Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай” хуулийн төслийг хэлэлцэж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг эрх баригч намынхны хууль бус үйлдэл хэрээс хэтэрсэн тул хариуцлага тооц хэмээгээд Ерөнхий сайд Н.Учрал итгэх үзүүлэх асуудлаа УИХ-д нэн яаралтай оруулж ирэхийг шаардлаа.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Олон улсын парламентын жишиг байдаг. Бодлогын зөрчил гарвал өөртөө итгэл үзүүлэх асуудлыг тавьдаг ба итгэл үзүүлэх бол бодлого цааш үргэлжилж, үгүй бол дагалдаж оруулж ирсэн хуулийг хэлэлцэх шаардлагагүй байдаг. ЗГ-ын кабинет ямар байдалтай байгааг ард түмэн харж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Очирбат "Ямар нэгэн төсвийн мэргэжилтэн, судлаач, аудитын анализгүйгээр шууд дур зоргоороо нэг тоо оруулж ирж байна. Ерөнхий сайдтай холбоотой буюу хувийн сургуультай холбоотой асуудал гарч ирсэн. Дахиад өнөө өглөө 50 тэрбум төгрөгийн асуудал үүссэн. Тиймээс манай намаас задаргааг нэхнэ, Боловсролын яам, Сангийн яам дээр ажиллана. Баримттай гаргаж ирнэ. Яамны боловсруулсан материал угаасаа эксел файл дээр явагддаг. Тэрийг нь өргөдлийн байнгын хороон дээр УИХ-ын гишүүд шахсаар байгаад оруулж ирэн, нийгэмд ил болгохоор "Эксел файлаар намайг харлуулах гэлээ" гээд уурлаад байх юм.
Ийм зүйлийг Ерөнхий сайд маань ярьж болохгүй. Гишүүн, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга, Цахим хөгжлийн сайд, одоо Ерөнхий сайд бөгөөд олон ч төсөв, хууль баталсан хүн өөрөө хууль зөрчиж төсөв оруулж ирж байгаа бусармаг зүйлээс АН ард иргэдтэйгээ нийлж салах ёстой гэсэн байр суурьтай байна.