УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэв.
Энэ хуулийн төсөлд цаашид УИХ элчин сайд нарыг томилох, чөлөөлөх асуудлыг хаалттай хэлэлцдэг болох тухай тусгажээ.
109.6.Гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг энэ хуулийн 8.2-т заасан хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах тухай асуудлыг нээлттэй хэлэлцдэг. ЕТГ-ын дарга элчин сайдад нэр дэвшигчдийн намтар, ажлын туршлага зэргийг танилцуулж, нэр дэвшигчид УИХ-ын гишүүдийн асуултад хариулдаг.
Цаашид энэ үйл явцыг УИХ хаалттай хэлэлцэхээр хуулийн төсөлд тусгажээ. Чухам ямар үндэслэлээр энэ заалтыг нэмсэн нь тодорхойгүй байна.