхны нэгэн судалгаагаар Азийн хүн амаас 160 гаруй сая эмэгтэй дутуу нь нотлогджээ. Үүний гол шалтгаан нь хүйсээр "сонгон шалгаруулах" буюу хүйсээр ялгаварлан ур хөндүүлэх.

Гэвч АНУ-ын хүн амын талтай тэнцэх тооны хүмүүсийг зүгээр л хэвлийд нь хөнөөчихсөн гэж үү? Судлаачид энэ аймшигт үзэгдлийг олон талаас нь тайлбарлах гэж оролддог. Олон улсад, ялангуяа хөгжиж буй орнуудад охин хүүхэд гэдэг санхүүгийн хүнд ачаа, хожмын олон сөрөг үр дагаврын эх. Харин хөвгүүд эцэг эхээ насан өөд болтол нь хамт байж, тэднийгээ асарч халамжилдаг, эцэг өвгөдийн голомтыг сахиж үлддэг, охид шиг гэр бүлийнхээ эрдэнэсийн санг хоослон байж инж бэлтгүүлж аваад хүний хүнд очдоггүй.

XXI зуунд ийм хандлага хэт хуучинсаг гэвэл эндүүрэл. Зүүн болон өмнөд Азид шашин, соёлын үүднээс ийм ойлголт өнөө ч амь бөхтэй оршин буй бөгөөд сүүлийн жилүүдэд Вьетнам, Албани, Азербайжан зэрэг "уламжлалт" хуучинсаг бус орнуудад ч ийм хандлага давамгайлах болов. Эдгээр улсад хөвгүүдийг илүүд үзэх нь эдийн засагтай холбоотой.

Эдийн засгаас гадна шашин, нийгмийн тогтонги үзлээс болж эмэгтэй хүүхэд үл хүсэх хандлага хамгийн түгээмэл улс бол Энэтхэг, Хятад. Судлаачдын тооцоогоор 2020 он гэхэд Энэтхэгийн баруун хойд мужуудад бүх эрчүүдийн 15-20 хувьд нь эхнэр олдохгүй. Энэхүү аймшигт "тахал" дорнын улс орнуудын ёс заншлаас гадна барууны орнуудын зөвлөгөө, үзэл баримтлалаас хамааралтай.

Азийн охид яагаад алга болсныг судалж тогтоох олон улсын эрдэмтдийн баг хүүхдийг хэвлийд байхад хүйсийг нь тогтоож, охидыг хөнөөх нь тивийн төдийгүй дэлхийн хүн амд нөлөөлөх болсон үзэгдэл өнгөрөгч зууны дунд үеэс эхтэй гэж үзжээ. Хүн амын хэт өсөлтөөс барууны орнууд л анх эмээж эхэлсэн. НҮБ-ын Хүн амын хороо 1951 онд дэлхийн хүн амын өсөлтийн дийлэнх хувь нь хөгжиж буй орнуудад хурдацтай явагдаж байгааг тогтоож, хэт өсөлт дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхийг тооцоолжээ. Тиймээс ядуурлаас сэргийлэхийн тулд хөгжиж буй болон хөгжил буурай орнуудын хүн амын зохицуулалтад мөнгө төсөвлөж эхэлсэн байна.

НҮБ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Дэлхийн банк, Рокефеллер сан зэрэг байгууллага олон улсын хүн амын өсөлтийг зохицуулахад мөнгө хандивласан анхны байгууллагууд бол Олон улсын төлөвлөгөөт гэр бүлийн xoлбoo (IPPF), Олон улсын хүн амын зөвлөл (Population Council) тэр мөнгөний хүртээмж, ашиглалтыг хянах болжээ. Эдгээр байгууллага ядуу орнуудын хүн амын өсөлт, гэр бүл төлөвлөлтийг хянаж, боломжтой бол хүн амын өсөлтийг хазаарлах бодлого баримтлах явцдаа хөгжиж буй орнуудын олонхид гэр бүлүүд хүүтэй болох хүртлээ хүүхэд төрүүлсээр байдгийг тогтоосон байна.

1963 онд хүн ам зүйч С.Н.Агарвалагийн Олон улсын төлөвлөгөөт гэр бүлийн холбоонд танилцуулсан судалгааны тайланд дурдсанаар Азийн ихэнх улсад оршуулгын зан үйлээс эхлээд уламжлалт олон заншлыг зөвхөн эрэгтэй хүн үйлддэг ёстой. Тиймээс ч айл бүр ядаж нэг хүүтэй байхсан гэж хүсдэг. Европын орнуудад ч ийм хандлага давамгайлсаар иржээ. Энэ нь залуу хос ямар хүүхэдтэй болохоо анхнаасаа мэдэж байвал ямар вэ гэсэн асуулт урган гарахад нөлөөлжээ. Энэ асуултын хариуг европ, америкчууд анх олж, ургийн хүйсийг тогтоох аргыг 1950-иад онд нэвтрүүлсэн байна.

Сонирхуулахад, хүйсээр ялгаварлан үр хөндсөн анхны мэс ажилбарыг 1955 онд Данийн эрдэмтэд Копенгагенд хийсэн бөгөөд үр хөндүүлсэн эмэгтэйчүүд бүгд эрэгтэй хүүхдээ үгүй хийж байж. Тэр үед энэ нь хүндхэн туршилт байв. Учир нь техник технологийн чадавхи сайнгүй байсан тул үнэхээр хүсээгүй хүүхдийг устгасан үгүйд эрдэмтэд 100 хувийн баталгаа өгч чаддаггүй байлаа. Харин 1960-аад оны сүүлээр илүү боловсронгуй, дэвшилтэт технологийн ачаар ургийн хүйсийг тогтоох нь хялбар болж эхлэв. Тэр үед хүн амын хэт өсөлт, ядуусын тоо зэрэгт зовнисон Энэтхэг зэрэг улс Олон улсын төлөвлөгөөт гэр бүлийн холбоонд хандсан байдаг.

Тус холбоо хөгжиж буй орнуудад хүн амаа зохицуулахад нь гap бие оролцож, тусгайлан хөрөнгө төсөвлөөгүй ч хүйсээр ялгаварлан үр хөндөх нь хүн амын хэт өсөлтийн хурдыг сааруулах хамгийн үр дүнтэй арга хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Холбооны судалгааны хэлтсийн тэргүүн Стивен Полгар 1968 оны хавар АНУ-ын Хүүхдийн эрүүл мэнд, хүний хөгжлийн үндэсний хүрээлэнгийн их чуулганы индэрт хэлсэн үгэндээ энэ талаар онцгойлон дурдсан байна.

С.Полгарын адил салбартаа нөлөөтэй олон эрдэмтэн, тухайлбал Вашингтоны их сургуулийн удам зүйч Арно Г.Мотулский, Жонс Хопкинсийн их сургуулийн биологийн тэнхмийн тэргүүн Уилльям Д.МакЭлрой, Британийн микробиологич Жон Постгейт нар ургийн хүйсийг хугацаа алдалгүй тогтоож, хэвлийд нь "асуудлыг шийдсэнээр" хүн төрөлхтөн аврагдана гэж эрдэмтэн, судлаачид төдийгүй эрх баригчдад ухуулж байв. АНУ болон барууны орнуудын энэ "нээлт" хамгийн түрүүнд биеллээ олсон Азийн улс бол Өмнөд Солонгос. Тус улсад 1970-аад онд өрнийн орнуудын хандив, туслалцааны дэмжлэгээр олон зуун бичил клиник байгуулагдсанаас хожим цөөнгүй нь аборт хийдэг эмнэлэг болжээ. Тэр үед америкчуудын байгуулсан бичил клиникт ажиллаж байсан эмэгтэйчүүдийн эмч Чо Ен Иоулийн дурсамж номд өгүүлснээр эмэгтэйчүүдэд хүчээр үр суулгаж, дараа нь туршилтад хамруулан хүчээр абортод оруулдаг байж. 1977 онд Сөүлийн эмч нар нэг төрөлт тутамд 2.75 аборт хийж байсан гэдэг. Энэ нь хүн төрөлхтний түүхэн дэх үр хөндөлтийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Харин энэ үед Дэлхийн банкны зөвлөхүүд болон олон улсын байгууллагын төлөөлөгчид хүйсээр ялгаварлан үр хөндөхийн ач тусыг Энэтхэгийн эрх баригчдад таниулахыг хичээж байв. Нийтийн эрүүл ахуйн салбарт 30 гаруй жил ажилласан, Энэтхэгийн нэрт судлаач Сабу Жоржийн баталснаар 1970-аад оны эхээр Бүх Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэнд Рокефеллер сан 1.5 сая, Фордын сан 63 мянган ам.долларыг нөхөн үржихүйн судалгаанд хандивлажээ. Олон улсын хүн амын зөвлөлийн анагаах ухааны тэнхмийн тэргүүн Шелдон Сегаль 1960-аад оны дунд үед тус хүрээлэнгийн эмч нарт хүний эсийг хэрхэн судалж, ургийн хүйсийг тогтоох арга ухааныг зааж байсан гэх баримт бий.

1975 онд Бүх Энэтхэгийн анагаах ухааны хүрээлэн анх удаа бие даан хүйсээр ялгаварлан үр хөндөхийг эмэгтэйчүүдийн тасагтаа нэвтрүүлжээ. Хачирхалтай нь, ижил онд хятадад энэ арга нэвтэрсэн байна.

Хүн ам зүйн төлөвлөлтийн барууны маягийн бодлогыг хятад улс 1979 оноос улсын хэмжээнд нэвтрүүлж, өрнийн олон орны хандив, туслалцааг авчээ. Тэр үед зарим футурологич, хүн ам зүйчид байгалийн жам ёсыг хүчээр өөрчилж, хүйсээр ялгаварлан үр хөндөхийг өөгшүүлбэл дэлхийн хүн амд тэнцвэрт бус байдал үүсэхийг анхааруулж байв. Гэвч тэдний таамаглал, анхааруулгыг байж боломгүй зүйл хэмээн үл ойшоосон юм.

Өдгөө байж боломгүй зүйлс нэгэнт бодит аюул болжээ. Хэдийгээр НҮБ-ын Хүн амын хороо, Төлөвлөгөөт гэр бүлийн хороо зэрэг байгууллага хүйсээр ялгаварлан үр хөндөхийг эрс эсэргүүцэж, нийтээрээ даган мөрдөх төрөлтийг хязгаарлах бодлогыг дэмждэггүй ч хүсээгүй ургийг хэвлийд нь хөнөөх 40 гаруй жил "хөгжсөн" хандлага Азийн олон улсад хянагдахааргүй болж.

Хятад, Энэтхэг, Өмнөд Солонгос, Тайваньд хүйсээр "сонгогдсон" эхний үеийнхэн өсч, эрчүүд нь эхнэр олох гэж зүдэрч байна. Энэ нь зөвхөн эрчүүдэд хамаатай юу гэвэл үгүй. Хүн амын дунд хүйсийн тэнцвэрт бус байдал үүссэнээр бэлгийн мөлжлөг, хүний наймаа, сүйт бүсгүйн худалдаа зэрэг олон сөрөг үр дагавар нийгэмд үүснэ.

Худалдагдаж, холын тосгонд богтлогдсон хятад эмэгтэй, хүү төрүүлсэнгүй хэмээн нөхөр, хадмууддаа зодуулсан энэтхэг эмэгтэйн нийтлэг дүр төрхийг Азийн хаанаас ч олж харж болно. Үнэндээ хүн амын тэнцвэрт бус байдал хүн ам зүйн үүднээс эмэгтэйчүүд үнэ цэнэгүйдэх асуудал юм.  2013 он гэхэд 10 хятад эрэгтэй тутмын нэг нь эхнэргүй байх бол 2020 онд энэ нь тав тутмын нэг болж нэмэгдэнэ. Ховордох тусмаа эмэгтэй хүн эрдэнэ мэт үнэтэй болно гэж саналтгүй.

Колумбын их сургуулийн эдийн засагч Лена Эдлунд Хонконгийн Хятадын их сургуулийн судлаачидтай хамтран гаргасан судалгаандаа эмэгтэй хүн цөөрөхийн хэрээр гэмт хэргийн гаралт өснө хэмээн анхааруулжээ. Мөн нөхөрт гарсан эмэгтэйчүүд ажил хөдөлмөр эрхлэхээс илүү гэрийн эзэгтэй болж, нөхрийнхөө нэргүй үйлчлэгч болох нь нэмэгдэнэ гэсэн байна. Лена Эдлунд, Сабу Жорж нарын мэргэжилтнүүдийн анхааруулснаар дэлхий нийт, тэр дундаа дорнын орнууд барууны хэв маягаас чөлөөлөгдөх цаг нэгэнт иржээ. Бүгд эрх тэгш, бүгд нээлттэй болсон энэ үед хүн төрөлхтөн 10-20 жилийн тэртээхийг урьдчилан тооцоолохгүй бол биднийг хангалттай аюул, гамшиг хүлээж байна.

Г.Лхагва /”Foreign Policy”/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан