Иргэдийн дунд төрийн албан хаагч хэн нэгнээс мөнгө авбал энэ хахууль. Өөр салбарын ажилтан мөнгө авбал хахууль биш гэсэн ойлголт байна. Олон нийтэд ойлголт өгөх үүднээс нийтийн албан тушаалтнаас бусад хүн буюу банк бус санхүүгийн байгууллагын ажилтнууд хахууль авч, хэргийг шүүхээр шийдвэрлэсэн тохиолдлыг жишээ болгон нийтэлж байна.
"ХӨЛ УРГАСАН" МӨНГӨНИЙ МӨР: АВТОМАШИНЫ ХУДАЛДААЧИН-ББСБ-ЫН АЖИЛТНУУД-АТГ-ТӨРИЙН САН
“...” ББСБ-ын гурван ажилтан хувиараа автомашины худалдаа эрхэлдэг Н.Ч-той үгсэн тохиролцжээ. Тэд Н.Ч-оос автомашин авч буй иргэдийн зээлийг оочер дараалалгүй, хурдан гаргаж өгөх, мөн өр орлогын харьцаа хэтэрсэн зэрэг зээлийн шаардлага хангахгүй иргэдийн ангиллыг хуурамчаар өөрчлөн зээл олгосон. Үүнийхээ хариуд тэд Н.Ч-оос өөрсдийн эхнэр зэрэг хамаарал бүхий хүмүүсийн дансаар дамжуулан удаа дараагийн үйлдлээр нийт 33 сая төгрөгийн хахууль авчээ.
Хахуульд авсан 33 сая төгрөгөө АТГ-ын дансанд урьдчилан байршуулж, хохирлоо бүрэн төлсөн байна.
Зээлийн чанар унаж эхэлсэн тул тухайн ББСБ-аас Авлигатай тэмцэх газарт хандсанаар хэрэг илэрсэн байна.
Хахууль авсан М.Т, Б.А,Т.М болон хахууль өгсөн Н.Ч нар гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ. Мөн хахуульд авсан 33 сая төгрөгөө АТГ-ын дансанд урьдчилан байршуулж, хохирлоо бүрэн төлсөн байна.
Шүүхээс, хахууль авсан ББСБ-ын гурван ажилтныг Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтнаас бусад этгээд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс ажлын чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сараар хасаж, 5,000,000 (таван сая) төгрөгөөр торгох ижил ял оноов.
Харин хахууль өгсөн буюу автомашины худалдаа эрхлэгч Н.Ч-г Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө буюу хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сараар хасаж, 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.
Хахууль авсан ББСБ-ын ажилчид АТГ-ын дансанд 33,373,600 төгрөгийг байршуулсан. Үүнийг Эрүүгийн хуулийн дагуу албадан хурааж, Төрийн санд шилжүүлж, Улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
ХУВИЙН ХЭВШЛИЙН АЖИЛТАН Ч ХАХУУЛЬ АВБАЛ НИЙТИЙН АЛБАНД АЖИЛЛАХ ЭРХГҮЙ БОЛНО

Тодруулахад:
- М.Т ББСБ-ын төвийн бүсийн эрхлэгч
- Б.А ББСБ-ын санхүүгийн зөвлөх
- Т.М ББСБ-ын санхүүгийн зөвлөх ажилтай бөгөөд тэд нийтийн албан тушаалтнаас бусад этгээдэд хамаарах юм.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Т, Б.А, Т.М нар нь “” ББСБ-д зээл авахаар хандсан иргэдийн хүсэлт, гомдлыг судалж, зээл олгох шийдвэр гаргах явцыг бүхэлд нь хариуцдаг байжээ. Хэдий тэд нийтийн албан тушаалтан биш ч шүүхээс тэдэнд нийтийн албанд томилогдох эрх хасах ял оноов.
Дээрх этгээдүүд ББСБ-д ажиллаж байхдаа бусдаас хахууль авч зээлийн шалгуур хангахгүй хүмүүст давуу байдал олгожээ. Хэрэв тэд төрийн байгууллагад ажилд орвол төсвийн мөнгө завших, хахууль авах зэрэг эрсдэлтэй гэж үзэн ирээдүйд 2 жил 6 сарын хугацаанд төрийн ямар ч албанд томилогдож ажиллах эрхгүй байх хязгаарлалт тогтоох хуулийн зохицуулалттай.
Мөн Эрүүгийн хуулиар энэ эрхийг хасахыг заавал шаарддаг гэж хэлж болно. Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлд "...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж, ... торгох, эсвэл хорих ял шийтгэнэ" гэж заасан байгаа. Иймд шүүх хувийн компанийн ажилтан байсан ч энэ зүйл ангиар шийтгэл оноож л байгаа бол нийтийн албанд томилогдох эрхийг нь заавал хасах үүрэгтэй байдаг.
Харин хахууль өгөгч Н.Ч хувийн байгууллагын ажилтан биш хувиараа бизнес эрхлэгч. Гэвч түүний нийтийн албанд томилогдох эрхийг ч 2 жил 6 сараар хассан. Энэ нь мөн адил, хувийн бизнес хийдэг байхдаа хахууль өгөх зэрэг хууль бус үйлдэл хийсэн хүнийг ирээдүйд нийтийн албанд ажиллуулахгүй гэдэг үндэслэлээр хуулийн дагуу эрхийг нь хасаж буй хэлбэр юм.
Эх сурвалж: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол (2026.04.15)