Хотын төвийн A зэрэглэлийн бүсэд, нийслэлийн хойморь болсон жанжин Сүхийн талбайн яг урд сүр дуулиан болон шав тавьсан "Blue sky tower" хэмээх Монголд л байхгүй өвөрмөц загвартай өндөр шилэн барилга хэзээ баригдаж дуусч, нийслэлийн дүр төрхийг тодорхойлохыг хүлээх хүн олон. Шөнө өдөргүй ажиллаж, барилгын ажил нэлээд эрчимтэй явж байсан "Blue sky tower"-ын барилгын ажил зогсоод удаж байгааг та анзаарсан уу. Нийслэлд баригдаж байгаа чанарын шаардлага хангаагүй стандарт зөрчсөн олон барилгын тоог уг барилга нэгээр нэмж байгааг УМХГ шалгалтаараа илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоожээ. "Blue sky tower" нь ажлын зургаасаа зөрж, стандарт зөрчин баригдаж байсан байна. Ажлын зургаасаа зөрнө гэдэг ноцтой зөрчил. Тэгэхээр нийслэлчүүдийн хүлээж байсан энэ гоёмсог сайхан барилга мөддөө ашиглалтанд орохгүй нь бололтой.