Швейцарийн засгийн газрын хүсэлтээр тус улсын UBS банк гол өрсөлдөгч, үйл ажиллагаа нь доголдолд ороод буй Credit Suisse банкийг 3.15 тэрбум доллароор худалдаж авахаар болжээ.
167 жилийн түүхтэй Credit Suisse банкийг аврах хэлэлцээ амралтын өдрүүдээр үргэлжилсэн байна. Талууд даваа гарагт биржийн арилжаа нээхээс өмнө хэлэлцээгээ дуусгахыг эрмэлзжээ. Эхэндээ банкууд нэгдэх нь тэдний ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзсэн байна.
Харин тус улсын төв банк болох Швейцарийн Үндэсний банк Credit Suisse-ийг өрсөлдөгч нь худалдаж авах нь банкны системд итгэх итгэлийг сэргээж, банкны хямралаас зайлсхийх хамгийн сайн арга зам гэжээ. "Энэ онцгой нөхцөл байдалд санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, Швейцарийн эдийн засгийг хамгаалах шийдэл оллоо" гэж тус улсын Төв банк мэдэгдсэн байна.
Credit Suisse нь дэлхийн банкны системд чухал ач холбогдолтой 30 гаруй банкны нэг юм. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Silicon Valley Bank болон Signature банк асуудалтай болсноо зарласны дараа Credit Suisse алдагдалтай байгаагаа зарласан байна. Тус банк олон жилийн турш асуудалтай байсан бөгөөд ашиггүй ажилладаг байсны зэрэгцээ мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байв.
Эх сурвалж: ВВС