"Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенц"-ын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй “Эрвээхэйн ертөнц” түр үзэсгэлэн үргэлжилж байна.
Өнгөрсөн сарын 18-нд дэлгэсэн уг үзэсгэлэн аравдугаар сарын 20-ны өдөр хүртэл олны хүртээл болох юм. Та Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Түр үзэсгэлэнгийн танхимд үзэх боломжтой.
Монгол орны ховор, хамгааллын ач холбогдол бүхий эрвээхэйн зүйлүүдийг онцлон сурталчлах, байгаль хамгаалал, биологийн олон янз байдлын чухлыг олон нийтэд таниулах нь энэ үзэсгэлэнгийн зорилго юм.
Үзэсгэлэнд дараах зүйлсийг үзэх боломжтой:
- Дэлхийн 13 орны болон манай орны 500 гаруй зүйлд хамаарах 900 орчим эрвээхэй
- Эрвээхэйн амьдрах орчин, тархалт, онцлог болон амьдралын хөгжил
- Хээрийн судалгааны хайгуулын цуглуулгаас эхлэн музейн ховор үзмэр болох хүртэлх сонирхолтой үйл явц.