gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүчирхийлэл хүүхдийн дэргэдээс холдохгүй байна

2011-05-27
0
Twitter logo

-11 настай охин ээж болжээ-

11 настай охин ээж болжээ. Жаахан охины бие урагаа бүтэн тээж чадалгүй дутуу төрж, хүүхэд инкуваторт долоо хоног амьдраад амьсгал хураасан байна. Охинтой бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон эзэн нь 20 настай М бий. Барилгын хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг тэрээр Хан-Уул дүүргийн иргэн.

Хохирогч охиных тэдний урд хашаанд байдаг. Хажуу айлд нь ирж, хүүхэдтэй нь тоглож тэдний хашаанд өнждөг 11 настай охиныг 20 настай залуу секс объект болгож харсан байх юм. Эцэг, эх хоёр нь төдийлөн харж, хандаад байдаггүй, ядруухан айлын бяцхан охиныг М “эргүүлж” эхэлжээ. Чихэр, жимсхэнээр хуурч, сайхан аашилж, итгэлийг нь олж авч байгаад нэг л өдөр бэлгийн харьцаанд орж, хүний санаанд багтамгүй хүслээ гүйцээв.

Эрүүгийн хуульд заасанчлан бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон гэдэг үндэслэлээр залууд хэрэг үүсгэн шалгаж байна. Хүүхдээ хэн нэгний өлөн харц, бузар савраас хамгаалж чадаагүй эцэг, эхийн бурууг өгүүлэхгүй өнгөрч боломгүй санагдана. Цэцэг шиг охин нь хэнтэй нөхөрлөж, юун тухай бодож байна, юуг хүсч мөрөөдөж байна вэ гэдэгт анхаарлаа хандуулж суухын оронд аяга тагш юм эргүүлж, өдөр хоногийг өнгөрөөж байсан эцэг, эхийг юу гэж ойлгох вэ.

Хууль эрхзүйн орчин, нийгмийн хүмүүжлээс өмнө, хамгийн түрүүнд хүүхдэд хүрдэг хамгаалал бол эцэг эх, гэр бүлийн орчин. Гэвч дэндүү олон хүүхэд гэр бүлийн хайхрамжгүй байдал, хайр халамж дутсанаас болж бэлгийн хүчирхийлэл гэгч аймшигтай зүйлийг үзэж байна. Бас л нэг жишээ. Эрдэнэтэд амьдардаг, 16 настай охиныг эцэгтээ олон жил хүчирхийлүүлж байгаагаа найз охиндоо хэлж, найз охин нь багшдаа хэлснээр хэрэг мандав. Цагдаагийнхан хойд эцэгт нь эрүүгийн хэрэг үүсгэж, хорьжээ.

Хачирхалтай нь охины ээж болон нагац эгч энэ бүхнийг үгүйсгэв. Охиныг загнаж, “Чи яасан муухай худалч хүүхэд вэ. Худал ярьж эцгийгээ шоронд хийлээ” гэж загнаж дарамталжээ. Охин одоо хууль, хяналтынхнаас зугатаж, мэдүүлэг өгөхгүй бултаж байна. Оюутан болоод хотод ирснийх нь дараа түүнийг эцэг нь ирж авч яваад зочид буудалд аваачин хүчирхийлснийг гэрчлэх хүмүүс ч байдаг аж.

Ийм байхад охиныг нь олон жил хүчиндсэн нөхрөө өмөөрөөд зогсож байгаа эх хүнийг юу гэж ойлгох вэ. 14 настай нэг хүүг хамаатных нь эгч уруу татаж бэлгийн харьцаанд ордог болжээ. Сүүлдээ хүүд эвгүй санагдаж, дахиж тийм зүйл хиймээргүй байгаагаа эгчдээ хэлэв. Ичгүүргүй эгч нь тэгтэл, “Хэрэв болих юм бол би ээж, аавд чинь чамайг намайг хүчиндсэн гэж хэлнэ” гэж дарамталсан тухай саяхны нэг хурлын үеэр хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагынхан ярьж байсан юм.

Хүүхэддээ анхаарал тавьдаггүй эцэг эх, хэрэгждэггүй хууль, тогтоомжийн балгаар хулгай, дээрэм, хүчирхийлэл гэгч муу муухай бүхэн бяцхан ертөнцөд бөх бат оршиж, цэцэглэн хөгжсөөр байна. Цагдаа нар PC тоглоомын газруудыг хаалаа, тэмцэж байна л гэдэг. Үнэндээ нэг шөнө гараад үүдийг нь тогшиход хаалгаа тайлж өгөх оготны нүх шиг газар нийслэлд олон бий. Гэрээсээ, айлаас хулгай хийсэн мөнгөөрөө хүүхдүүд тэнд шөнийн бор хоногийг өнгөрүүлж, дэлгэц дээр хүн алж байна. Порно сайт руу дуртай үедээ орж, өөр нэг өөдгүй ертөнц рүү алхаж орох бэлтгэлээ базааж байгаа юм.

ХҮҮХДИЙГ ХҮН БОЛГОХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЪЯ!

Нийгмийн амьдрал нэгэнт л ядуу дорой байгаа юм чинь яах юм гэсээр бид хүүхдүүдээ хөсөр хаясаар байх уу. Үр хүүхэддээ хараа хяналт тавих чадваргүй арчаа муутай эцэг эхийнх нь гарт даатгаад, заяа нь мэдэг гээд орхих хэрэг үү. Арга байж л таарна. Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийг хүмүүжүүлэх, нийгэмтэй харилцах харилцааны талаарх хичээлийг сургалтын хөтөлбөрт нь суулгах замаар ирээдүй хойчоо хүчирхийлэл, гэмт хэргээс аврах аргыг дэлхийн олон оронд хэрэглэж байна.

Эрэгтэй хүүхдэд бүр багаас нь эмэгтэй хүнийг хайрлаж, хүндлэхийг зааж сургадаг юм байна. Энгийн, ойлгомжтой аргаар, зарим тохиолдолд хүүхэлдэйн киногоор дамжуулж хүүхдийн сэтгэхүй, хүмүүжилд нөлөөлж болдог. Хүүхдийн эрхийг жинхэнэ утгаар дээдэлдэг улс оронд зөвхөн охидод л биеэ хэрхэн хамгаалахыг зааж сургах биш, хөвгүүдээ багаас нь төлөвшүүлэхийг илүү чухалчилдаг. Хэдэн настайдаа, хэнтэй бэлгийн харьцаанд орж болохыг ч хөвгүүдэд иймэрхүү аргаар ойлгуулдаг аж.

Энэ бэлээхэн туршлагыг манайд хэрэгжүүлэхэд саад болох хүчин зүйл үгүй байх. Гагцхүү санаачлага хэрэгтэй байна. Ирээдүй хойчоо зөвхөн эцэг, эхэд нь даатгаж орхидог энэ уламжлалыг халж, сургууль, цэцэрлэгийн орчинд тэднийг хүн болох үндэс суурийг тавьж өгөхг үй бол энхрий үрс минь бэлгийн хүчирхийлэлд өртөж, хорвоог зүхсээр байх биш үү.

Х.Хулан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан