Саяхнаас махны үнэ нэмэгдэж, өнгөрсөн хавар тохиолдсон зүйл давтагдах вий хэмээх сэрэмжлэхэд хүргэсэн.
Махны үнэ нэмэгдэх болсон шалтгааныг хятадууд их хэмжээгээр бөөндөж авсантай холбон тайлбарлаж байв. Тэгвэл махны үнэ ямар байгаа, цаашид хэрхэх талаар худалдаачдаас тодрууллаа.
ҮХРИЙН МАХ ИЛҮҮ ҮНЭТЭЙ БАЙНА (“Барс”худалдааны төвийн худалдагч Д.Буд)
-Сүүлийн өдрүүдэд махны үнэ хэр нэмэгдэж байна вэ?
-Махны үнэ өндөр байна. Үхрийн ястай мах 4700, хонь 3700 хүрсэн. Цул махны үнэ өндөр байгаа. Дунджаар 500-800 төгрөгөөр өссөн. Харин ястай махны үнэ харьцангуй гайгүй.
-Үхрийн мах нэлээд үнэтэй байна?
-Ер нь бүх төрлийн махны үнэ өссөн. Үхрийн махны ханш их өндөр байна. Өглөө мах авах гээд очихоор хужаа нар нь сайн махыг шилээд авчих юм. Мах ховордоод ирэхээр муу мах нь үнэд орох юм.
-Мах ховордож байгааг хүмүүс хятадуудтай холбож тайлбарлаж байсан?
-Хужаа нар мах их хэмжээгээр аваад үнийг өсгөж байна. Мөн орон нутгаас орж ирэх махны хэмжээ багассантай ч холбоотой. Нийслэл рүү мах оруулдаг аймгуудад шүлхий гарсан болохоор тэр байх л даа.
-Худалдан авалт хэр байгаа бол?
-Үнэ нь өсөөд хүмүүсийн мах авах чадвар буурсан.
БӨӨНИЙ ҮНЭ НЬ НЭМЭГДСЭН (Дайвар бүтээгдэхүүний худалдагч Г.Цэцэгдолгор)
-Дайвар бүтээгдэхүүний үнэ ямар байна вэ?
-Махны үнэ дагаад дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг. Өнгөрсөн жил элэг кг нь 500 төгрөг байсан бол энэ жил 800 болох жишээтэй. Гүйлгээ бүр нам болсон. Өдөрт хоёр ширхэг элэг зарж байна. Үхрийн гүзээний бөөний үнэ 800-1000 төгрөгөөр нэмэгдэж, бөөний үнэ нь 1500-2000 болсон.
-Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад үнэ нь эрт нэмэгджээ?
-Үнийн хувьд хаврын ханштай ижил болсон. Энэ жил дайвар бүтээгдэхүүний ханш эрт нэмэгдсэн. Уг нь өвөл хямд байдаг юм.
-Дайвар бүтээгдэхүүн болон махны олдоц хэр байна вэ. Мах ховор болоод үнэ нь нэмэгдээд байна уу?
-Ноднин үхрийн цул мах 3000 байсан бол одоо 5000 төгрөг давчихсан. Бөөний үнэ нь хаврын махны үнэтэй адил болчихлоо. Харин махны олдоцын хувьд ойрын 2-3 хоногт арай гайгүй болж байна. Энэ сарын эхээр ч мах олдохгүй хүнд байсан шүү. “Хүчит шонхор” худалдааны төвийн махны ченж нар үнийг хөөргөж байна. Мөн Хятадаас гадна Турк, Орос, Казахстан руу мах ихээр гаргадаг болсон байна лээ.
-Хэрэглэгчдийн махны хэрэгцээ хэр байна?
-Буурсан. Гүйлгээ муу байна. Өдөрт нэг үхрийн махыг хоёр лангуун дээр зардаг байсан бол одоо зарагдахгүй юм. 2-3 хоног болж байж арай ядан зарж байна.
“ХҮЧИТ ШОНХОР” ЗАХЫНХАН ҮНЭ НЭМЖ БАЙНА (“Бөмбөгөр” худалдааны төвийн худалдагч Н.Батбаяр)
-Махны ханш хэр байна вэ?
-Хонины мах кг нь 3800, ямаа 3000-3600, үхэр 5200, адуу 3200-3000 төгрөгийн ханштай байна. Үхрийн махны үнэ их өндөр байна. 5000 төгрөг гараад явчихлаа.
-Үнийн өсөлт юунаас болж байгаа бол?
-Ченжүүд хамаатан, садангаараа “Хүчит шонхор” захыг эзэлчихэж. Тэд өөрсдийн зоргоор үнэ нэмж, бидэнд хүндрэл учруулж байна. Гар дамжих тусам махны үнэ нэмэгдээд л байна.
-Үнийн өсөлтөөс болоод хэрэглэгчид мах авах нь буурсан уу?
-Хэрэглэгчид хоносон мах авахгүй. Махаа их голно оо. Тэд хямдхан, сайн мах авахыг хүсдэг ч бид үүнийг шийдэж чадахгүй. Тэгэхээр худалдан авах чадвар нь буураад, худалдагчид түрээсийн мөнгөө арай ядан төлж байна. Мөн биднээс өдөр бүр шинжилгээний мөнгө гэж авдаг. Ялангуяа жижиглэнгийн махны үнэ ихээр өссөн.
-Хэдий үеэр борлуулалт гайгүй байдаг вэ?
-Ер нь борлуулалт муу болсон. Монголчууд махнаас гарч байгаа юм байлгүй дээ. Баярын үеэр ч махны гүйлгээ муу байна. Урьд нь би өдөрт таван малын мах зардаг байлаа. Одоо хоёр малын махыг арай ядан зарж байна. Мөн гадуур дуртай газраа мах зардаг болж. Тэнд шинжилгээгүй мах зарагдаж л байдаг. Ариун цэврийн шаардлага хангасан мах зардаг дэлгүүр ховор шүү.
“Барс” болон “Бөмбөгөр” худалдааны төвийн махны үнэ (кг)
Ямаа 3000-3600
Адуу 3200-3500
Хонь 3300-3800
Үхэр 4800-5200
Э.Энхцолмон http://www.niigmiintoli.mn/