-Долдугаар сарын нэгний үймээнд улс төрийн гол хүчнүүд буруутай. Тиймээс хариуцлагаа хүлээх цаг нь болсон-
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшин энэ удаагийн парламентад суудал эзэлсэн З.Алтайтай улс төрийн хүрээнд үүссэн цаг үеийн сэдвээр хөөрөлдсөн юм.
-Долдугаар сарын 1-нд болсон үймээнтэй холбогдуулж Ардчилсан намын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хууль санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж эхэлсэн. Үүнд та байр сууриа илэрхийлнэ үү?
-Энэ өдрийн үйл явдалд оролцсон иргэдийг төр засаг өршөөх үү, эс өршөөх үү гэдэг асуудал чухал юм. Тэгэхээр хүн бүр "Хар мягмар гариг"-т болсон үйл явдлыг тайвнаар эргээд бодож үзье. Мэдээж монгол хүн төдийгүй дэлхий нийтээр энэ үйл явдлыг харсан. Тодруулбал, Монгол Улсын түүхэнд урьд өмнө хэзээ ч болж байгаагүй тийм л аймшигтай юм болж өнгөрсөн. Магадгүй хэдхэн цагийн дотор гэх үү дээ. Үүгээр юу хэлэх гээд байна гэвэл дээд, доод шатны төдийгүй жирийн иргэд өөртөө ганцхан асуултыг тавьж үзэх ёстой. Энэ нь "Эл үймээнд оролцсон иргэдийг өршөөж болох уу" гэдэгт анализ хийж үзэх шаардлагатай гэсэн үг. Гэхдээ би боддог юм. Иргэд сонгууль будилаантай боллоо гэж Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу үзэл бодлоо илэрхийлээд тарцгаасан. Харин "хөшигний цаана" улс төрийн хүчний хэдэн нөхөд үймээнийг ашиглан бүх зүйлийг бужигнуулсан шүү дээ, ний нуугүй хэлэхэд.
Гэхдээ энд бас нэг өрөөсгөл юм ажиглагдаж байна. Учраа мэдэхгүй бацаанууд хорчин ах нарыгаа дагаж юунд орооцолдоод байгаа билээ. Тэгэхээр эдгээр хүүхдийг яршиг даа гээд зүгээр үлдээчихмээр байгаа юм. Яахав бөгсөн дээр нь алгадаад "Дахиад чи хэрнээсээ хэтэрсэн явдалд гар дүрэв ээ" гэж хэлээд төр өршөөчих хэрэгтэй. Тэр муу учраа мэдэхгүй бяцхан амьтдыг хар нялхаар нь "аавын хаалга" татуулаад яах вэ. Гурван жилийн дараа эргээд л Монгол Улсад ямар хүн болж гарч ирэх нь ойлгомжтой. Мөн хөөрхий цагдаа нар үймээний үеэр хэн нэгэнд зодуулаад босох тэнхэлгүй уначихсан байхад дээрээс нь дэвсэлж байгаа араатныг төр засаг өршөөх ёстой юм уу. Нийгэм тэр чигээрээ цагдаа хүн буудсан учраас буруутай гэж яриад байгаа. Эцсийн эцэст цагдаа гэдэг чинь бидний адил хүн биш юм уу. ёстой л чиний, миний үр хүүхдээс ялгаа юу байна вэ. Тэгэхээр энэ бүгдийг төр засаг мэргэн ухаандаа ялгаж, салгах хэрэгтэй.
Хэрвээ эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн бол хууль журмынхаа дагуу бүгдийг шийдэх ёстой гэдгийг хэлмээр байна. Тэгээд ч тухайн хүн ямар нэгэн асуудал үүсгэсэн учраас л ял сонсч байгаа нь ойлгомжтой. Түүнээс төр сохорсон биш жагсаалд оролцсон болгонд шийтгэл хүлээлгээгүй гэдэгт итгэлтэй байна. Хамгийн гол нь жагсаалд оролцсон хүмүүсийг массаар нь хоморголон өршөөнө гэдэг байж болохгүй асуудал. Тэгвэл яах гэж Монгол Улсад төр, хууль, цагдаа, шүүх байдаг юм бэ. Түүнчлэн дараа дараагийн жагсаал болоод иймэрхүү байдал үүсэхэд бас л Өршөөлийн тухай хууль батлах уу. Яахав муу амлаж байгаа юм биш. Дахиад жагсаал болоход оролцсон хүмүүст муу нөлөө үзүүлнэ шүү дээ.
-Улс төрийн гол хүчнүүдийн удирдлага жагсаалын үеэр олон түмнийхээ өмнө гарч учир байдлаа хэлсэн бол ийм аймшигтай юм болохгүй байсан гэж хүмүүс хэлж байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Жагсаалын үеэр нөхцөл байдал ямар аймшигтай байсан билээ. Зүгээр л зурагтаар үзэхэд өөрийн эрхгүй зүрх шимширч, айж суусан. Тэгэхэд төр засгийн өндөрлөгүүдийг ард түмнийхээ өмнө гарах ёстой байсан гээд л өнгөрсөн хойно нь орилоод байх юм. Хэдийгээр С.Баяр Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, МАХН-ын дарга гэх мундаг алба хашдаг боловч үнэн чанартаа тэр чинь бидний адил хүн шүү. Хэн ч гэсэн үр хүүхэддээ ганц жил ч болов харагдаж, амьд явъя гэж бодох нь зөв биз дээ. Тэгэхэд чинь тэр аймшигтай чулуун мөндөр бууж байгаа масс дотор хэн ч би мундаг том хүн гээд гарч ирэхгүй нь ойлгомжтой юм биш үү. Тэгээд ч жагсаалын үеэр С.Баярыг хамгаалж Төрийн хамгаалалтын алба зохих үүргийн дагуу олны өмнө гарч ирэхгүй байсан. Үнэхээр эл хамгаалалтын дөрөвхөн залуу юу хийж чадах юм бэ. Эцэст нь хэлэхэд, үймээний гол турхирагч хэн байв. Бидний хүндэлж байсан намын хувьсгалчид байсан биз дээ. Тэгээд ч асуудал үүсэхэд бүгд л утсаа салгаад алга болсон байсан. Харин онц байдал зарласны дараа хэдэн нөхөр хошуугаа цухуйлгаж "Би тэнд, энд байсан" хэмээн биеэ өмөөрч байсныг ард түмэн мартаагүй байх.
-Овоо босгоогүй бол шаазгай юу гэж суух вэ гэдэг үг ч байдаг. Тэгэхээр жагсагчдын масснаас айгаад иргэнийхээ амийг алдаж байгаа нь бас л тиймхэн юм л даа?
-Сонгууль шударга, будилаантай болох үндсийг үнэн чанартаа улс төрийн бүх намууд л хийсэн шүү дээ. Сонгуулийн сурталчил-гааны үеэр ихэнх нь мөнгө тарааж, иргэдийн үзэл бодлыг луйвардсан. Харин гол дүрд нь хэн тоглосон билээ. Тэгэхээр энэ бүхний хариуцлагыг улс төрийн гол хүчнүүд үүрэх цаг нь болсон.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдалд хандуулах уу. Парламентад цорын ганц бие даагчийн хувьд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар ямар
байр суурьтай байна вэ?
-Өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөр өнөөдөр ч хэрэгжээгүй байна. Жишээ нь "40 мянган айлын орон сууц" хөтөлбөр хаана хэрэгжиж, хэн түүнд нь амьдраад байгаа юм. Зүгээр л мөнгөний боломжтой хэдхэн айл байраа сайжруулж, өөр байранд орсон нь нийгэмд гарч байгаа бодит дэвшил мөн үү. Тэгэхэд дахиад л 100 мянган айлыг орон сууцанд оруулна гээд амлаад байх юм. Тэр мөнгө хөрөнгө нь ч хаана байна. Тэгээд ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг үг байдаг байх шүү. Дэлхийн эдийн засгийн байдал ямархуу байгаа билээ. Үүнийг дагаж л амныхаа хэрээр дуугарна уу гэхээс бид ямар дотооддоо ганц ширхэг хадаас ч үйлдвэрлэж чадах биш дээ. Хүссэн, хүсээгүй л дэлхийн хямрал хаашаа нүүнэ бид тийшээ дагах нь жам. Тийм учраас хий хоосон мөрөөдлөөр ард түмний толгойг угаах нь буруу.
-Улс төрийн гол хүчнүүд УИХ-ын сонгуулийн үеэр амласан сая буюу сая 500 мянган төгрөгөө өгч чадах болов уу. Уг нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан байсан?
-Энэ бол шоу байсан. Тэгээд ч улс төрийн гол хүчнүүд татвар төлөгчдийн мөнгийг намаасаа өгөх гэж байгаа юм шиг амладаг нь буруу. Тиймээс эл хоёр нам шударгаар ард түмнийг хуурсан гэдгээ хэлээд, уучлалт гуйх хэрэгтэй. Яахав үнэн юм үнэнээрээ сайхан болохоор хоосон хэтэвчээ гаргаад үзүүлчих нь оносон хэрэг болно доо. Тэр ч бүү хэл би өнгөрөгч долоо хоногт Дархан, Эрдэнэтээр яваад ирлээ. Иргэд энэ асуудлыг чухалчлан асууж байсан. Хариуд нь би "Улс төрийн гол хүчнүүдийн сэрүүн зүүд" гээд хэлчихсэн чинь намайг бараг барьж авч зодох нь ээ. Үнэн хэрэгтээ хэзээ ч энэ амлалт биелэхгүй гэдгийг баттай хэлж чадах байна.
-Хөдөө ямар ажлаар яваад ирсэн юм бэ?
-Мэргэжлийн сургалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирлээ. Манай улсын ихэнх залуус дээд боловсролын дипломтой болчихсон. Тэгэхээр бидний хэлдгээр хар ажил буюу нарийн мэргэжлийн ажлыг хэн хийх юм бэ. Яахав энэ бүхний цаана магадгүй эцэг, эхийн буруу үзэл бодлоос шалтгаалж байгаа юм. Яагаад гэвэл аав, ээж нар хүүхдээ хар ажил хийлгэхгүй, ямар ч байсан дээд боловсролтой хүн болгоно
хэмээн байдгаа гөвдөг нь нууц биш. Харин хүүхэд нь дөрвөн жил мөнгөний машин гэгдэх хувийн сургуульд угаагдаад, дипломын гол болон нийгэмд ямар ч хэрэггүй бүтээгдэхүүн болон хувирдаг. Хэн ч түүнийг ажилд авахгүй. Тэгээд ч өөр ажил хийе гэхээр чадвар байхгүй. Түүнчлэн муу ч гэсэн нөгөө муу дипломоо бодоод бас дээд мэргэжилтэй гэсэн тэнэг сэтгэхүй нь дийлээд ингээд л ажилгүйчүүдийн эгнээнд хүссэн, хүсээгүй орох л болдог. Энэ бүгдийг аав, ээж нь хөглөөд өгчихсөн болохоор яах вэ дээ. Өнөөгийн бодит амьдрал ийм л байна.
"Мянганы хөгжлийн сорилын сан"-гаас манай улсад 25.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гээд зүгээр мөнгө өгч байгаа юм. Яахав манай улсын эл байдлыг анзаарч харсан учраас шүү дээ. Тэгэхээр үүнтэй холбогдуулж УИХ-ын гишүүд хууль санаачлах гэж байгаа учраас газар дээр нь очиж танилцаад ирсэн юм.
-Байдал ямархуу байна вэ?
-Сургалт үйлдвэрийн төвүүдэд суралцагч хангалттай байна. Тэгэхээр үүнийг төрийн бодлогоор дэмжих нь зөв юм гэсэн бодол төрлөө. Намайг үүргэвч үүрээд барууны орноор аялаж байхад хамгийн өндөр цалинтай ажилчид нарийн мэргэжлийн хүмүүс л байсан. Тэр чинээгээрээ улс орных нь хөгжил ямархуу байдаг билээ.
-Ашигт малтмалын хуулийн төслийг хэлэлцэхээр улс төрийн гол хүчнүүдийн ажлын хэсэг ажиллаж эхэлсэн. Хуулийн төслийн талаар ямар бодолтой байна вэ?
-Яахав олон янзын санал дэвшүүлж байгаа юм билээ. Ний нуугүй хэлэхэд, хардах сэрдэх юм гараад л байгаа. Өмнө нь эл хуулийн төсөл дээр олон хөдөлгөөнүүд ажиллаж байсан шүү дээ. Гэхдээ миний ажиглаж байгаагаар төрийн өмчийг 51 хувь гээд хуульд заачихсан боловч үнэн чанартаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байж болно гэх юм. Хэрвээ асар их мөнгөтэй ганцхан иргэн тухайн ордыг эзэмшээд байвал төр яах ёстой гэж. Мөнгөө төлөөд, худалдаж авсан хүнийг хөөлтэй нь биш. Мөн ганцхан аж ахуйн нэгж тухайн орд газарт эзэн болоод суучихвал яах вэ гэсэн асуудал яах аргагүй хөндөгдөх байх.
-Таныхаар эл олон хувилбараас төрд хамгийн ашигтай нь аль вэ?
-Бүтээгдэхүүн хуваах зарчим. Тодруулбал, манай улсын эдийн засагт уул уурхайн салбарт хөрөнгө оруулах чадвар байхгүй. Тэгэхээр гадны нэр бүхий томоохон компанитай даруйхан найзлаад хөрөнгө оруулалтаа хийлгэж газрын хэвлийгээс гарсан ашигт малтмалынхаа ашгийг тэнцүү хуваагаад хүртэх нь хамгийн зөв шийдэл юм.
О.Сэлэнгэ