Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн Нүүдэлчдийн VI Наадмын морьт харвааны тэмцээний Киргиз эмэгтэй төрлийн харваа 2 өдөр үргэлжлэн Монгол Улсын эмэгтэй харваач Ганбаатарын Гүнбилэг 32 орны 45 тамирчидтай хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж тэргүүн байр эзлэн, аваргаар шалгарлаа.
Тэрбээр Монголын баг тамирчдын 3 дахь алтан медалийг ийнхүү авч, манай улсын баг тамирчид наадмын нэгдсэн дүнгээр 106 орноос дөрөвдүгээр байрт жагсах боллоо.
Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөж, морьт харвааны ур чадвар, тэсвэр хатуужил, монгол хүний хийморийг дэлхийд харуулсан тамирчдадаа халуун баяр хүргэе.

Монголын баг тамирчид одоогоор 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал сээр хугалах, цохих багийн төрөлд Монголын баг тэргүүн байр эзэлж, аваргын алтан медалийн эзэд боллоо.
Монгол Улсаа төлөөлөн:
• Д.Лхагва-Очир
• Х.Гочоосүрэн
• Б.Мөнхбаяр
• Т.Мөнх-Эрдэнэ
• Ц.Бэгзсүрэн нар өрсөлдөж, ийнхүү Монгол улсын төрийн дууллаа Киргизийн тэнгэрт эгшиглүүлэн, алтан медалийг эх орондоо авчирлаа.
Мөн бөхийн төрлүүдэд баг тамирчид амжилтаа үргэлжлүүлж:
Самбо бөх:
+98 кг - ОУХМ, улсын заан Б.Серик хүрэл медаль;
-79 кг - ОУХМ Н.Мөнхбаяр хүрэл медаль;
Морин дээрх барилдаан:
+100 кг – Ш.Харжаубай хүрэл медаль;
Киргиз кураш бөх:
-60 кг – самбо, жүдо бөхийн ОУХМ, Спортын дунд сургуулийн дасгалжуулагч Г.Мөнхбат хүрэл медаль;
+100 кг – жүдо бөхийн ОУХМ, “Хилчин” спорт хорооны спортын арга зүйч, аймгийн арслан Б.Бат-Орших хүрэл медаль тус тус хүртлээ.
Ийнхүү Монгол улсын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл буюу нийт 17 медаль хүртээд байна.
Эх сурвалж: ССАЖЗЯ