Илтгэгч: Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө!
Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Бидний санаачлагыг дэмжин хамтран ажилласан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газар, Японы Хүүхдийг ивээх сан, НҮБ-ын Хүүхдийн сан, GO HELP Олон улсын байгууллагад талархал илэрхийлье.
Хүний хөгжлийн онцгой үе-хүүхэд нас. Хүүхэд эх орны маань маргааш, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа. Иймээс хүүхдэд мэдрэмжтэй хууль эрх зүйн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хуралд “Хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих” бүлэг байгуулагдан ажиллаж байна. Бид хүүхэд хамгааллын тогтолцоог сайжруулж, хөгжлийн бодлогын шинэчлэлд гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тусгах, “Гэр бүлийн тухай” хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, хүүхдийн оролцоо, тэдний дуу хоолойг анхааран сонсч, дэмжин бодлого, төлөвлөлтөндөө анхаарал хандуулан ажиллаж байна.
Хүүхдийг аливаа эрсдэлээс хамгаалах, хариуцлагад сургах, хүүхдийн идэвхтэй оролцоог гэр бүлийн түвшинд хангах, тэдний хүмүүжил төлөвшлийн асуудлыг төрийн бодлогын цөмд байлган хүүхдийн үгийг сонсож, тэдний өмнө тулгамдаад байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх нийгмийн захиалга, зайлшгүй хэрэгцээ, байна.
Хүүхэд бүрийг эцэг эхтэйгээ, тэднийхээ хайр халамжинд хүмүүжин иргэний төлөвшил олох, нийгэм, гэр бүлийн дэмжлэгт орчныг бүрдүүлэхэд өнөөдрийн “Хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх боломж” нээлттэй хэлэлцүүлэг чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна. Хүүхдийн дотнын анд нийгмийн ажилтан, багш, сэтгэл зүйч, судлаач, хүүхдийн байгууллага, хөдөлгөөний төрийн болон төрийн бус байгууллагын үе үеийн ажилтнууд, эцэг эхчүүдээ энэхүү нээлттэй хэлэлцүүлэгт урьсан байгаа.
Бид хүмүүнлэг, ардчилсан нийгэмд ирээдүй хойч өсвөр үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, бусдад туслах сэтгэлтэй, нийгмийн хариуцлагатай, өөрийн үзэл бодолтой болгон төлөвшүүлэх нөхцөлийг бүрдүүлэхээр НҮБ-ын конвенцийг хүлээн зөвшөөрч нэгдэн орсон анхны улс орнуудын нэг билээ. Манай улс Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогоор гэр бүлийг бат бэх байлгах, үр хүүхдээ аюулгүй орчинд эрүүл саруул өсгөж, хөгжүүлэх, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авьяас чадвараа хөгжүүлэн, сурч боловсрох эрмэлзэлтэй, бүтээлч, хариуцлагатай, хувь заяандаа эзэн иргэнийг хүмүүжүүлэн, төлөвшүүлэхээр бодлого, үйл ажиллагаагаа тодорхойлсон ард түмэн. Хүнээр хүн хийх уламжлалт арга барилаар үр хүүхдээ зөв хүмүүжүүлэн, төлөвшүүлэх иргэн бүрийн үүрэг, оролцоог ч тодорхойлсон байдаг.
Даяаршиж буй дэлхийн хамтын нийгэмлэгийнхний эрэлт хэрэгцээ, нийгмийн захиалга нь болсон дээрх шинжийг өсвөр залуу үеийнхэнд төлөвшүүлж, хэвшүүлэхэд юуны өмнө сургууль, гэр бүл, хүүхэд залуучуудын оролцоог дэмждэг байгууллага, нийгмийн ажилтнуудын хамтын хүчин чармайлт, өнөө маргаашийг биш алсыг харж харилцан зөвшилцсөн, ухаалаг чамбай бодлого, үзэл баримтлалд суурилсан хөтөлбөр, төслийн олон талт үйл ажиллагаа онцгой чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэж байна.
Хүний хөгжил нь улс орны хөгжлийн суурь бөгөөд гэр бүлийн хөгжил, хүний хөгжил хүүхдээс шууд хамааралтай болсон энэ цаг үед хүүхдийн асуудлыг төрөөс онцгойлон анхаарч, тэдэнд зориулсан төрөл бүрийн нийгмийн суурь үйлчилгээг цогцоор хүргэх, аливаа хөрөнгө оруулалтыг ч ихээхэн нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Хүүхдээ зөв хүмүүжүүлэх, нас, бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн хөгжүүлэх нь эцэг эхчүүдийн төдийгүй Монгол төрийн гол бодлого байх учиртай. Эцэг, эх үр хүүхдээ эрүүл саруул өсгөн бойжуулж, боловсрол хүмүүжлийн зөв төлөвшилттэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн гэр бүлийн таатай орчныг бүрдүүлэхийг дэмжих явдал аливаа түвшний шийдвэр гаргагчдаасаа эхлэн байгууллага, хамт олон, эцэг эх, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, ажилтнуудын үндсэн үүрэг байх ёстой.
Өнөөдөр мэргэжлийн байгууллагын судалгаагаар сургуулийн 1000 хүүхэд тутмын нэг нь гудамжинд амьдарч, 750 хүүхэд тутмын нэг нь гэмт хэрэгт холбогдож, 500 хүүхэд тутмын нэг нь халамжийн төвд амьдарч, 26 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж, хоёр хүүхэд тутмын нэг нь сургууль гэр бүлийн орчинд зодуулж, дарамтанд орж байна. Өнгөрсөн онд дээрмийн гэмт хэрэгт 14-18 насны 89 хүүхэд хамрагдсан байна.
Статистикийн мэдээгээр өнөөдөр 0-18 насны хүүхэдтэй 523 мянган гэр бүлд 961 мянган хүүхэд амьдарч байна. Нийт гурваас дээш хүүхэдтэй 104 мянган гэр бүлд 369 мянган хүүхэд, дөрвөөс дээш хүүхэдтэй 32 мянган гэр бүлд 159 мянган хүүхэд амьдарч байна. Улсын хэмжээгээр өнчин хүүхдийн тоо 2009 онд 46 мянгад хүрсний 4683 нь бүтэн өнчин хүүхэд байна. Өрх толгойлсон ээж 82 мянга болж өмнөх оноос 5.8 хувиар өссөн байна.
Нийт 35 мянган хос гэрлэлтээ бүртгүүлж, 2,4 мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан байна. Гэрлэлт өмнөх оныхоос 3,3 хувиар, гэр бүл цуцлалт 27 хувиар өссөн байна.
Энэ мэт сэтгэл эмзэглүүлсэн олон асуудлаас үзэхэд Монгол улсад хүүхэд хамгааллын тогтолцоо, хүүхдээ хөгжүүлэх стратегийн бодлого, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудал ус, агаар мэт хэрэгтэй болоод байна.
Хүүхдийн асуудлаарх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулиа хэрэгжүүлж чадахгүй бол хүүхдээ бид хүмүүжүүлж, төлөвшүүлж чадахгүй ээ. Хүүхдийн төлөө ажилладаг, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын хариуцлага сул байна. Хүүхэд хамгааллын өнөөгийн авч байгаа арга хэмжээнүүд нь хүүхдийн хамгаалуулах эрхийг хангах, хүүхдийн өмнө шинээр үүсч байгаа бэрхшээл, орчин нөхцөлийн өөрчлөлтийн нөлөөнд бий болж буй асуудлыг шийдвэрлэх чадваргүй байна. Хүүхдэд үзүүлж буй эрүүл мэнд боловсролын үйлчилгээний чанар ч муу байна. Хүүхдийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг төрийн яамд, агентлагуудын дунд нэгдсэн бодлого, ажлын уялдаа холбоо хангалтгүй байна.
Хүүхэд гэр бүлдээ аюулгүй, амар тайван амьдрах эрх нь зөрчигдөж, олон хүүхэд гудамжинд, асрамж халамжийн газар өсч байна. Хүүхдүүд гэмт хэрэгт холбогдож, хорих ял эдлэн, хүнд хөдөлмөр эрхэлж, гэр орон, сургууль, цэцэрлэг, асрамж халамжийн төв, гудамж талбай, хорих анги урьдчилан саатуулах байранд, өөрөөр хэлбэл байгаа бүх орчиндоо хүчирхийлэл, дарамт, үл хайрах байдалд өртөх эрсдэлтэй байна.
Харьд одсон эцэг эхээ санаж бэтгэрэн эмээ өвөө, хамаатан садны асрамжинд амьдарч байгаа, гэр бүл, аж амьдралынхаа төлөө ачааны хүндийг үүрч яваа цөөн бус үрс минь гэр бүлийн асуудал эзэнгүйдсэний үр дагавар болсоор байна. Хүүхэд багчуудын дунд хэдий хичээл сурлагадаа сайн ч ёс зүйн хувьд доголдолтой, хүмүүжил төлөвшил тааруугаараа дуудуулах нь ч багагүй байна.
Хүүхдүүд архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх, биеэ худалдах, самуурах зэрэг манай нийгэмд болгоомжилбол зохих хорт муу үйл хүүхэд залуучуудад халдварлан тархаж байгаад сэтгэл зовохгүй байх эрх бидэнд алга. Хэн нэгний саваагүй шохоорол, болгоомжгүй үйлдэл, хэнэггүй, хариуцлагагүй зан авир түүнийг өөрийг нь төдийгүй бүхэл бүтэн улс орноо ч аюулд учруулж болзошгүйг иргэн бүр мартах ёсгүй.
Ирээдүйн иргэдийг багаас нь хүмүүжүүлэн төлөвшүүлэх үйл явц нь тухайн улс орны цаг хугацаа, орон зай, нарийн арга барил, ур чадвар, эв зүй шаарддаг улс үндэстний эрх ашигтай холбоотой амин чухал асуудал байдаг. Хүүхдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч алдааг нь бус амжилт, ахиц өөрчлөлт, эерэг хандлагыг нь урамшуулан хүүхдийн хөгжил, хүмүүжил төлөвшлийг цогц байдлаар үнэлэх нь боловсролын байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн үр дүн байх ёстой. Аливаа нийгэмд сургалт нь хүүхэд багачууд өсвөр үеийг сурган хүмүүжүүлэх бие хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх, нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Сургалтаар дамжин хүүхэд нийгэмд ажиллаж амьдрах чадвартай, иргэн бие хүн болж, төлөвшдөг.
Хүүхдийн хүмүүжин, төлөвшиж буй хандлага түүнд гарч буй ахиц дэвшлийг үнэлж, энэ явцад эцэг эхийг татан оролцуулах, хэрэгтэй. Хэрхэн яаж үнэлэх нь төвөгтэй асуудал байж болох авч өнөөгийн сурагчийн үнэлгээтэй адилгүй юуны түрүүнд хүмүүжил төлөвшлийг үнэлэх шаардлагатай гэдэг нь боловсролын шинэчлэл дэх амьдралаас ч урган гарч буй тулгамдсан асуудлын нэг мөн. Багш нарт эерэг хүмүүжлийн аргыг эзэмшүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлаар мэргэшсэн нийгмийн ажилнуудыг бэлтгэх, Их дээд сургуулиудын хөтөлбөрт тусгах шаардлага ч байна.
Хүүхдийн хүмүүжил төлөвшлийн асуудлыг харилцааны хандлагад тулгуурлан сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа, эцэг эхийн дэмжлэг, олон нийтийн оролцоог нягт уялдаатай авч үзэх амьдралын хэрэгцээ байна. Орчин цагийн чанартай боловсролоор дамжуулан хүүхдийг өөртөө болон бусдын өмнө хариуцлага хүлээж чаддаг, бие даасан бүтээлч соёлжсон иргэд болгон хүмүүжүүлэх явдал өнөөдөр тулгамдаад байна. Цаашид хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн бодлого, үйл ажиллагааны талаар зайлшгүй авч хэрэгжүүлж болох боломжуудын талаар та бүхэнтэй санал бодлоо хуваалцахыг хүсч байна.
Үүнд:
Гэр бүл хүүхдийн асуудлаарх тэргүүлэх чиглэлээ зөв эрэмбэлэх, салбар хоорондын үйл ажиллагааг идэвхжүүлэх, удирдлага менежментээ сайжруулах;
Хүүхдийн эрхийн наад захын стандарт, журмыг тогтоох шаардлагатай байна. Стандарт журам тогтооход хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд чухал үүрэгтэй оролцох;
Хүүхдийн талаар бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл явцад тэдний санаа бодол, хөгжиж байгаа авьяас чадварыг заавал харгалзан, хүүхдийн бодитой оролцоог дэмжих;
Хүүхдийн нэр хаягтай байгууллагууд хамтран ажиллаж, хүн хүч, хөрөнгө мөнгөө нэгтгэн ажиллах;
Олон нийтэд түшиглэсэн хүүхэд хамгааллын механизмыг дэмжин дэлгэрүүлэх;
Багшийн үйл ажиллагааг хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн үзүүлэлтээр дүгнэдэг болгох;
Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, амрахад зориулсан үйлчилгээний хэлбэрүүдийг өргөжүүлэх;
Хүүхэд залуучуудад зориулсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн танин мэдэхүйн нэвтрүүлгийн тоо чанарыг дээшлүүлж, тэдний мэдээлэл олж авах боломжийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсрол, оюунаа хөгжүүлэх, хүнлэг сэтгэл, зөв хүмүүжил төлөвшилттэй болгоход дэмжих зэргээр бидний ойрын хугацаанд хийж болох олон асуудал байна.
Улс орны маань ирээдүй болсон хүүхэд ,залуучуудаа ухаалаг хүлээцтэй, аливаад хариуцлагатай, бүтээлч, боловсролтой, эх оронч иргэн болгон төлөвшүүлэхээс ихээхэн зүйл шалтгаална. Бидний илтгэлийг хэлэлцээд үнэтэй санал, зөвлөмжөө гаргана гэдэгт найдаж байна. Та бүхнийг нээлттэй хэлэлцүүлэгт идэвхтэй оролцон, хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн асуудлаар олсон өөрсдийн баялаг туршлагаасаа хуваалцан, үнэтэй санал, онолоо хэлэхийг хүсч байна.
Анхаарал тавьсанд баярлалаа.