Монгол улсын Засгийн газраас Мон-30 цахилгаан автобус хоёр ширхгийг дотооддоо үйлдвэрлэж, нэвтрүүлэх шийдвэр гаргалаа.
Энэхүү автобус нь импортын автобуснаас хоёр дахин бага үнэтэй бөгөөд ашиглалтын зардал тав дахин бага аж.
Түүнчлэн ажлын байр нэмж, агаарын бохирдлыг бууруулах сайн талтай. Нийслэлд өнөөдрийн байдлаар 1000 гаруй автобус жилд 52 тэрбум төгрөгийн шатахуун хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ.
Хэрвээ цахилгаан хөдөлгүүртэй автобус явбал зардал нь 12 тэрбум болж буурах талаар ШУТИС-ийн эрдэмтэд тооцож үзсэн байна. Энэ жилийн долдугаар сард Монгол инженерүүдийн үйлдвэрлэх цахилгаан хөдөлгүүртэй автобус сард 820 мянган төгрөгийн цахилгаан хэрэглэнэ.
Харин импортын автобус сард 3,9 сая төгрөгийн шатахуун зарцуулдаг аж.