gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний гавъяат эмч, АУ-ны др.профессор Г.Цагаанхүү: Мэдрэлийн ядаргаа нь нойр хулжих, толгой, зүрх, биеийн энд тэндгүй өвдөх зэрэг зовиураар илэрдэг

Эрүүл мэнд
2008-02-12
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-02-12

-Та "Хань" сонины "Мэргэжлийн эмч" булангийн зочноор уригдаад байна. Манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу. Хаана боловсрол эзэмшиж, ямар сургууль төгсөв?
-Би 1966 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмчийн мэргэжлээр дүүргээд, Клиникийн нэгдсэн I эмнэлэгт мэдрэлийн эмчээр гурван жил ажилласан. 1960 оноос өдгөөг хүртэл АУИС, ЭМШУИС-ийн Мэдрэл судлалын тэнхимд багш, тэнхмийн эрхлэгч, зөвлөхөөр ажиллаж байна. Үндсэн ажлынхаа зэрэгцээ УКТЭ, Клиникийн нэгдсэн II эмнэлэгт зөвлөх эмчээр хавсран ажиллаж ирлээ. Миний үндсэн ажил мэдрэл судлалаар оюутан, эмч нарын сургалт явуулах, эмч, судлаачид, эрдэмтдийг бэлтгэх, монгол түмэндээ мэдрэлийн эмчийн үзлэг шинжилгээ, оношлогоо эмчилгээний тусламж үзүүлэх, мэргэжлийн ном, сурах бичиг туурвих ажил байлаа.

-Хоёулаа хүний тархи ямар үүрэг гүйцэтгэдэг талаар ярилцъя?
-Тархи бол хүний оюун санаа, ухамсрын эрхтэн учир хамгийн нарийн нандин үүргийг гүйцэтгэнэ. Оюун ухаан, танин мэдэхүй, хэл ярианыхаа гайхамшгаар хүмүүс бид хоорондоо харилцаж, нийгмийн аливаа харилцааг үүсгэн, бүтээн байгуулалтын асар их ажлыг гүйцэтгэдэг. Тархи хүний сэтгэцийн процесс, хөдөлгөөн, тэнцвэр, мэдрэхүй, хараа, сонсгол, үнэрлэх, амтлах үйл ажиллагааг зохицуулна. Тийм учраас мэдрэлийн эмгэгийн үед эдгээр үйл ажиллагаа алдагдана гэсэн үг. Сэтгэц ой тогтоомж, хэл яриа, хөдөлгөөний үйл ажиллагаа алдагдана. Гар, хөлийн хөдөлгөөн сулрахаар саажилт үүснэ. Хөдөлгөөний тэнцвэр алдагдсанаас гуйвж дайвана, эсвэл биеийн мэдрэмж аль нэг хэсэгтээ алдагдаж, өвдөх, бадайрах зовиур шинжүүд илэрнэ. Энэ бүхэн мэдрэлийн системийн эмгэгтэй холбоотой.

-Мэдрэлийн өвчин дотроо олон янз байдаг уу?
-Мэдрэлийн авчнийг органик гаралтай, үйл ажиллагааны гаралтай гэсэн хоёр том бүлэгт хуваадаг.

Нэгдүгээрт: Органик гаралтай өвчин. Энэ нь тодорхой шалтгаанаар (цус харвалт, судасны бөглөрөл, халдвар үрэвсэл, гэмтэл, хавдар гэх мэт) тархи, нугас, захын мэдрэлийн аль нэг хэсэгт эс эдийн бүтцийн өөрчлөлт бий болж, голомт үүссэнтэй холбоотой. Тиймээс хэл яриа өөрчлөгдөх, гар хөлд саа үүсэх, тэнцвэр алдагдах, явж чадахгүи болох, мэдрэхүй буурах, өвдөх, бадайрах, шээс хаагдах, эсвэл шээсээ барьж чадахгүй болох зэргээр тархинд юмуу нугасанд үүссэн бүтцийн өөрчлөлтийг илтгэсэн шинжүүд их бага хэмжээгээр илэрнэ. Тархины органик эмгэг биеийг талласан саагаар, нугасны эмгэг хоёр хөлийн юмуу дөрвөн мөчний саагаар, толгой мэдрүүлийнх нүд, нүүр, залгиур, хоолойн саагаар, нугасны мэдрүүлийнх гарын сарвуу эсвэл хөлийн тавхайн саагаар илэрдэг зүй тогтолтой.

Хоёрдугаарт: Мэдрэлийн үйл ажиллагааны хямралын гаралтай өвчин. Энэ нь мэдрэл сэтгэцийн завсрын эмгэгийн бүлэгт хамаарах бөгөөд тухайн хүний зан төрхийн өвөрмөц онцлогийн сууринд сэтгэлийн цохилт стресст өртөгдсөнтэй холбоотой үүсдэг. Амьдралынхаа явцад хүн бүр аливаа стресст өртөгдөх хэдий ч түүнийг туулан давах, стрессийг тайлах гайхамшигтай увдистай байдаг хэмээн хэлж болно. Гэвч хүн амын тодорхой хувь зан араншингийн хувьчилсан онцлогоосоо хамааралтайгаар стресст автагдан, мэдрэл сэтгэлийн хямралд орж, "невроз" хэмээх мэдрэл хүчлэгдлээр (мэдрэл цочрогдол) "мэдрэлийн ядаргаа" "хэт мэдрэлтэл" өвчлөх явдал цөөнгүй. Неврозын үед толгой өвдөх, зүрхээр өвдөх, ер нь биеийн энд тэндгүй өвдөх, нойр хулжих, сэтгэл түгших айх, ажлын чадвар буурах, заримдаа "хуурамч" уналт, таталт өгөх зэрэг олон янзын зовиур шинжүүд илэрдэг хэдий ч шинжилгээгээр тодорхой өөрчлөлт олдохгүй. Энэ үед өвчтөн нэг эмчээс нөгөө эмчид, нэг эмнэлгээс нөгөө эмнэлэгт хандаж эмчийн тавьсан онош, эмчилгээнд итгэхгүй, улам улиглан өвчлөх тал байдгийг анхаарч, бие хүний хувьд өөрийнхөө өвчний мөн чанарыг сайтар ойлгосон нөхцөлд олон төрлийн эмчилгээ хийлгэснээс илүү үр дүнд хүрч чаддагийг анхаарах хэрэгтэй .

-Манайхны дунд тохиолддог мэдрэлийн гаралтай өвчнүүдээс ямар өвчин илүү эрсдэлтэй вэ?
-Юуны өмнө, тархины цус харвалт, тархины шигдээс өвчин нэн их эрсдэлтэй болохыг хэлмээр байна. Тархины харвалт нь цусны даралт ихдэх өвчний улмаас, түүний хүндрэлээр үүсдэг, өөрөөр хэлбэл, тархины цус харвалтын шалтгаан нь цусны даралт ихдэх өвчин юм. Цусны даралт ихдэх өвчний явцад тархины судас уян хатан чанараа алдаж хатуурна. Судасны хана хатууран сорвижиж, дотор хананд нь хатуурлын товруу үүссэнээс тэр хэсэгт судасны сүв нарийсах бөгөөд улмаар тэнд цусны эсүүд бөөгнөрч бүлэнтсэнээс судас бөглөрч, тархи цусны урсгал, хүчилтөрөгчөөр дутагдан шигдээс хэмээх бас нэгэн төрлийн харвалтыг үүсгэнэ. Цусны даралт ихсэх өвчин нь зүрх судасны өвчний бүлэгт хамаардаг. Тиймээс зүрх судасны эмчид үзүүлж шинжилгээ хийлгэж, байнга хяналтанд байж чадвал тархины цус харвалтаас сэргийлэх гол нөхцөл болно. Цусны даралтаа хянаж, эмчилгээний дэглэмийг чанд мөрдөхгүй бол харвалтанд өртөх аюул нүүрлэнэ.

-Толгой таллаж өвдөөд байх юм гэж олон хүний ярихыг сонсож байсан. Яаж өвдөхөөрөө ингэдэг юм бэ?
-Толгой өвдөлт нь маш олон шалтгаантай. Дэлхийн судлаачдын гаргаснаар толгой өвдөлтийг үүсгэдэг 50 гаруй өвчин эмгэг байдаг. Цусны даралт ихсэх өвчин, судас хатуурал, цус багадалт чих, хамар, хоолойн өвчин, ханиад томуу, аливаа хордлого, эмийн гаж нөлөө гэх мэт олон янзын шалтгаанаар толгой өвдөх шинж илэрнэ. Ер нь толгой өвдөх нь бие махбодь хэвийн бус байгааг илтгэж байгаа толь юм. Иймээс толгой өвдөх тохиолдол бүрийг мэдрэлийн өвчинд хамруулан авч үзэхгүй. Гэвч толгой хүчтэй тэлэгдэж өвдөх, бөөлжих, халуурах эсвэл толгой гэнэт тэсвэрлэхийн аргагүй өвдөж, ухаан балартах зэрэг нь нэн ноцтой өвчний шинж болохыг анхаарч, энэ тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж авбал зохино. Харин мэдрэлийн бие даасан толгой өвдөх эмгэгийн бүлэгт хүн амын дунд олонтоо тохиолдох нь "мигрень" хэмээн нэрлэгдэх толгой таллах үечилсэн өвдөлт, сэтгэлийн шалтгаант толгойн архаг өвдөлт хамаарна. Толгой өвдөх ийм хэлбэрийн эмгэгийн үед лаборатори, аппарат багажийн шинжилгээгээр тархинд ямар нэг эмгэг өөрчлөлт илэрдэггүй онцлогтой.

-Толгой таллах өвчний шинж тэмдэг яаж илэрдэг вэ?
-Толгой таллах өвдөлт (мигрень) энэ нь үе үе толгой таллаж өвдөх шинжээр илэрдэг. Зонхилон эхийн талаас удамших хандлагатай, толгойн гаднах болон доторх судасны агшилт, тэлэгдлийн тэнцвэр үе үе алдагдсантай холбоотой үүсдэг өвчин юм. Өвдөлт хөдлөх үед өвдөлт дарах эмийг (нэг шахмал) хэрэглэж, унтаж амрахад дарагдана. Өвдөлтийн дахилтаас сэргийлэхийн тулд ажил, амралтын дэглэмийг сайтар мөрдөх, агаарт явах, нойр бүрэн байх, хоол хүнсээ тохируулан, архи дарс хэрэглэхгүй байх нь чухал.

-Сэтгэлийн шалтгаант толгойн архаг өвдөлт ямар байдлаар илрэх вэ?
-Энэ нь сэтгэлийн хүчдэл, толгойн хуйх, хүзүүний булчингийн ачаалал, чангаралтай холбоотой үүсч, толгой дүүнгэтэж өдөр бүр өвдөх байдлаар илэрдэг эмгэг юм. Сэтгэлийн стресс дарамтад өртөх юмуу толгой, хүзүүний албадмал байрлалд удаан хугацаагаар ажиллахаас толгойн дуулга хальс, хуйхны булчин чангарч, судасны агшилт, тэлэгдэл хэвийн хэмжээнээс гажиж өөрчлөгдсөнөөс шалтгаалан, толгой байнга өвдөх онцлогоор илэрнэ. Энэ өвчин хүн амын дунд тохиолдох толгой өвдөх эмгэгийн дотор 70-80 хувийг эзэлдэг хамгийн элбэг тархсан хэлбэр бөгөөд дээр дурьдсан "невроз" хэмээх мэдрэл сэтгэлийн хямралын нэг илрэл гэж хэлж болно.  Ийм тохиолдолд сэтгэлийн дарамтыг зайлуулах, ажлын нөхцлийг зохицуулах, сэтгэл засал эмчилгээ хийлгэх, эдгэрч илаарших итгэл үнэмшилтэй болох явдал эм хэрэглэхээс ч илүү үр дүнтэй. Толгойн "энгийн" гэж хэлэхээр дээр дурьдсан өвдөлт бүхий хүмүүс тархины наалдангитай болсон гэж хэтрүүлэн ойлгох тал бий. "Тархины наалданги" гэж хүмүүсийн нэрлээд байдаг энэ эмгэг нэн ховор тохиолдох бөгөөд толгой өвдөхөөс гадна мэдрэлийн бусад шинжүүд үзлэгээр ч, шинжилгээгээр ч илэрдэг онцлогоороо ялгаатай.

-Тархины даралт өвчин юунаас үүдэж үүсдэг вэ...
-"Тархины даралт" гэдэг үг анагаах ухааны нэр томъёонд хэрэглэгддэггүй. Үүнийг "гавлын дотоод даралт" гэж нэрлэдэг. Гавлын хөндийд орон зай эзэлсэн голомт (хавдар, буглаа, цусан хураа) бий болсон нөхцөлд түүнд тархины эд түлэгдэж шахагдсанаас л гавлын дотоод даралт ихэсдэг. Энэ тохиолдолд тархины ховдлын хөндий болон тархины бүрхүүл хальсны хооронд байнгын эргэлтэнд орших тархи нугасны шингэний зам хаагдаж, шингэн тархины эс эд рүү нэвчин орсноос тархи хөөж хавагнана. Ингэснээр толгой тэлэгдэж өвдөх, бөөлжих, ухаан балартах, таталт өгөх, гар хөлд саа үүсэх зэрэг ноцтой шинжүүд илэрнэ. Энэ нь эрсдэл ихтэй эмгэг юм. Хүмүүс зөвхөн толгой өвдөхийг л тархины даралттай гэж ярьдаг нь үндэсгүй юм. "Тархины даралт ихтэй" хүн толгой өвдөх зовиур хэлээд хөл дээрээ гүйж явахгүй.

-Тархины даралт өвчнийг үүсгэдэг шалтгаан олон янз байдаг уу?
-Тархины даралт ихсэх буюу гавлын дотоод даралт ихсэх нь бие даасан өвчин биш ээ. Дээр өгүүлснээр гавлын хөндийд орон зай эзэлсэн голомт бий болсон нөхцөлд, тухайлбал цус харвалт, хавдар, буглаа тархины бүрхүүл хальс болон тархины эдийн хурц үрэвсэл, бэртэл гэмтлийн шалтгаант өвчний үед үүсч гардаг хүндрэл юм.

-Тархины даралт багасах үеийн шинжтэмдэг...
-Тархины даралт багадах буюу гавлын дотоод даралт буурах нь бие махбодь шингэн их алдсантай холбоотой үүсдэг. Аливаа хордлогын улмаас бөөлжих, суулгах замаар шингэнээ алдах, мөн тархины гэмтлийн үед тархи нугасны шингэн гадагш гоожсоноос гавлын дотоод даралт багасана. Ийм үед мөн л толгой өвдөнө, эргэнэ, тэнцвэр алдана, бие суларна. Гавлын дотоод даралтыг хэвийн хэмжээнд хүргэхийн тулд алдсан шингэнийг нөхөж сэлбэх эмчилгээ хийнэ.

-Сүүлийн үед төрж буй хүүхдүүд тархины даралттай гэж оношлогдох нь их болсон байх юм. Энэ нь ямар шалтгаантай вэ?
-Хүүхэд эхээс бүтэлттэй төрөх, дутуу төрөх, төрөх үйл ажиллагаа удаан явагдах тохиолдолд хүүхдийн тархины цусны эргэлтийн хямрал, ялангуяа хураагуур судасны зогсонгишил үүссэнээс гавлын дотоод даралт ихсэж болно. Үүнийг тухайн үед нь эмчилснээр бүрэн эдгэрнэ. Нөгөө талаас хүүхэд хурдан өсч торнихын хэрээр гавлын дотоод даралт зохицлын байдалд шилжиж, хэвийн хэмжээндээ хүрнэ. Түүнээс биш хүүхэд бүтэлттэй төрснөөс тархины даралт ихтэй байсан гээд олон жилийн дараа дахих явдал байхгүй.

-Тархины наалданги гэж юу вэ. Хэр элбэг тохиолддог өвчин бэ?
-Тархинд наалданги үүсэх тохиолдол байдаг ч энэ нь ховор тохиолдоно. Дэлхийн олон орны судлаачид тархины наалданги бол нэн ховор тохиолддог эмгэг гэж үздэг. Тархины бүрхүүл хальсны хурц үрэвсэл, (мэнэн) бүрхүүлийн завсар цус харвалт, гавал тархины гэмтлийн дараа сорвижил үүсч, тархины хальсны хооронд мөн тархины эд, хальсны хооронд наалданги үүссэнээс тархи нугасны шингэний эргэлт хоригдож, ховдол тэлэгдэх, бүрхүүл завсрын зай өргөсөх, хэсэг газар шингэн агуулсан уйланхай бий болох, тархи усжих зэрэг бүтцийн өөрчлөлтүүд гарна. Энэ нь гавлын дотоод даралт ихсэх шалтгаан болж, толгой өвдөх, бөөлжих, таталт өгөх, нүд, нүүрэнд саа үүсэх, биеийн тэнцвэр алдагдах, харааны талаас өөрчлөлт үүсэх зэрэг шинжээр илэрч, үе үе сэдрэн архагшина. Оношийг мэдрэлийн үзлэгээр болон компьютерт томографи, соронзон резонанст томографийн тусламжтайгаар тогтооно. Наалдангийн улмаас үүссэн уйланхай томрох, мөн тархи усжилтын үед ховдол хоорондох шингэний эргэлт саатсан тохиолдолд мэс заслын эмчилгээ шаардлагатай.

-Тархи усжихаараа ямар хүндрэл өгдөгвэ?
-Тархи усжих үзэгдэл нь тархины ховдлын хөндийд болон тархины бүрхүүлийн завсар шингэн хуралдсанаас тэр хэсгүүд шингэнээр дүүрч тэлэгдэнэ. Өөрөөр хэлбэл гавлын хөндий шингэнд эзлэгдэж, тархины хэмжээ багасана. Хэрвээ тархи усжилтын үед шингэний эргэлт чөлөөтэй бол зовиур шаналгаа төдийлөн илрэхгүй. Харин аажим оюун ухаан суларч тэнэгэрэх, тэнцвэр алдагдах, шээсээ барьж чадахгүй болох зэрэг шинжүүд даамжран илэрдэг. Харин тархи усжилтын үед шингэний эргэлт саадтай болсон нөхцөлд гавлын дотоод даралт ихсэж, тархи доошоо түрэгдэж хавчигдах ноцтой хүндрэл гарах учир мэс заслын тусламж хэрэгтэй.

-Унаж татах өвчин юунаас үүдэлтэй, аль хэр элбэг тохиолддог, яаж эмчлэх вэ?
-Уналт таталт бол олон шалтгаантай, мөн олон хэлбэртэй, тархалт өндөр, 1000 хүн амд гурван дөрвөн тохиолдол ногдоно. Уналт таталт нь гэнэт ухаан апдах юмуу ухаан алдаж татах эсвэл ухаан алдахгүйгээр татах шинжээр илэрч, богино хугацаанд явагдаж өнгөрдөг онцлогтой. Уналт таталтыг үүсэл гарлаар нь зүрх судасны, тархины, сэтгэлийн үүдэлтэй хэмээн гурав хувааж болох юм. Нүд харанхуйлан түр муужирч унах нь зүрх судасны гаралтай, үүнийг "муужрах уналт" гэнэ. Харин гэнэт богино хугацаанд ухаан алдах эсвэл ухаан алдан таталдах, ухаан алдахгүйгээр татах зэрэг уналт нь тархины эмгэгтэй холбоотой, үүнииг анагаах ухааны хэлээр "эпилепсийн уналт" гэж нэрлэдэг. Эпилепсийн уналт нь бага наснаас эхлэн илэрч, үе үе давтагдан олон жилээр үргэлжилнэ. Энэ нь удамшлын хүчин зүйлтэй холбоотой.

-Тэгвэл тархины гэмтэл, хавдар зэрэг өвчний хурц үед...
-Тархины гэмтэл, хавдар, тархины цочмог үрэвсэл (энцефалит), тархины хальсны үрэвсэл (мэнэн, менингит) зэрэг өвчний хурц үед уналт таталт илэрч байсан бол эдгээр өвчин эдгэрсний дараа эпилепсийн уналт архагшин даамжирч илрэх явдал бий. Харин энэ нь тархины гэмтэл, хавдар, тархины эд хальсны үрэвсэлт өвчний тохиолдол бүрийн дараа эпилепсийн уналт таталт үүсч даамжирна гэсэн үг огт биш шүү. Эпилепсийн оношийг тогтооход тархинд уналт үүсгэж болох голомт (сорвижил, гаж хөгжил, хавдар гэх мэт) байгаа эсэхийг хайх зорилгоор тархины цахилгаан бичлэг, толгойн компьютер томографи, соронзон томографийн шинжилгээ хийх шаардлага гардаг. Удамшлын шалтгаант буюу шалтгаан тодорхой бус эпилепсийн үед голомт олдохгүй. Эпилепсийн уналтын үед таталтын эсрэг эмийг хувь хүнд тохирсон тунгаар удаан хугацаагаар хэрэглэх шаардлагатай. Уналтын шалтгаан тодорхой бол шалтгааны эсрэг эмчилгээ хийнэ. Эпилепсийн уналтын явц, эмчилгээний үр дүнг тархины цахилгаан бичлэгээр хянана. Сэтгэлийн шалтгаант уналт нь бие хүний зан төрхийн төрөлхийн туйлбаргүй эмзэг байдал болон стрессийн хүчин зүйлээр нөхцөлдөн үүсч, олон янзын уналт таталт. хөдөлгөөний гаж араншингаар илэрдэг. Ийм уналтын үед тооцоолуурт томографийн шинжилгээгээр тархины талаас органик голомт ирэхгүй. Тухайн өвчтөнд уналт таталтын мөн чанарыг ойлгуулан итгүүлэх, сэтгэл засал эмчилгээ үр дүнтэй.

-Тархины хавдар юунаас болж үүсдэг, тухайн үед өвчтөнд ямар шинж тэмдэг илэрч болох вэ?
-Тархи, нугасны хавдар бусад эртхний хавдрыг бодоход харьцангуй цөөн тохиолддог. Хавдрын шалтгаан өнөөдрийг хүртэл бүрэн тогтоогдоогүй хэдий ч өнөөгийн үзэл баримтлалаар бие махбодийн удамшлын дотоод угтвар нөхцөл (бодгаль хөгжлийн гажиг, дархлаа хомсдол гэх мэт) болон түүнд гаднаас нөлөөлөх хүчин зүйлстэй (цацраг туяа, химийн бодис, вируст халдвар гэх мэт) холбоотой гэж үздэг. Иймд дотоод, гадаад хүчин зүйлийн хавсарсан нөлөөгөөр эсийн хуваагдлыг зохицуулагч генийн бүтэц хувьсан өөрчлөгдөж, эсийн үржил жолоодлогогүй болсноор хавдар үүсдэг байна. Тархи, нугасны хавдар нь тархины бүрхүүл хальс, судас, тархины эдээс ургасан байхаас гадна бусад эрхтнээс тархинд үсэрхийлсэн хавдар бас тохиолдоно. Хавдар томрохын хэрээр тархины бүтцүүд дарагдаж, толгой өвдөлт, зан төрхийн өөрчлөлт, уналт таталт, хөдөлгөөн, тэнцвэрийн өөрчлөлт зэрэг бусад шинжүүд алгуур даамжран илэрч, хүндрэл өгнө. Хавдрыг эрт шатанд нь оношлож, мэс заслаар эмчилнэ.

-Тархины гэмтэл ямар, ямар хэлбэрээр үүсэх вэ. Аажимдаа урхаг үлдээх үү?
-Тархины гэмтлийн үед толгойн арьс, хуйх няцарсан, зүсэгдэж гэмтсэн, гавлын яс хугарсан, цөмөрсөн, өөрөөр хэлбэл тархи гадаад орчинтой харьцаатай болсон бол тархины ил гэмтэл гэнэ. Үүнийг мэс заслаар эмчилнэ. Харин цохилтын хүчин зүйлийн улмаас толгойн зөөлөн эд, гавлын ясанд ил гэмтэл үүсээгүй нөхцөлд, тархи дотроо гэмтэл авсан бол тархины битүү гэмтэл гэнэ. Битүү гэмтэл нь тархины доргилт, бяцрал дарагдал гэсэн гурван хэлбэрээр илэрдэг. Тархины доргилт нь гэмтлийн хамгийн хөнгөн хэлбэр болохын хувьд ухаан бүр балартах, толгой өвдөх, бөөлжих шинжээр илэрч, эмчийн заавар, дэглэмийг баримтласнаар 7-10 хоногийн дотор бүрэн илааршина. Харин гэмтэл авахаас өмнө толгойн архаг өвдөлттэй (мигрень), мэдрэл сэтгэл хямралтай (невроз) байсан бол доргилтын дараах толгойн архаг өвдөлттэй болох явдал байдаг ч, энэ нь эмчилгээний явцад эдгэрнэ. Тархины бяцралын үед доргилтын шинжээс гадна хөдөлгөөний саа, хэл ярианы өөрчлөлт, гэмтлийн зэргээс хамааран, хөнгөн, гүнзгий янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Эмчилгээний үр дүнд хөнгөн хэлбэр бүрэн эдгэрнэ, дунд зэргийн болон хүнд хэлбэрийн үед гар, хөлд саагийн илрэл үлдэх хандлагатай. Тархины дарагдлын үед тархины хатуу хальсны гадна, дотор завсар цус хуран томорч, гавлын дотоод даралт ихсэн, тархины бүтцүүдийг доош суурин хэсэг рүү шахаж гэмтээх учир гэмтэл авсны дараа ухаан алдалт гүнзгийрэх, таталт өгөх, гар, хөлд саа үүсч буй шинж илрэх байдлаар өвчтөний байдал хүндэрнэ.

-"Хань" сонины уншигчдад хандаад эмч хүний хувьд эрүүл саруул амьдрахын тулд юуг байнга анхаарч явах талаар та зөвлөөч...
-Мэдрэлийн бие даасан өвчнүүд шууд үүсэх нь харьцангуй ховор гэж хэлмээр байна. Харин бусад эрхтэн тогтолцооны өвчний хүндрэлээр мэдрэлийн тогтолцоо гэмтэх нь элбэг. Зүрх судас үе мөчний өвчин, цусны даралт ихдэлт, судасны хатуурал, чихрийн шижин, холбох эдийн түгмэл өвчин, чих хамар, хоолой, эрүү шүдний эмгэг, бэртэл гэмтлийн үед тархи нугас, захын мэдрэлийн өвчин эмгэг хоёрдогчоор үүсэх нь зонхилдог учир тэдгээр өвчнийг мэргэжлийн эмчийн хяналтанд сайтар эмчлүүлвээс мэдрэлийн өвчнөөс сэргийлэх нэгэн нохцөл болохыг анхаарах нь чухал. Эрүүл байх нь хувь хүнээс ихээхэн хамааралтай, хэн ч гэсэн эрүүл мэнддээ санаа тавьж, ажил, амьдралын дэг горимоо зөв тогтоох, эрүүл мэндийн наад захын боловсролыг олж авах нь өөртөө болон бусдад туслах, эмнэлгийн тусламж авах шаардлага гарахад ямар эмнэлэг, ямар мэргэжлийн эмчид хандах чиг баримжаатай болж, өвчин эмгэгийг эрт үед нь та бид хамтран дарахад дөхөм үзүүлнэ.

Танд баярлалаа. Ярилцсан Г.Батцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан