gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     9.28
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 9.28
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ

Б.Мөнхчимэг
Спорт
4 цаг 19 минутын өмнө
Twitter logo

Гүржийн нийслэл Тбилиси хотод болсон пара жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэйчүүдийн баг хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд 44 орны 290 гаруй тамирчин оролцсоноос Монгол Улсыг үндэсний шигшээ багийн дасгалжуулагч А.Мөнхбат, С.Ядамдорж нарын удирдлага дор эрэгтэй зургаа, эмэгтэй найман тамирчин төлөөлөн өрсөлдсөн байна.

Эрэгтэйчүүдийн багийн бүрэлдэхүүнд J1 ангиллын 70 кг-д Б.Бат-Эрдэнэ, Я.Очирваань, 81 кг-д Г.Чулуунсүх, J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва, J1 ангиллын +95 кг-д Д.Ганбат, П.Эрдэнэбилэг нар багтжээ.

Монголын баг хэсгийн шатанд Япон, Туркийн шигшээ багтай таарч, хоёр өрсөлдөгчөө нэмэлт барилдаанаар ялсан байна. Тодруулбал, Японы багтай 3:3-аар тэнцсэний дараа нэмэлт барилдааны жинг сугалахад J1 ангиллын 81 кг сонгогдож, Г.Чулуунсүх дэвжээнд гарч ялжээ. Улмаар Туркийн багтай мөн 3:3-аар тэнцэхэд нэмэлт барилдааны жинг дахин сугалахад 81 кг сонгогдож, Г.Чулуунсүх өрсөлдөгчөө вазаригаар ялснаар Монголын баг хагас шигшээд шалгарсан байна. Харин финалын эрхийн төлөөх барилдаанд Гүржийн багт 0:4-өөр ялагджээ.

Улмаар хүрэл медалийн төлөө Молдавын багтай 3:3-аар тэнцсэн бөгөөд нэмэлт барилдааны жинг гурав дахь удаагаа J1 ангиллын 81 кг-аар сугалсан байна. Энэ барилдаанд Г.Чулуунсүх ялалт байгуулж, Монголын багт хүрэл медаль авчирлаа. Ингэснээр Монголын пара жүдочид багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртэж байна. Энэ удаагийн багийн тэмцээнд 10 орны баг өрсөлджээ.

Харин ганцаарчилсан барилдаанд J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Сувд-Эрдэнэ, +70 кг-д Л.Туруунаа нар тавдугаар байр эзэлж, Монголын тамирчдаас хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан