World Cleanup Day нь дэлхийн улс орнуудын иргэд, төр нийгмийн байгууллага, хувийн хэвшил, их дээд сургууль зэрэг олон нийтийг нэгтгэн хог хаягдал, бохирдлыг бууруулах, орчныг цэвэрлэх, хог хаягдлын талаарх зөв дадлыг бий болгох зорилготой дэлхийн хэмжээний хөдөлгөөн юм.
Монгол улс зургаа дахь жилдээ “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тэмдэглэж, бүх нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна. 2018 оноос тэмдэглэх болсон энэхүү сайн дурын хөдөлгөөн нь дэлхий нийтийг хамарч 2024 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблей албан ёсны олон улсын өдрүүдийн нэг болсон.
Энэ удаагийн “Эх дэлхийн цэвэрлэгээ” -нд төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцоно.
Монгол Улсын хувьд сүүлийн 5 жил “CleanUP Mongolia” ТББ-ын залуус нэгдэн, орон даяар зохион байгуулж, иргэд аж ахуй нэгжүүдийг хамруулан, манлайлан ажиллаж ирсэн. Энэ жилийн 6 дах удаагийн олон нийтийн их цэвэрлэгээ 2026-09-19 нд болох бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Хөл бөмбөгийн талбайд 09:00 цагт нээлтээ хийнэ.
БОУАӨ-ийн Сайд Ц.Сандаг-Очир болон яам, харьяа газруудын удирдлага, албан хаагчид, байгаль хамгаалагчид оролцоно. 2026 оны хувьд 21 аймагт, нийслэлд 45 цэгт, нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд улсын хэмжээнд 16,500 гаруй оролцогч бүртгүүлсэн байна.
Улаанбаатар хотод 12,000 гаруй хүн нэгдэж Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар болон тогтсон байршлуудад цэвэрлэгээ хийнэ. Энэ удаад улсын хэмжээд 16 мянга гаруй оролцогч эх дэхийн цэвэрлэгээнд нэгдэхээ илэрхийлээд байна.
Энэ удаагийн “Эх дэлхийн цэвэрлэгээ” -нд төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцохоо илэрхийлэн бүртгүүлжээ.