gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.06
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.06
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цэцэрлэг, сургуулийн тоо нэмэгдсэн ч нийслэлд жилдээ нэг аймгийн дайтай хүн нүүж ирж байна

Ч.Болортуяа
Боловсрол
2011-11-10
0
Twitter logo

-Ирэх жилд нийслэлд 26 цэцэрлэг үүдээ нээнэ-

Өнөөдөр СХД-ийн 25-р хороонд канад технологиор баригдсан 100 хүүхдийн цэцэрлэг үүдээ нээлээ. Энэхүү  цэцэрлэг нь нийслэлийн захын хорооллуудад канад технологиор баригдаж байгаа цэцэрлэгүүдийн анхных нь аж.

Тус цэцэрлэгийн нээлтийн үеэр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр үг хэлэхдээ “Нийслэл хотод жилдээ нэг аймгийн хүн амтай тэнцэх тооны хүн нүүж ирж байгаа нь цэцэрлэг, сургуулийн суудлын тоог нэмэх зайлшгүй шаардлагыг бий болгож байна.

Монгол Улсын Засгийн газраас ч цэцэрлэгийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байна. 2008 онд улсын хэмжээнд долоон цэцэрлэг баригдаж байсан бол 2012 онд зөвхөн нийслэл хотод 26 цэцэрлэг барихаар төлөвлөж байна” гэв.

Нийслэл хотын хүн ам эрчимтэй өсөж байгаа энэ үед канад технологийн модон цэцэрлэг нь хямд өртгөөр богино хугацаанд баригддаг нь сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэхэд үлэмж ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

100 хүүхдийн тоосгон цэцэрлэг 600 орчим сая төгрөгөөр баригддаг бол канад цэцэрлэг 350 сая төгрөгөөр баригддаг байна. Үнэ өртгийн ийм давуутайгаас гадна канад цэцэрлэгийг богино хугацаанд ердөө 3-4 сарын дотор л барих боломжтой гэнэ.

Түүнчлэн ийм цэцэрлэгийн өөр нэг давуу тал нь дулаанаа маш сайн хадгалдаг, галд болон газар хөдлөлтөд тэсвэртэй, хүүхдэд ээлтэй материалаар баригдсан байдаг. Одоо нийслэлийн захын хэд хэдэн дүүрэгт тухайлбал Хонхор, Тахилтад канад технологийн модон цэцэрлэгүүд баригдаж байгаа бөгөөд удахгүй үүдээ нээх гэж байна.

Дэлхийн банкны санхүүжилтээр ирэх онд канад технологиор 40 цэцэрлэг барих бөгөөд үүний 19 нь нийслэлд бусад нь хөдөө орон нутагт баригдах юм байна. Харин нийслэлд баригдах 19 цэцэрлэгийн суурийг энэ онд багатааж цутгах байсан ч техникийн нөхцөлөө холбогдох газар нь одоо болтол өгөхгүй байгаагаас цэцэрлэг баригдах хугацаа хойшлоход хүрээд байгаа аж. Ер нь нийслэлд сургууль, цэцэрлэгийн барилга барих газар олдохгүйд хүрээд байгаа нь сургууль, цэцэрлэгийн суудлын тоог нэмэгдүүлэхэд хүндрэл учруулж байгаа асуудлын нэг болоод байна.

Б.Тэлмэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан