gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жижиг өрөөг цэлгэр болгох нууц

Нийгэм
2012-10-08
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-10-08
Жижиг өрөөг цэлгэр болгох нууц
Сүүлийн үед хүмүүс мөнгөнийхөө боломжоос шалтгаалан зай талбай багатай нэг өрөө байрыг сонгох болжээ. Дараа нь байраа томсгох гэж гүйцгээнэ. Тэгвэл бид энэ удаагийнхаа дугаарт жижиг байрыг хэрхэн томсгох талаар зөвлөгөөг хүргэж байна. Харагдах байдлаас нь том харагдахуйц өөрчлөлт хийх боломжтой бөгөөд үүнд дизайны шийдэл чухал үүрэгтэй аж.

Та өрөөгөө яавал том харагдуулах вэ

Аль нэг өрөө тасалгааг чимэглэх материалыг зөв сонгосноор тухайн орон зай цэлгэр уудам харагдах боломжтой юм. Жишээ нь гал тогоог шалны хавтангаар ялгаж болно. Жишээ нь танай зочны өрөө ламинатан шалтай гэж үзье, тэгвэл гал тогооныхоо шаланд плита наах нь зохимжтой. Мөн ханандаа обой эсвэл нийлмэл эдээр хийсэн хавтан наах хэрэгтэй. Түүнчлэн үүдний өрөөг тусгай материалаар ялгаж өгөх хэрэгтэй. Хэт намхан харагдаад байгаа өрөөндөө босоо зураас бүхий обой ханандаа тааз тултал нь наахад тухайн ерөө өндөр болчихсон мэт харагдана.

Жишээ нь өрөөнийхөө нэг талын хананд завсрын өнгө буюу цайвар цэнхэр эсвэл цайвар ногоон өнгийн обой наагаад хажуу талын ханандаа илүү тод өнгөтэй обой ашиглаад үз. Хэрэв таазандаа судалтай обой наавал судлынх нь ширхэгийг тод өнгөтэй хана руу чиглүүлбэл бүр ч сайн том болгож харагдуулна. Жижиг хээ ч үүнд чухал үүрэгтэй юм. Ламинат болон хулдаасыг уртааш нь цонхноос хана хүртэл суулгах хэрэгтэй. Хэрэв өөр чиглэлд тавьсан тохиолдолд тухайн өрөө жижиг харагддаг.

Өөрөөр хэлбэл гацуур модны шилмүүс шиг байрлалаар паркетан шалыг тавих юм бол нарийхан өрөөг мөн л томсгож өгнө. Хэрэв та шалаа паркетаар бүрэхээр шийдсэн бол нэг зүйлийг мэдэж байхад илүүдэхгүй. Өргөн ширхэгтэй паркет тухайн тасалгааг жижигхэн мэт болгодог бол нарийхан ширхэгтэй паркет эсрэгээрээ өргөн харагдуулдаг. Бидний амьдардаг байр дэндүү давчуу байна хэмээн гомдоллоход хамгийн их нөлөөлдөг тасалгаа бол үүдний өрөө. Үнэхээр ч угсармал нэг өрөө байрны үүд орчим ердөө нэг хавтгай дөрвөлжин метр бүхий өрөө л байдаг. Ингэхийн тулд бас л дизайны арга барил чухал шаардлагатай юм. Түүнчлэн тавилга сонгохдоо том тольтойг нь сонгох хэрэгтэй. Шүүгээ авах бол хаалга нь нээгддэг биш гүйдэг хаалгатай байвал таны өрөөний орон зайг багагүй хэмнэх болно. Том дөрвөлжин толь таны таазыг өндөрсгөж бага зэрэг том мэт харагдуулна.

Угаалгын өрөө яавал саруулхан болох вэ

Том ширмэн ванны оронд жижигхэн зай эзлэх шүршүүр тавьж болно. Энэ өрөөнд тодорхой хэмжээний зай гаргахад ханандаа байрлуулсан дүүжэн сантехник чухал үүрэгтэй юм. Ингэснээр бохирыг зайлуулагч усны сав гэх мэтийн ил байдаг зүйлийг хананд нууж болох талтай. Дүүжин угаалтууртай ч гэсэн ханандаа бүх хоолойг нь нуух боломжтой юм.

Гал тогоог "Г" үсгэн хэлбэртэй тавилга том харагдуулдаг

Жижиг гал тогоог томруулах хамгийн зөв хувилбар бол “Г үсгэн хэлбэртэй тавилгыг сонгох эсвэл тавилгаа нэг эгнээнд оруулан байрлуулах юм. Нэг эгнээний тавилгатай болох гэж байгаа бол угаалтуурыг голд нь байрлуулж, плитка болон хөргөгчийг ойролцоо байрлуулах хэрэгтэй. Харин зуух болон угаалтуурын хооронд бага зэргийн ажлын тавцан бий болговол зөвхөн хоол хийдэг өрөөнөөс гадна хоолоо идээд сууж байхаар тохижуулж байгаа нэг хэлбэр юм. Тэрхүү тавиураа хоол идсэнийхээ дараа хураагаад авчих боломж-тойгоор хийнэ шүү дээ. Манайхны гол дутагдал байдаг, Гал тогооны өрөөнд нүсэр том хөргөгч сонгодог.

Энэ нь зай талбай хэмнэлтэд болон өрөөний зохицолд тохиромжгүй харагддаг гэдгийг санах нь зүйтэй юм. Энэ зэргийн энгийн хялбар аргуудыг хүн мэддэг юм шиг хэрнээ хэрэгжүүлдэг нь ховор.

Гаднах тагтаа байртайгаа нийлүүлж болно

Тагтыг байртай нийлүүлэх нь хамгийн энгийн төдийгүй хямд төсөр аргаар байраа томсгох арга юм, Манайхны том байртай баячууд ч тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс байртайгаа тагтаа нийлүүлдэг болоод байгаа. Гэхдээ энэ нь их хялбархан мэт харагдах боловч үнэн хэрэгтээ нэлээн хүнд ажлын нэг юм.

Тагтыг өөрчлөх гурван хувилбар байдаг. Зүгээр нэг шиллээд орхих хязгаарлалтын байгууламжийг дулаалгатай болгож бусад тасалгаатай нийлүүлэх, тусгай өрөө болгон засч янзлах гэсэн хувилбарууд байдаг. Хэрэв тасалгаа болгоно гэвэл ямар нэгэн хэмжээгээр гадна талын ханыг нураах шаардлагатай тулгардаг. Тагтыг нийлүүлэх ажиллагаа технологийн хувьд их хүнд ажил бөгөөд мэргэжлийн хүмүүстэй заавал ярьж зөвлөгөө авах шаардлагатай байдаг. Ийм ажил хийх гэж байгаа хүмүүст тагт их амархан нэг өрөө болоод хувирчихна гэж бодогдоод байдаг юм шиг байгаа юм. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг дахин хэлмээр байна.

Тагтны үндсэн зориулалт нь гал түймрийн осол аюул гарсан тохиолдолд хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх нэгэн хэрэгсэл болгохоор засч янзалсан байдаг. Гэтэл сүүлийн үед айлууд зай талбайгаа томсгох зорилгоор өөрчлөн засдаг болсон нь ямар нэгэн хэмжээгээр амиа аврах боломжоос татгалзаж байна гэсэн үг юм. Ер нь тагтыг өрөө болгон засахад даацын хананд их бага хэмжээгээр нөлөө үзүүлнэ. Бүх зүйл байшингийн загвараас хамаардаг.

Жишээ нь, тоосгоор хийсэн олон давхар байшинд даацын хана бол голдуу гадна талын хана байдаг. Хэрвээ та их бага хэмжээгээр даацын хананаас нурааж байгаа бол заавал тулгуур хийж өгөх шаардлагатай. Ингэхийн тулд нэгээс хоёр багана босгох шаардлагатай. Харин угсармал болон блокоор барьсан байшинд хучилтын хавтангийн үргэлжлэл болгож цонхны хэсэг даацын хана болж өгнө.

Хэрэв цонх болон тавцангийн хэсгийг зайлуулах тохиолдолд хучилтын хавтангийн бат бөх байдал алдагдаж эхэлдэг. Харин төгсгөлд хэлэхэд хавтанд хүчтэй нөлөө үзүүлж болохгүй. Тиймээс шиллэх гэж байгаа тохиолдолд доод хэсэгт карказан эсвэл хөөсөн бетон блокоор өрөлтийг хийж гүйцэтгэвэл тохиромжтой. Ашиглалтын явцад тагт байсан тэр газарт хүнд зүйл байрлуулж, хэрхэвч болохгүй.

Хэрэв та шиллэлтийг буруу хийж гүйцэтгэсэн тохиолдолд зэргэлдээх айлуудын тагт зузаан мөсөн бүрхүүлээр хучигдах болно. Мэдээж хэрэг үүнээс болоод хөршүүдтэйгээ зөрчилдөхөд хүрч болзошгүй юм. Өөр нэгэн зүйл бол халаалтын системд өөрчлөлт оруулах явдал. Тагтыг дулаан болгох үүднээс халаалтын хоолой татаж, нэмэлт радиатор тавих шаардлагатай болдог. Үүнээс болж дулаалгын шугамд өөрчлөлт гарч болзошгүй юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан