Дрон буюу нисгэгчгүй нисэх аппаратын тухай та бишгүй л сонсож, харж, магадгүй жолоодож байсан биз ээ. Тэгвэл Монгол оюутнууд, багштайгаа хамт яг тийм нисэх төхөөрөмж бүтээсэн байна.
Японы Кюүшюүгийн их сургуулийн профессор Шин Ичиро Хигашино зөвлөхөөр ажилласан юм байна
SkyMapper гэж нэрлэсэн энэхүү нисэх төхөөрөмжийн тусламжтай агаараас мониторинг хийх жишээлбэл ховордсон ан, амьтдыг хянах, тоолох, газрын зохион байгуулалт, кадастрын зураг гаргах, газар зүйн зураглал, зайнаас тандан судлах гэх мэт ажлуудыг хийж болох аж.
Хэмжээний хувьд далавчны урт нь 1,7 метр бол их биеийн хурт нь 1,3 метр юм байна. Нэг удаа бүтэн цэнэглээд 20 минут орчим нисэж чадах бөгөөд 36км/цагийн хурдтай агаарт эргэлдэх аж.
Бичлэгээс харахад хөөргөхийн тулд гараар шидэж хурд авахуулах бөгөөд төхөөрөмж өөрийгөө тогтворжуулах горимтой юм байна. Харин нислэгийн хувьд газраас гар удирдлагаар удирдах болон нисэх төхөөрөмж өөрөө автомат горимд шилжин заасан замын дагуу нисэж чаддаг аж.
Төслийн багийг ШУТИС-ын Механик тээврийн сургуулийн багш С.Манас удирдаж Инженер багш мэргэжлийн 4-р курсийн оюутан Т.Ерболат, Нисэх техникийн механик мэргэжлийн 2-р курсийн оюутан Б.Анхбаяр, Нисэх техникийн механик мэргэжлийн 2-р курсийн оюутан С.Серикжан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нисэх төхөөрөмжөө бүтээжээ.
Харин Японы Кюүшюүгийн их сургуулийн профессор Шин Ичиро Хигашино зөвлөхөөр ажилласан юм байна.
Дэлхийн технологийн хамгийн том үзэсгэлэн CES 2016 Лас Вегас хотноо зохиогдож буй эдгээр өдрүүдэд ийм гайхалтай мэдээлэл хүлээж авснаас гадна тус үзэсгэлэнд Ametros Solutions компани Монгол улсаа төлөөлөн “Гэрийн автоматжуулах систем” бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа гэдгийг дуулгая.