Г.Б нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дариу гаргуулах ашиг сонирхлын үүднээс, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч Д.А-н албаны чиг үүрэгтэй холбогдуулан хахууль өгсөн хэрэг гарчээ.
Уг хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Г.Б-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилээр хасаж, 2.7 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Прокурорын байгууллага есдүгээр сарын 04-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 402 хүнд холбогдох 204 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 9 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд 24 хүнд холбогдох 9 хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүллээ.
Тодруулбал, шүүхээс хахууль авах гэмт хэрэгт 4 хүнийг, хахууль өгөх гэмт хэрэгт 13 хүнийг, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт 7 хүнийг гэм буруутайд тус тус тооцож, 5 хүнд 1-12 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, 14 хүнд 2.7-10 сая төгрөгөөр торгох ял, 5 хүнд 1-3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 20 хүнд 2 жилээс бүх насаар нь нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах нэмэгдэл ял тус тус оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон нийт 119 сая төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар