gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

BX: Найз бүсгүй байхгүй шүү дээ

Соёл урлаг
2008-03-04
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2008-03-04
BX: Найз бүсгүй байхгүй шүү дээ

Залуу уран бүтээлчдээс өөрийн дуу хоолой, имиж стилиэрээ яах аргагүй ялгарч залуусын дуурайл болсон дуучин бол "Арамби" ВХ билээ. Түүний жинхэнэ нэрийг Ц.Батбаатар гэдэг ч ВХ гэх нэрийг хүн бүхэн л өөр өөрийнхөөрөө тааж хэлдэг. Энэ талаар өөрийнх нь амнаас сонсъё. Мөн "New Star"-аас тусгаарлаад юу хийж яваа бол. Мэдээж, энэ тухай сонирхох хүн олон байгаа биз ээ. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

-Яриагаа таны уран бүтээлээс эхлэе. Ингэхэд ямар уран бүтээл дээр ажиллаж байна даа?
-Он гараад шинэ цомгийн ажилдаа орсон. Мөн хоолойны бичлэгээ "В" продакшн дээр хийж байна. Одоо дөрөв дэх дуугаа бичүүлээд дуусч байна. Нэрийг нь хараахан өгч амжаагүй байна. Гэхдээ хайрын тухай дуунууд л даа.

-Таныг "Арамби" стилийн дуугаа хийхгүй байна. Энэ стиль жанараа алдаад байна гэж шүүмжлэгсэд олон болжээ?
-Стиль жанарын хувьд өөрчлөгдөөгүй. Харин имиж өөрчлөгдсөн байх. ВХ гэхээр бүрх малгайтай, костюм өмсчихсөн хүнээр дүрслэгддэг, үүнийгээ жаахан өөрчилмөөр санагдаад л. Бас бүжгийн хөдөлгөөн байна. Дуулах арга барил дээрээ ч ажиллаж байгаа. Дандаа нэг янзаараа байна гэж байхгүй шүү дээ. Аливаа зүйл хувьсч өөрчлөгддөг биз дээ.

-Таныг "New Star"-ын дуучин байсан гэдгийг мэднэ. Харин одоо "В" продакшны дуучин болчихсон юм уу?
-"New Star" бол миний гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн. Харин одоо тусдаа гарсан. Тийм болохоор "New Star"-ынхандаа баярлаж явдаг. Анх 2005 оноос эхлэн "New Star"-т харьяалагдаж уран бүтээлийнхээ гарааг эхэлж байсан. Дуучин болох хүслийг минь биелүүлэх эхний хаалгыг нээхээс гадна дуучин хүнд тулгарах бүх саад бэрхшээлийг хамтдаа даван туулдаг байсан. Би зөвхөн дуулах л үүрэгтэй байлаа. Гэхдээ зөвхөн дуулахаас бүх ажлаа өөрөө хийж, өөрийгөө сорьж үзье гэж бодсон. Бэрхшээлээс өөрөө гарах чадвартай болъё. Дээр нь биеэ даагаад явбал илүү хөгжих юм шиг санагдсан. Ямар ч байсан Мандах эгч, Гантөр ах хоёртоо баярлаж явдгаа хэлье. Бид муудалцаад салсан юм байхгүй ээ. Удахгүй уран бүтээлээрээ хамтрах байх аа гэж бодож байна.

-Та нарыг мөнгөн дээрээ тохироогүй гэдэг?
-Мэдээж, өдөр ирэх тусам хэрэгцээ ихэссэн. Надад мөнгөний тодорхой хувийг өгдөг байсан л даа. Гэхдээ "New Star"-ынхан миний бүх ажлыг хийдэг байсан болохоор энэ ч зөв байсан. Тэд их хувийг нь авах ёстой, байх ёстой зүйл. Мнний цомог, тоглолт, дуу гээд бүгдийг тэд 100 хувь хийдэг байсан л даа. Харин одоо би чөлөөт уран бүтээлч болчихлоо.

-Гэхдээ хөгжингүй орнуудыг харж байхад дуучид нь дуулах л үүрэгтэй. Тэр харьяа продакшн, студи нь дуучныхаа бүх ажлыг зохицуулдаг. Энэ нь зүйн хэрэг юм биш үү?
-Тийм л дээ. Дуучин хоолойгоо бэлтгээд л дуулдаг. Харин бусад, цомгийн борлуулалт, менежмент зэрэг дээр нь тусгай багууд ажилладаг.
Жишээ нь, Бритни спирс гэхэд хар тамхи, мансууруулах бодис, гэр бүлийн тайван бус амьдрал, сэтгэл санааны уналт гээд л бараг галзуурчих гээд байгааг дэлхий нийт харж байгаа. Тэгтэл уран бүтээл нь хэвийн үргэлжлээд яваад байгаа юм. Энэ бол түүний уран бүтээлийг хариуцсан менежментийн баг сайн ажиллаж байгаа хэрэг л дээ. Энэ нөхцөл Монголд бүрэлдэх арай болоогүй байгаа юм шиг санагдсан л даа. Монголд сайн студи, продакшн зөндөө байна. Өрх тусгаарлах болсон бас нэг шалтгаан гэвэл би өөрөө бизнес маркетингийн чиглэлээр "Улаанбаатар" дээд сургуулийг өнгөрсөн хавар төгссөн.

Одоо бол ерөнхийдөө цомог дуу гээд бүх зүйлээ мэддэг болчихсон. Хаана, яаж хийх вэ гэдгээ мэддэг, маркетинг менежментээ өөрөө хийдэг болсон л доо. Одоо Халиун ах, Окей гээд олон хүн тусалж дэмжиж байна. Ингээд чөлөөт уран бүтээлчийн гараа сайн байна даа.

-Дахин суралцах талаар бодож байна уу?
-Бодсон юм байгаа. Гэхдээ миний хувьд их хариуцлагатай жилтэй тулгараад байгаа болохоор хойш тавиад байгаа даа. Би уран бүтээлдээ л бүх цаг заваа зарцуулж байна.

-Чөлөөт уран бүтээлчид ивээн тэтгэгч гэдэг чухал шүү дээ. Тийм болохоор чиний хувьд ивээн тэттэгч байна уу?
-Намайг АПУ хувьцаат компани ивээн тэтгэж байгаа. Энэ бол залуу уран бүтээлч болгоны хүсэл байдаг. Тиймээс АПУ-тай хамтран ажиллаж байгаа даа маш их баяртай байна.

-Олны өмнө гарна гэдэг хариуцлага шүү дээ. Тэгэхээр чи өөраө ч өөрчлөгдсөн байх. Энэ талаар?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Өөрөө өөрчлөгдөхөөс гадна амьдралын хэв маяг маань их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр нэг талаасаа золиос, нөгөө талаасаа хариуцлага байдаг юм билээ.

-Өдөр тутамд ямар хувцас өмсдөг вэ?
-Тэр өдөр ямар ажилд явж байгаагаасаа л шалтгаална. Чөлөөт цагаараа малгайтай цамц өмсөх дуртай. Уулзалтад бол костюм өмсөх жишээтэй.

-Тэгвэл чамтай адил бүрх малгай тавиад пальто өмсөөд явж байгаа залуусыг харахад юу бодогддог вэ?
-Ингэж хувцасласан залуусыг харахад сайхан санагддаг. Бас нэг талаараа хүмүүсийн хувцаслалтад нөлөөлж байна гэдэг үнэхээр сайхан л даа. Миний энэ хувцаслалтыг хүртэл бодож олсон "New Star"-ынхандаа баярладаг.

-“My love” дууг нэг франц залуу дуулсан. Түүнтай уулзаж баяв уу?
-Тэр DJ залуутай уулзсан л даа. Тэр хэлэхдээ "Чиний дууг дэлхийд таниулна" гэж байсан. Миний хувьд их сайхан санагдсан. Манайхан гадны дууг хуулбарлан дуулдгаас биш гадныхан манай дууг дуулсан нь ховор шүү дээ.

-Уран бүтээлийн хажуугаар өөртөө хэр санаа тавьж байна даа?
-Одоо бие бялдартаа санаа тавьж байна. Аймаар булчин шөрмөстэй биш ч гэсэн
өөртөө таарсан бие хаатай байвал гоё биз дээ. Харин чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө студи продакшнуудаар л өнгөрөөдөг дөө.

-Найз бүсгүйтэй юу?
-Байхгүй ш дээ. Одоогоор бодоогүй л байна.

-Ихэнх дуугаа өөрөө зохиодог гэсэн. Өөр дуучдад дууны үг өгч байсан уу?
-Өгч байсан. Маргад-Эрдэнэ гээд дуулдаг хүү байдаг ш дээ. Түүнд "Анхны захидал" гэх анхны клиптэй дууных нь үгийг бичиж өгсөн. Мөн Хаянаа ахад хоёр дууны үг, МУГЖ Сараа эгчид бас нэг дуу өгсөн. Үүнээс гадна өөр бусад дуучдаас дуу авахаар ажиллаж байгаа. Дуучин Күйзагаас дууны үг авна.

-Чиний ихэнх дуунууд хайрын тухай байдаг шүү дээ. Өөр сэдвээр дуулна биз дээ?
-Тэгэлгүй яахав. Гэхдээ хайрыг өөр өөр өнцгөөс нь харуулахыг хичээдэг. Энэ чинь мөнхийн сэдэв болохоор тэр байх. Хамгийн гол нь хүнд хүрэх үүднээс нь харж дуулна.

-ВХ гэдэг их содон нэр шүү?
-Тийм ээ. ВХ гэх энэ нэрийг хүн бүхэн өөр өөрийнхөөрөө л боддог байх. Зарим нь Баянхонгорынх болохоороо ингэж нэрлэсэн гэдэг. Хүн бүхэн өөрийнхөөрөө л бодог. Гэхдээ би арван жилийн сурагч байхдаа ийм нэртэй байсан. Өөрт маань сайхан санагддаг. Тэр үед бас дуулдаг байсан

-Мартын 8 удахгүй болох нь. Энэ баярын өдөр юу төлөвлөөд байна даа?
-Ээж маань гадаадад байдаг. Тэгэхээр эмээгээ л баярлуулна гэж бодож байгаа.
Мөн Эмэгтэйчүүдийн баяраар гадагшаа тоглолтоор явж магадгүй. Хэрвээ бичиг баримтын ажил бүтвэл явах байх аа. Дуучин Хаянаа ахтай хамт явах санаатай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан