gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     5.06
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 5.06
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Талын өв залгамжлагчид” Монголоор хийсэн аяллаас эргэн иржээ

Т.Бүрэн
Дэлхийд
2015-12-24
0
Twitter logo
Т.Бүрэн
0
Twitter logo
Дэлхийд
2015-12-24

“Талын өв залгамжлагчид” төслийн оролцогчид өвлийн Монголоор аялаад эх орондоо эргэн иржээ. Тэд Алтай Таван Богд, Хотон нуураар аялсан юм.

“Нүүдэлчин ард түмэн хэрхэн аж төрдөг нь үнэхээр миний сонирхлыг татдаг байсан. Тэд хэрхэн хувцаслаж, гадаа 35 хэмийн хүйтэн, хүчтэй салхитай, зам харгуй цасаар бүрхсэн байхад орон сууцаа хэрхэн дулаалдаг нь үнэхээр сонин.

Харин аяллын үеэр бид энэ асуултынхаа хариуг олж авсан шүү. Бид Монголын казахууд амьдардаг бяцхан суурин газарт очсон. Дөрвөн гэр бүл соёл иргэншлээс тасран амьдардаг юм билээ. Бид хэдэн хоног тэдэнтэй хамт амьдарсан. Тэд ертөнцийн төгсгөлд биднээс дээр бэлтгэлтэй гэж санагдсан.

Бүх л өвлийн турш бие даасан амьдралтай бөгөөд хангалттай шатахуун, хоол хүнс, буу сум зэргийг бэлтгэсэн байсан. Цахилгаанаа нарны зайгаар гаргаж авдаг ч нэг их хэрэглээд байдаггүй. Өдөрт нэг цаг орчим радио сонсох, ойр дотны хүмүүстэй ярихын тулд утсаа цэнэглэхэд л ашигладаг юм билээ. Гэхдээ утсаар ярихын тулд ойр хавийн ууланд авирах шаардлагатай” хэмээн Антон Агарков ярьжээ. 

“Бид төлөвлөсөн болгоноо биелүүлсэн. Хотон нуур хүрэх өвлийн зам тогтоох зорилтыг бид өмнө тавьсан, тэгээд ч энэ зорилгоо биелүүллээ. Мэдээж хэрэг өвлийн Монгол гэж ямар байдгийг харахыг хүссэн. Үнэхээр өөр улс юм билээ, өөр замтай, өөр орчин тойрон, тэгээд энэ бүхэн чамайг өвөрмөц байдлаар угтан авдаг” хэмээн Александр Чернюк онцлов.

Аяллынхаа үеэр төслийн оролцогчид Хотон нуурын мөсөн дээр гэрт амьдарсан бөгөөд нүүдэлчдийн гэр ямар байдгийг, өвөл хэрхэн амьдардгийг өөрсдийн биеэр үзэж чадсан байна. Аялал жуулчлалын зургаан шат байдаг бөгөөд тэдний туулсан зам нь тавдугаар шатны буюу хүнд чиглэл гэдэгт багтдаг гэнэ.

“Талын өв залгамжлагчид” төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн олон улсын төсөл бөгөөд “Вести.ru” сайтын тусламжтай хэрэгждэг юм байна. Гол зорилго нь адал явдалт жуулчлалыг хөгжүүлэхэд Төв Ази тохирно гэдгийг харуулах явдал юм. 

Эх  сурвалж: Vesti.ru

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан