Шинэ он гарлаа. Олон хоног үргэлжилсэн амралтын өдрүүдээр хүмүүс ихэвчлэн гэр бүлийхэнтэйгээ хамт цагийг сайхан өнгөрүүлэхийг хичээдэг.
Яг л ийм өдрүүдэд буйдандаа тухлаад, цаг гарган үзэх сэтгэлд хоногшсон кинонуудыг санал болгохоор шийдлээ.
Жинхэнэ хайр (Actually love, 2003)
Цаг үеийн хамгийн шилдэг романтик кинонуудын нэг. "Жинхэнэ хайр" киноны найруулагч Ричард Куртис романтик жанрын киноны мэргэжилтэн хэмээн үнэлэгддэг.
"Хайр бидний эргэн тойронд хаа сайгүй байдаг. Хайр бол бодит зүйл" гэж эхэлдэг энэ киног хэдэн ч удаа үзсэн ч уйдамгүй. Эхнэр нөхрийн, гэр бүлийн, биелэгдэшгүй, нэг талын гэх мэт бүхий л хайрын тухай өгүүлдэг.
Найруулагч Ричард Куртисын 2003 онд найруулан бүтээсэн “Жинхэнэ хайр” кино нь олон алдартай жүжигчдийг нэг дор цуглуулж чадсанаараа маш алдартай юм.
Хувь тавилан (Serendipity, 2001)
Найруулагч Петер Челсомын 2001 оны бүтээл "Хувь тавилан" кинонд жүжигчин Кейт Бекинсэйл, Жон Кьюсак тогложээ.
Хувь тавилан гэж байдаг уу?, түр уулзаад өнгөрсөн хүн чинь таны насан туршын хайр ч юм билүү, хүмүүс анхны харцаар дурладагт итгэдэгүү? Энэ бүгдийг та энэхүү киноноос мэдрэх болно. Хайр дурлалаа зөн билгээрээ олсон хайрын түүх. Хайрттайгаа үзвэл зохих үнэхээр сайхан кинонуудын нэг.
Энэ бол гайхалтай амьдрал (It’s a Wonderful life, 1946)
Флипп Стерний “Гэгээнтнүүдийн бэлэг” (1939) богино өгүүллэгээс сэдэвлэсэн уг киног Фрэнк Капра кино болгон найруулж алдаршсан.
Зул сарын орой амьдралаас уйдсан Жорж Байлей амиа хорлохоор явсан ч сахиусан тэнгэрүүдийн ачаар амьдрал ямар гайхалтайг ухаарч буй тухай өгүүлнэ.
Оскарын зургаан төрөлд нэр дэвшиж, нийт 3.3 сая ам.долларын ашиг олсон.
Зул сарын баяраар хамгийн олон хүн үздэг, зурагтаар хамгийн олон удаа гардаг кино хэмээн “Guardian” бичсэн байдаг.
“Зул сарын мэнд хүргэе” (Joyneux noel, 2005)
Кристиан Карионы найруулсан энэ кинонд 1914 оны арванхоёрдугаар сард буюу Дэлхийн I дайны үеэр Франц, Шотланд, Германы цэргүүд дайн түр зогсоох гэрээ байгуулж, Зул сарын баяр хамт тэмдэглэсэн бодит түүхээс сэдэвлэсэн.
Тодруулбал энэ нь 1914 онд байлдааны баруун фронтод байсан Герман, Английн цэргүүдийн дунд болсон явдал бөгөөд Зул сарын өмнөх үдэш "Аниргүй шөнө" дууг Герман цэргүүдийн дуулж байхыг сонссон Британи цэргүүд ч мөн дагаж дуулсан гэдэг.
Ингээд зул сарын өдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ны өглөө хоёр талаас цэргүүд гарч ирснээр тэд зул сарын баярын өдөр багтсан долоо хоногийн турш бие биетэйгээ эвтэй байж, энгийн сайхнаар ярьж, мэндчилгээ дэвшүүлжээ.
Мөн бие биеэ хоолоор дайлж, бэлэг дурсгалын зүйлс хүртэл солилцож байжээ. Тэд бүр хамтдаа хөлбөмбөг тоглож байсан нь дайны үеийн зул сарын түр эвлэрэл байсан гэдгийг гэрчилж байна.
Гэсэн ч дайны бүсийн бусад хэсэгт гарч буй дэлбэрэлтийн дуу ойртох тусам тэд тушаалаа дагаж байр байрандаа очжээ.
Гэртээ ганцаараа (Home alone)
1990 онд гарч байсан “Гэртээ ганцаараа” цуврал киноны хамгийн анхны ангийг Крис Колумбус продакшны хамт олон бүтээж, Жон Хаджис найруулсан юм.
"Гэртээ ганцаараа" кино нь Кевин гэрт нь хулгай хийхээр ирсэн хоёр бүтэлгүй хулгайчыг хэрхэн чаддаг тухай гардаг. Уг инээдмийн киног хүүхэд багачууд гэлтгүй бүх насныхан сайн мэддэг байх. Анх гарахаасаа эхлээд өдийг хүртэл бидний сэтгэл зүрхэнд хоногшиж чадсан аргагүй шилдэг кинонуудын нэг билээ.
2009 онд “Гэртээ ганцаараа” кино нь бүхий л цаг үеийн хамгийн ашиг орлоготой киногоор шалгарсан юм.
“Чамайг унтаж байх зуур” (While you’re sleeping, 1995)
Чикагогийн метроны буудалд тасалбар түгээгчээр ажилладаг ганцаардмал Люси бүсгүй Зул сарын өдөр санамсаргүй тохиолоор Питер хэмээх сайхан залууг метронд дайруулах гэж байхад нь аварна.
Гэсэн ч залуу кома-д ордог бөгөөд Люси түүний сүйт бүсгүй байсан хэмээн өөртөө болон бусдад итгүүлснээр киноны үйл явдал өрнөнө.
Романтик жанрын “Чамайг унтаж байх зуур”-ыг Жан Туртелтауб найруулсан бөгөөд ердөө 17 сая доллараар бүтэж, нийт 182 сая долларын ашиг олж шуугиан тарьж байв. Сандра Баллок Люсигийн дүрээр “Алтан бөмбөрцөг”-т нэр дэвшсэн. Бүх цаг үеийн хамгийн романтик киноны жагсаалтад энэ бүтээл дээгүүрт жагсдаг.
“Туйлын галт тэрэг” (Polar Express, 2004)
Крис Аллсбургийн ижил нэртэй хүүхдийн зохиолоос сэдэвлэсэн уг кино бүх цаг үеийн хамгийн шилдэг энимэйшн, хамгийн шилдэг Зул сарын сэдэвтэй киноны тоонд зүй ёсоор багтдаг.
Найруулагч Роберт Земекисийн шилдэг ажлын нэг энэ киног анхны бүрэн дижитал кино хэмээгдэн 2006 онд Гиннесийн номд бичигдсэн.
165 сая доллараар бүтэж, 306 сая долларын ашиг олсон нь ч түүхэнд бичигдэхүйц үйл явдал.
Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Том Хэнкс “Туйлын галт тэрэг”-т нэг дор зургаан дүрд дуу оруулсан.
Америкийн кино нийгэмлэгээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 10 энимэйшн киноны жагсаалтад “Туйлын галт тэрэг” зүй ёсоор багтсан.
The family man
Найруулагч Брэтт Рэтнерийн 2000 оны бүтээл гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн кинонуудын нэг.
Гол дүрд нь Николас Кейжийн тоглосон энэхүү кино нь гэр бүлийн үнэ цэнэ, жинхэн аз жаргал гэж юу болох зэрэг хамгийн чухал сэдвүүдийг хөндөж чадсан юм.